Хавьер Бардем: Уйлах нь инээхээс дутахгүй чухал

2022-02-15
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Энэ жил Хавьер Бардем, түүний эхнэр Пенелепе Крус нарын хувьд шагналын хур буусан жил болох нь ээ. Аль аль нь янз бүрийн шагналд нэр дэвшээд байгаа. Оны шилдэг шагнал Оскарт ч нэр дэвших нь гарцаагүй. Хоёулаа урьд нь нэг нэг Оскар авч байсан. Хэрвээ энэ жил хоёулаа Оскар авбал Холливудын түүхэнд Оскар авсан тав дахь гэр бүлийн хос болох юм.

Холливудын их шуурга дунд тэдний гэр бүл 11 жил бат зогсож байна. Магадгүй тэд хоорондоо өрсөлддөггүй, гэр бүлээ илүү чухалчилж үздэг учраас одоог хүртэл хамт байгаа байх. 1950-иад оны од Люсиль Болл, Дези Арназа нарын “I Love Lucy” инээдмийн шоу 6 жилийн туршид долоо хоног бүр 60 сая үзэгчдийг телевизийн урд суулгаж чадсан юм. Дези Арназа бол Кубын хөгжимчин, алдартай продюсер, жүжигчин, бизнесмен, гайхалтай карьерт хүрч, Америкийн одтой гэрлэж чадсан хүн. “Being to Ricardo кинонд 52 настай Х.Бардем түүний дүрийг бүтээсэн. Алдарт инээдмийн жүжигчин Люсиль Боллын дүрд Николь Кидман тогложээ.

-Хавьер та нэг бус удаа бодит хүний дүрд тоглож байна. Саяхны тоглосон Дези Арназа бол Куба хүн ч гэлээ бүх Америкийн шүтээн болж чадсан...

-Үнэнийг хэлэхэд би энэ хүний алдар нэрийг сайн ойлгоогүй байж. Түүнийг би хөгжимчин гэж л мэддэг байсан. Тэгээд түүнийг маш их алдартай, бүр шүтээн болохыг нь мэдээд жаахан айсан. Николь Кидман бид хоёр хоёулаа айсан. Бүр татгалздаг юм билүү гэж бодож байлаа. Хоёлаа менежерүүддээ татгалзлаа гэж хэлсэн. Эцэст нь бид хоёрыг ятгаж чадсан. Гэхдээ бид найруулагч Аарон Сорконоос зураг авалтыг нэг жилээр хойшлуулж өгөөч гэж гуйсан. Гэвч студи татгалзсан. Учир нь цар тахлын үеэр телевизийн одууд, супер шоуны талаар үзэгчдэд үзүүлэх нь илүү ашигтай. Тиймээс хойшлуулах биш харин ч хурдан хийх ёстой болсон.

-Америкийн алдарт жүжигчинд Австрали хүн, Кубын одын дүрд Испани хүн тоглоно гэдгийг мэдээд хүмүүс их шүүмжилсэн.

-Миний их уур хүрсэн. Аялгатай ярьдаг л бол тэр жүжиглэж чадахгүй гэсэн үг биш. Эсвэл өөр үндэстэн байлаа гээд муу тоглоно гэсэн үг биш. Би жүжигчин хүн, миний ажил бол надаас тэс өөр хүнийг бүтээх. Марлон Брандо чинь Вито Карлоенед тоглосон. Мерил Стрип бол Маргарет Тетчерийн дүрийг бүтээсэн. Ридли Скотын найруулсан “Сүүлчийн дуэл” гэх Францын дундад зууны үеийн тухай кинонд франц биш хүмүүс тоглосон. Тэгэхээр би испани аялгаараа яагаад Куба хүний дүрд тоглож болохгүй гэж. Энэ янзаараа бол Гамлетад зөвхөн Дани хүн л тоглох уу?

-Гэсэн хэдий ч та шүүмжлэл, мөн өндөр хүлээлтэд яаж хандаж байв?

