Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2022-07-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын 46 гишүүн “Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулж, өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.


Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2020 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого болон мэргэжлийн спортын хөгжлийн асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, түүнтэй уялдуулан Биеийн тамир, спортын тухай хуульд биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын талаарх зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ биеийн тамир, спортын салбарт хамаарах зарим хуулийн холбогдох зохицуулалтыг өөрчлөлгүй хэвээр үлдээсэн нь салбарын үйл ажиллагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна. 


УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1-д “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ.” гэж заасан боловч Монгол Улсын Их Хурлаас 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуультай хамт 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох заалтыг хүчингүй болгосон нь дээр дурдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн.


УИХ-аас 2007 онд соёрхон баталсан “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”, Монгол Улс 2005 онд нэгдэн орсон “Спортод сэргээшийн эсрэг Копенгагены тунхаглал”-ын хүрээнд ЮНЕСКО-оос болон Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-аас “Допингийн эсрэг үндэсний зөвлөл” байгуулж ажиллуулахыг зөвлөсөн. Допингийн эсрэг дүрмийг Засгийн газар баталж мөрдүүлэх, уг дүрмийн дагуу хэрэгжүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулахаар тусгасан. Дэлхийн допингийн эсрэг Кодийн 22.8-т “Засгийн газар нь ЮНЕСКО-н конвенцыг үнэлж, батлах, хүлээн авах үйлдлийг хийж чадаагүй буюу ЮНЕСКО-н конвенцыг дагаж мөрдөөгүй нь энэхүү журмын 20.1.8, 20.3.11, 20.6.6 зүйлүүдэд заасанчлан аливаа Үйл ажиллагааны тендерт оролцох эрхгүй болгож болохын зэрэгцээ Дэлхийн допингийн эсрэг агентлагт эзлэх байр сууриа болон албан тушаалаа алдах, улс орондоо аливаа олон улсын тэмцээн уралдаан арга хэмжээг зохион байгуулах тендерт оролцох эрхгүй болох, олон улсын үйл ажиллагаанууд хүчингүй болох, Олимпийн журмын дагуу билэг тэмдгийн болон бусад үр дагаврууд үүсч болно” гэсэн заалтын дагуу Монгол улс олон улсын тавцанд Спорт олимпизмын өнөөгийн хүрсэн байр сууриа алдах бодит нөхцөл байдал үүссэн, мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторид Монгол Улсын шигшээ багийн тамирчдын допингийн эсрэг хяналттай холбоотой 2020, 2021 оны шинжилгээний төлбөр огт төлөгдөөгүй, 100 гаруй мянган ам.долларын өр үүссэн зэрэг нь Допингийн эсрэг үндэсний зөвлөлийг байгуулж, үндэсний хэмжээнд  Допингийн хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэх, түүний зардлыг санхүүжүүлэх асуудлыг хуулиар баталгаажуулах, допингийн эсрэг боловсрол олгох сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хуульд нарийвчлан тусгах шаардлагыг нөхцөлдүүлж байна.


Иймд “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”, “Спортод сэргээшийн эсрэг Копенгагены тунхаглал”-аар Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг бий болгож, хуулийн хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

11 цаг 3 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

11 цаг 6 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

13 цаг 42 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

13 цаг 46 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

19 цаг 16 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

19 цаг 16 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19