Н.Тавинбэх: Эрчим хүчийг бодит өртгөөс нь хямд борлуулж байгаа нь эрсдэл дагуулж байна

2022-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайд нар мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Эрчим хүчний салбар хүчин чадлын дутагдалд орсон. Хэрэглээ нь үйлдвэрлэж буй эрчим хүчнээсээ их болсон гэсэн үг. Энэ жил шинээр бий болж буй 6-7 хувийн өсөлтийг хангахаар байгаа. Гэхдээ бүрэн хүчин чадлаараа 100 хувь ажиллаж байж л энэ өвлийг давна. Тоног төхөөрөмжид ямар нэгэн саатал гарвал хязгаарлалт хийхээс өөр аргагүй болсон.

Дулааны эрчим хүч, цахилгаанаас хүнд байдалд буюу 50 гаруй хувийн хэт ачаалалтай ажиллахаар байгаа. Ийм тохиолдолд шинэ эх үүсвэр барьж байж л асуудлыг шийднэ. Ойрын үед шинэ эх үүсвэр ашиглалтад орохооргүй байна. Тиймээс зайлшгүй хэмнэлт хийх шаардлагатай. Хэмнэлтийг хэрэглэгчид л хийнэ. Ний нуугүй хэлэхэд цахилгааны үнийг бодитой тогтоовол маш том хэмнэлт авч ирнэ. Зүй бус хэрэглээ, энэ их алдагдал нь эрчим хүчийг бодит өртгөөс нь доогуур үнээр борлуулж байгаатай холбоотой.

Хамгийн их үнийн өсөлтөд өртөж байгаа салбар бол эрчим хүчний салбар. Сэлбэг материал, тоног төхөөрөмжийнхөө 90 гаруй хувийг импортоор авдаг. Өнгөт метал ороогүй сэлбэг материал, тоног төхөөрөмж гэж байхгүй. Тиймээс үнийн өсөлтөд их өртөж байгаа. Нөөц бололцоогоо шавхаж хэмнээд эцэстээ тулсан. Одоо цаашаа хэмнэх ямар ч боломжгүй болсон" гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn

COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

3 цаг 35 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 35 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

16 цаг 30 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

19 цаг 59 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин
Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Уржигдар 11 цаг 15 мин
Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

2026-08-21