О.Оюун-Эрдэнэ: Амьсгалын зам, зүрхний шигдээсийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт буурсан

2021-12-21
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаар хийгдсэн судалгааг НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-эрдэнэтэй ярилцлаа.

 

-Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх талаар хийгдсэн судалгаанаас танилцуулвал. Судалгаа хэзээ эхэлсэн бэ?

-Агаарын чанарыг сайжруулахад эрүүл мэндийн нөлөөллийг зайлшгүй судалж түүнд суурилсан арга хэмжээг авах шаардлагатай байдаг. Тэгэхээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв агаар, орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бүрдүүлж, сүүлийн хоёр жил ажиллаж байна. Тухайлбал, Цаг уур, орчны шинжилгээний газрын цуглуулсан мэдээлэл, Эрүүл мэндийн хөгжлийн төв буюу ЭМЯ-ны цуглуулсан мэдээнд үндэслэн дүн шинжилгээ хийж, үр дүнг нь тайлагнадаг программтай болсон. Энэ программын эхний тайлангуудыг гаргаж эхлээд байгаа. Энэ оны арваннэгдүгээр сарын сүүлээр судалгааны ажил эхэлсэн. Судалгааг олон талын мэдээллийг багтаасан цогцоор нь хийхийг зорьж ажиллаж байна.

Хэмжилтүүд үндсэндээ энэ долоо хоногийн сүүлээр дуусна. Тэгэхээр ирэх жилийн нэгдүгээр сарын сүүлээр эхний тайлан гарахаар ажиллаж байгаа. Үндсэн таван өвчний үзүүлэлтээр агаарын чанарын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг гаргадаг. Тодруулбал, 0-5 насны хүүхдийн амьсгалын цочмог өвчлөл, 25-аас дээш насны хүн амын зүрх судасны өвчлөл, цусны эргэлт буюу даралт ихсэлт, зүрхний шигдээс, амьсгалын бөглөрөлтөд өвчлөл, уушгины хатгалгаа, хавдарын өвчлөлүүдийг авч үздэг. Тэгэхээр 2018 оны үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулсан тайлангаас авч үзэхэд зүрх судасны өвчлөлөөс үүдэлтэй баралт 2018 онд 10 мянган хүн амд 1.7 тохиолдол байсан бол өнгөрсөн онд 1.5 тохиолдол болж буурсан. Харин амьсгалын бөглөрөлтөт өвчлөл, зүрхний шигдээсийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт Улаанбаатар хотын хэмжээнд 0.5-аас 0.2 болж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн байх магадлалтай учраас нарийвчлан судална.

-Амьсгалын тогтолцооны өвчлөл буурсан ч бодит байдал дээр агаарын чанар хүлцэх хэмжээнээс хэтэрсэн хэвээр байгаа шүү дээ. Амбулаторатоор эмчлүүлсэн иргэдийн тоон мэдээллийг нарийвчилбал?

-Улаанбаатар хотод амьсгалын тогтолцооны өвчний улмаас амбулаторид хандсан хүн амын тоо 2018 онд 10 мянган хүн амд 1414 тохиолдол байсан бол өнгөрсөн онд 907.3 болж буурсан. Гэхдээ энэ нь цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотой. Мөн иргэд амны хаалтаа тогтмол зүүж хэвшснээр томуу, томуу төст өвчнийг халдаахгүй байх нөхцөл бүрдсэн учраас өвчлөл буурсан байх магадлалтай. Тэгэхээр амьсгалын замын өвчлөлийг бууруулахад амны хаалт чухал гэдгийг судалгааны үр дүн харуулж байна.

-Тэгэхээр агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байна гэж ойлгож болох уу?

-Агаарын чанарын асуудал сайжирсан гэж ойлгохоосоо илүү дунд шатны арга хэмжээ тодорхой хувиар нөлөөлсөн байх магадлалтай. Гэсэн хэдий ч ДЭМБ-ын агаарын чанарын зөвлөмж хэмжээнээс манай улсын гадаад болон дотоод орчны бохирдол хэтэрсэн үзүүлэлттэй байгаа. Ялангуяа PM2.5 тоосонцор Монгол Улсын стандартаас 2.5-3 дахин, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 5-9.8 дахин их байна. Энэ үзүүлэлт нь агаарын бохирдлыг бууруулахад иргэд, төрийн оролцоо шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

-Дотоод орчны бохирдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад хувь хүний оролцоо чухал. Тухайлбал, иргэд гал түлэхдээ анхааралтай байж эрүүл мэндээ хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаанаас угаарын хийн хордлогод өртсөн иргэд зуухны битүүмжлэл муу, гал түлэх аргаа мэдэхгүй, буруу галласан, яндангаа хөөлөөгүй, санамсаргүй байдлаар яндангийн хавхлагыг хаасан байна. Өөрсдийн хайхрамжгүй үйлдлээс өөрийнхөө эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулсан байгаа юм. Тэгэхээр дотоод орчны агаарын чанарын асуудал хувь хүний хариуцлагаас хамааралтай гэдгийг эдгээр үнэлгээнүүдээс харж болно. Үүнээс гадна цэцэрлэг, сургуулийн дотоод орчны бохирдолд анхаарч судалж байна.