-Үнэнийг хэлэхэд би ийм зүйлд хүчээ зарцуулдаггүй. Николь бид хоёр зүгээр л энэ гайхалтай хүмүүсийн дүрийг чадлаараа сайн бүтээхийг хичээсэн. Нэгэнт зөвшөөрлөө өгсөн бол хамгийн сайнааараа ажиллах гэж зүтгэх хэрэгтэй. Ковидын хязгаарлалт байсан ч маш хурдан ажилласан. Амралтын өдөргүй, өдөрт би 5-6 цаг л унтсан. Дезигийн эрч хүчнээс авахын тулд би өглөө бүр толины өмнө зогсоод “Би энд байна. Хүсвэл ирээд өөрийгөө харуулаарай” гэж байсан.

-Сүнс нь хүрээд ирэх вий гэж айгаагүй юу?

-Хөгжимчний сүнстэй таарах тийм ч аймаар биш. Миний тоглосон дүрүүд дунд илүү аюултай нөхөд байсан. Пабло Эскобарын дүрийг бүтээж байхдаа бол тэгж азаа үзэхгүй л дээ. Түүнийг сэрээх хүсэл надад алга.

-Таныг Дезигийн дүрд урихад та найруулагчийг хуурсан гэж үнэн үү?

-Үнэн. Анх бид  зүүмээр ярихад тэр надаас гитар тоглож чаддаг уу гэж асуусан. Би 5 настайгаасаа хойш гитараас салаагүй гэж хэлсэн. Бөмбөр тоглож чадах уу гэж асуухад нь би бөмбөрийн мэргэжилтэн, ялангуяа конго бөмбөрөөр гэж хэлсэн. Конго бөмбөр гэдэг нь жааз хөгжимчдийн ашигладаг бөмбөр, Кубад их алдартай. Мөн надаас хэр бүжиглэдэг вэ? гэж асуусан. Хариулт нь ойлгомжтой “би румба маш сайн бүжиглэдэг, бараг сургууль нээх хэмжээнд” гэж хэлсэн.

-Та алдартай хосын дүрд тоглосон. Өөрөө ч амьдрал дээрээ алдартай хосууд. Эхнэртэйгээ хамт тоглох хэцүү байдаг уу?

-Сонин байдаг. Олон удаа биш бол болно. Хааяа л гэсэн үг. Жишээ нь бид “Эскобар” кинонд хэд хэдэн хэцүү хэсгийг тоглочихоод гэртээ харих амаргүй байсан. Нэг удаа Пенелопа бүр сахлыг чинь харахаар уур хүрээд байна, явж буйдан дээр унт гээд хөөсөн.

-Пенелопа та хоёр бүр 1992 онд танилцаад, удаан хугацаанд найзууд байсан. Тэр үед шууд амрагууд болох хүсэл байгаагүй юу?

-Мэдээж бид бие биедээ таалагдаж байсан. Тэгэхэд хоёлаа их залуу байж. Пенелопа 17, би 22 настай байсан. Тэр анх удаа кинонд тоглож байгаа, амьдралын зам нь өмнө нь хүлээж байсан үе. Түүнээс хойш бид тааралдаагүй. Тэр сайн карьерт хүрсэн. Бидний сэтгэл тодорхой хугацаанд түгжээтэй байсан байх. Цоож нээгдэнгүүт бид хүслээ дагасан.

-Түлхүүрийг нь Вуди Аллен олж өгсөн байхаа (тэд Вуди Аллены “Вики Кристина Барселона” кино зураг авалтын үеэр танилцсан. Пенелопа энэ дүрээрээ Оскар авсан).

-Мэдээж бид Алленд талархаж явдаг. Тэр биднийг нийлүүлсэн. Гэхдээ таалагдах үгүйг нь мэдэхгүй байсан болохоор хуримдаа түүнийг уриагүй.

