Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

2025-06-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Үүний дараа Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Бүгд Найрамдах Узбекистан Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа хийж буй дээд түвшний айлчлал юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс 1992 оны нэг дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Узбекистан болон Монгол Улс газар зүйн хол байрлалтай хэдий ч улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцаандаа тогтвортой ахиц дэвшил гаргасаар байна. 1992 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс хамтын ажиллагаагаа тууштай бэхжүүлж, чанарын шинэ түвшинд хүрэх чиглэлд амжилт олж байна. Узбекистан, Монгол Улс хоорондын харилцаа прагматик, харилцан ашигтай зарчимд суурилан тогтвортой хөгжиж байна. Хоёр улс эдийн засгийн харилцан нөхөх чадвар, дипломат нээлттэй байдал, тээвэр логистикийн холболтыг түшиглэн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр зорьж байна. Цаашид хоёр улс үйлдвэрлэлийн сүлжээг өргөжүүлэх, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, найдвартай худалдааны коридоруудыг хөгжүүлнэ. Ингэснээр энэ харилцаа Евразийн бүс нутгийн бүтцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох боломжтой юм.

Мөн Узбекистан, Монгол Улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. 2018–2023 оны хооронд худалдааны эргэлт 8.8 дахин өссөн бөгөөд хамгийн эрчимтэй өсөлт нь 2021–2022 онд тохиожээ. Энэ өсөлт 2024 онд ч үргэлжилж, жилийн дүнгээр 47 хувиар өссөн нь хамтын ажиллагаа бэхжиж байгаагийн илрэл юм. 2025 оны эхний дөрвөн сарын урьдчилсан мэдээллээр худалдааны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн. 2023 онд Узбекистаны экспорт 229 хувиар өссөн бол 2024 онд нийт худалдаа 46.8 хувиар өссөн байна. Узбекистан нь хөдөө аж ахуйн болон үйлдвэрийн бүтээгдэхүүн экспортолдог. Узбекистанд 17 хамтарсан компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 12 нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай, ихэвчлэн худалдаа болон үйлчилгээний салбарт ажиллаж байна. Хоёр тал логистик, хүнсний боловсруулах үйлдвэрлэл, машин механизмын үйлдвэрлэл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа төрөлжүүлэх боломжийг эрэлхийлж байна.

Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хийж буй энэхүү төрийн айлчлалын үеэр талууд харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна. Айлчлалын хүрээнд Монгол – Узбекистаны бизнес форум, “Узбекистанд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, аялал жуулчлалын форум, Узбекистаны уран бүтээлчдийн тоглолт, фото зургийн үзэсгэлэн болон узбек хоолны өдөрлөгийг зохион байгуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 118 (7615)

 

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

4 цаг 4 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

4 цаг 7 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

8 цаг 47 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

8 цаг 50 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

13 цаг 12 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15