-Өнгөрсөн долоо хоногт эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгаа талаар цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдэд багаж байршуулж судалгаа хийж байгаа гэж мэдээлсэн. Тэгэхээр яг тэр орчинд дотоод орчны бохирдол ямар байсан бэ?

-Энэ талын судалгаанууд одоо явагдаж байгаа. Сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд тоос, тоосонцор, нян, хийн бохирдол ямар байгааг тодорхойлсны үндсэн дээр үүнтэй холбоотой агааржуулалтын системийн асуудлыг хөндөж байгаа юм. Агааржуулалтын системийн төлөвлөлт, ажиллагаанд үнэлгээ хийж үр дүнгээ тайлагнана.

-Нийт хэдэн цэгт дотоод болон гадаад орчны агаарын чанарыг тодорхойлох багаж байршуулсан бэ?

-15 сургуулийн тус бүр гурван ангид дотоод орчны чанарыг хэмжих багаж байршуулж 24 цагийн турш тасралтгүй хэмжилт хийж байгаа.

-Тэгэхээр агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг хэрхэн бууруулах вэ. Иргэд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-PM2.5 тоосонцорын агууламж буураагүй байгаа учир энэ тоосонцорыг шүүх чадвартай хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглэх шаардлагатай. Ингэснээр бохирдуулагчаас үүсэх зүрх судасны өвчлөл, амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хамгаалах боломжтой. Мөн агаарын чанарын индексийг ашиглаж өөрсдийн ажлаа зохион байгуулж сурах шаардлагатай байна.

-Ер нь дотоод, гадаад орчны бохирдлын хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл нь  ямар хугацаанд илэрдэг вэ?

-Орчны бохирдлын сөрөг нөлөөлөл, түүний сөрөг үр дагавар нь 10,20 жилээр яригддаг. Харин дотоод орны бохирдлоос үүдэлтэй угаарын хийн хордлого хэдхэн цаг, минутаар яригддаг. Гадаад орчны бохирдол нийт хүн амын эрүүл мэндэд 20-оос дээш хувиар нөлөөлж байвал ноцтой байдал руу ордог. Агаарын бохирдлын гол үүсгэгч хүхрийн давхар исэл нь түүхий нүүрс түлсэнтэй холбоотой.  Энэ бохирдуулагч нь амьсгалын дээд замын цочролыг үүсгэж халдварт өвчлөлүүдийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. Мөн бронхит, зүрх судасны өвчлөлүүдийн нэг болон амьсгал бачуурах нөхцлийг бүрдүүлдэг.

-Иргэд гэртээ агаар сэлгэлт хийхийн тулд цонхоо онгойлгохоос өөр аргагүй. Тэгэхээр бохирдолтой, PM2.5 болон PM10 тоосонцорын өндөр агууламжтай агаараар сэлгэлт хийх нь эргээд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм биш үү?

-Улаанбаатар хотод галлагаа багассан үед буюу 10:00-11:00 цагийн үед иргэд ажилдаа явчихсан байдаг учраас агаарын бохирдол харьцангуй багасдаг. Тэр үед цонхоо онгойлгож болно. Гэхдээ хотын төв хэсэгт тунаралт үүсчихдэг талтай. Иргэд цонхоо онгойлгохдоо цонхонд тавьдаг агаар шүүгчтэй филтер суурилуулах нь зүйтэй. Мөн дотоод орчинд агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг ашиглаж эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай. Агаар цэвэршүүлэгчийг сургууль, цэцэрлэг, гэрт ашигласнаар агаарын бохирдлоос үүсэх хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг 13 хувиар бууруулж байна гэсэн судалгааны үр дүн гарчихсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.21 МЯГМАР № 250 (6727)

 

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

13 цаг 55 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

14 цаг 2 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

14 цаг 8 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

14 цаг 11 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

14 цаг 19 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

19 цаг 29 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

20 цаг 16 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

22 цаг 25 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

22 цаг 55 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

23 цаг 0 мин