-Гэхдээ Вуди Алленаас нүүрээ бууруулаагүй цорын ганц хүн бол та...(Вуди Аллены өргөмөл охин түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн дахин буруутгахад бүх жүжигчид түүнээс татгалзаж, нүүр бууруулсан. Мөрдлөгийн үр дүнд хоёр ч удаа түүнийг уг нь цагаатгасан хэдий ч бүгд түүнээс татгалзсан)

-Хэн нэгэн рүү хуруугаа чичилнэ гэдэг аюултай зүйл. Хуулиар буруугүй гэдэг нь нотлогдтол хэнийг ч буруутгаж болохгүй. Би эргэн тойрны хов живийг сонсдоггүй. Буруугүй гэж нотлогдсон л бол буруугүй. Хэрвээ үнэхээр бодит нотлох баримт дахин гаргаж ирээд баталбал ямар муухай хүн бэ гэж хамгийн түрүүнд би дуугарна. Гэхдээ худлаа аман гүтгэлгээс өөр юм би сонсохгүй л байна.

-Та Жонни Деппыг бас өмөөрч байгаа юу?

-Би хэнийг ч өмөөрөөгүй. Би тэр хүнийг ямраар нь мэддэгээрээ л дүгнэнэ. Бусдыг нь шүүх хурал шийднэ. Түүнээс олон нийт хэвлэлээр шүүх эрхгүй. Жонни бид нар хоёр ч удаа хамтарч ажилласан. Бүр анх “Шөнө болохоос өмнө” кинонд, дараа нь Жонниг од болсон байхад “Карибын тэнгэсийн далайн дээрэмчид” кинонд хамтран ажилласан. Тэр үргэлж зөөлөн, тайван, эелдэг байсан. Харьцахад их амар. Их хөгжилтэй, өгөөмөр, бүгд түүнд хайртай байсан. Би түүнийг ийм л байхыг нь мэднэ.

-Түрүү зун харамсалтай нь таны ээж нас барсан. Пилар Бардем бол үе дамжсан Испанийн алдартай жүжигчин...

-Одоо би үргэлж өөрөөсөө асуудаг. Ээжид таалагдах байсан болов уу? надаар бахархах байсан болов уу? гэж. Үгүй юм шиг санагдвал шууд больдог. Урьд нь ч тийм байсан. Одоо бол бүр илүү. Манай ээж их эрч хүчтэй, манай ах, эгч, бид гурвыг ганцаараа өсгөсөн. Аав хүчирхийлэгч байсан тул түүнээс салсан юм. Испанид 1960-аад оны үед нөхрөөсөө салсан, өөрийн гэсэн үзэл бодолдоо хатуу зогсдог, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, жүжигчин эмэгтэйн амьдрал ямар байсныг төсөөлөхөд бэрх. 

-Та түүний ачаар жүжигчин болсон уу?

-Би сургуульд муу сурдаг байсан. Тэвчээргүй. Хичээлээ хаяад регбигээр хичээллэж эхэлсэн. Бас зураг зурж. Дараа нь жүжиглэж эхэлсэн. Тэгэхэд ээж надад “Чи нэгэнт энэ мэргэжлийг сонгож байгаа бол нэрнийхээ урдах овгоо өндөрт өргөж явна шүү” гэж хэлсэн. Манай гэр бүлийн удам тэр чигтээ жүжигчин, найруулагч, урлагийн хүмүүс. Ээж, эгчийхээ ачаар би нэг чухал зүйлийг ойлгосон. Юу вэ гэхээр, өөрийгөө мачо гэж бодоод хэрэггүй. Энэ нь надад жүжигчин болоход их тус болсон. Би регбигээр тоглож, боксоор хичээллэж байсан. Би эрчүүдийн нөхөрлөл гэж юу байдгийг мэднэ. Гэхдээ миний хувьд эрэгтэй хүн бүдүүлэг, түрэмгий биш, зөөлөн, ухаалаг, өгөөмөр, халамжтай, мэдрэмжтэй байх ёстой.

-Таны хүүхдүүд жүжигчин болмоор байна гэвэл яах вэ?

-Тэдний их нийтэч зангаас харахад бол боломжтой зүйл. Пенелопа анхны хүүхдээ тээж байхад бид Нью-Йоркийн нэгэн ресторанд “Beautiful” киноны нээлтийг тэмдэглэж байсан юм. алдарт Аль Пачино бидэн дээр ирж мэндлэхэд бид “Манай хүүхдийг адислаач” гээд “жүжигчин болохгүй байх л гэж найдъя” гэж би хэлсэн. Тэгтэл Пачино гараа Пенелопагийн гэдсэн дээр тавиад хэсэг хугацаанд бодож байгаад “Харин би бол жүжигчин болоосой гэж найдаж байна” гэж хэлээд инээмсэглэсэн.

-Та энэ жил олон шагналд нэр дэвшиж байгаа. Тэр дундаа Жүжигчдийн Холбооны шагналд?

-Яг энэ шагнал их чухал. Жүжигчдээс шагнал хүртэнэ гэдэг том нэр хүнд. Ямартай ч би нас ахиад энэ шагналыг илүү үнэлдэг болоод байгаа. Гэхдээ ямар ч шагнал таалагдсан, таалагдаагүй гэдэг дээр үндэслэгддэг. Тэгэхээр шагнал авлаа гээд чи бүхнээс илүү гэсэн үг биш. Энэ зүгээр л хонжвор. Чи ажлаа хийснээр хонжворт оролцох эрхээ авдаг.

-Та сайхан дуулж, хөгжим тоглож байсан. Үнэхээр урьд нь чаддаггүй байсан гэж үү?

-Нээрээ шүү. Анх найруулагч Роб Маршал надад дуулах боломжийг “Лусын дагина” гэж кинонд олгосон. Энэ Диснейн кинонд би анх дуулж сурсан. Маш олон багшийн ачаар. Хичээллэсээр байгаад, өөртөө итгэлтэй болоод, дуулах дуртай болсон. Урьд нь согтуудаа караокед дуулдаг л байсан. Би инээдтэй, тэнэг харагддаг гэж боддог байлаа. Одоо бол өөрөөрөө бахархаж байна. Сар хүрэхгүй хугацаанд дуулж, гитар, бөмбөр тоглож сурсан. Николь намайг бүр шаардлагагүй үед хөгжим сонсонгуутаа дуулж, бүжиглэж эхлээд байна гэсэн. Би дуулдаг гурван кинонд дараалж тоглосон байна.

-Тиймээс л хүүхдийн Lyle Lyle Crocodile кинонд тоглосон уу?

-Үгүй ээ. Хүүхдүүдийнхээ төлөө. Хүүхэлдэйн кинонд бас дуу оруулсан.

-Та “Дюна” кинонд тоглосон. Энэ зун хоёр дугаар хэсгийн зураг авалт эхэлнэ. Таны дүр байгаа юу?

-Миний найз Жош Бролин надад анх энэ мэдээг дуулгасан. “Цөлд уулзая чөтгөр минь” гэсэн мессеж явуулсан байсан. Би найруулагчид “Хэрвээ намайг хоёрдугаар хэсэгт тоглуулах бол миний баатрыг цөлийн хорхой Арракисыг номхруулах боломж олгоорой” гэж хэлсэн. Надад амласан, тэгээд би дахиад Жоштой ажиллах болсондоо баяртай байна. Бид хоёр анх “No Country for Old Men” кинонд тоглож танилцсан. Тэр үед би гүн хямралд орсон байсан. Тэгэхэд Жош надад эр хүний хувьд их тус болсон. Халамж, анхаарал, хошигнолоор намайг аварсан хүн. Тэр кинонд алуурчны дүр бүтээх бүр хэцүү байсан. Жошийг алах ёстой байтал би хүсдэггүй, их хүч чармайлт гаргаж тоглосон.

-Гадаад төрх үнэхээр хуурамч юмаа. Таныг мачо гээд байдаг, та үнэхээр өөр юмаа...

-Миний дээр хэлсэнчлэн ээжийн гавьяа. Ээж надад сэтгэл хөдлөлөө нуух биш, ил гарга гэж сургасан. Ичихгүй инээж, уйлдаг байх хэрэгтэй. Уйлах нь инээхээс дутахгүй чухал гэдгийг би эртнээс ойлгосон.

Эх сурвалж: www.7dn.ru

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

1 цаг 20 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

5 цаг 7 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

5 цаг 22 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

5 цаг 29 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

5 цаг 39 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

9 цаг 45 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

9 цаг 45 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

10 цаг 15 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

11 цаг 36 мин