М.Аззаяа: Уран бүтээлээ уртай, амьтай бүтээхийг зорьдог

2021-12-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Энэ удаагийнхаа “Өөр зочин”-д залуу уран бүтээлч, кино найруулагч М.Аззаяаг урьж ярилцлаа.

 

-Хэзээнээс найруулагчаар ажиллаж эхлэв. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би 2016 онд Кино урлагийн дээд сургуулийг МУАЖ Г.Жигжидсүрэн найруулагчийн ангид кино найруулагч мэргэжлээр төгссөн. Одоо “Molpedia”-тай хамтарч шинэ жилийн кино хийж байна. Энэ кинонд продюссерээр ажиллаж байгаа. Арванхоёрдугаар сарын 26-нд үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. 

-Найруулагчаар төгссөн гэлээ. “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний кинонд гол дүрд тоглосон байсан. Энэ талаараа яривал?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний кино бүтээх уралдаан зохион байгуулагдаж шилдгүүдээ энэ сарын эхээр тодруулсан.

Энэ уралдаанд “Zero” энтертайнментын бүтээсэн “Миний нутгийн төгөл” богино хэмжээний кино шилдэг киногоор шалгарсан юм.  Би гол дүрд нь тоглосон. Тэмцээний сэдэв цаанаас өгөгдсөн сэдвийн хүрээнд буюу цөлжилт, хуурайшилт, түүний сөрөг нөлөөллийг харуулсан сэдэвтэй. Гэхдээ энэ кинонд өгөгдсөн агуулгаа бүрэн шингээснээс гадна үйл явдал нь эерэг гэдгээрээ онцлог. Тухайлбал, үйл явдал нь бидний өвөө, эмээгийн үеийн хайр дурлал, үнэнч байдлаар дамжуулаад цөлжилтийг холбож гаргасан. Энэ нь илүү амьдралтай ойрхон, эерэг санааг агуулсан зохиолтой кино болсон.

-Хэдэн уран бүтээлд жүжигчнээр болон найруулагчаар ажилласан бэ?

-Богино хэмжээний хоёр кинонд тоглосон. Нэг нь дээр дурдсан “Миний нутгийн төгөл”, нөгөө нь 2019 онд бүтээсэн “Шилүүс”. Энэ кино өнгөрсөн онд цацагдаж олон улсын зэрэглэлийн фестивалуудад амжилттай оролцсон бүтээл байгаа. “Шилүүс” богино хэмжээний киноны найруулагчаар П.Лхагвадулам ажилласан. Харин үндсэн мэргэжлээрээ буюу найруулагчаар зургаан богино хэмжээний кино, туслах найруулагчаар гурван кинонд ажиллаад байна. Тухайлбал, “Хөхөө” МУСК-нд анх удаа туслах найруулагчаар ажилласан. Мөн “Voo”, “Orange” энтертайнменттай хамтарч “Search” 20 ангитай кино, “Сүүдэр” анимэйшний ерөнхий найруулагчаар ажилласан. Мөн “Ганцхан шалтгаан” бүрэн хэмжээний уран сайхны кинонд продюсероор ажилласан байгаа.  Одоо хоёр дахь удаагаа “Molpedia”-тай хамтран бүтээж буй “Молоко” УСК-г продюссерлэж байна.

-Өнгөрсөн жил цар тахлын улмаас урлагийн салбар зогсонги байдалтай байлаа шүү дээ. Тэгэхээр “Shadow” анимэйшний бүтсэн түүхийн талаар дэлгэрэнгүй яривал?

-“Shadow” анимэйшн Холливудын алсын зайнаас технологийн дэвшил ашиглан кино бүтээх төслийн шугамаар бүтээсэн. Төсөлд зургаан улс оролцсоны нэг нь Монгол Улс. “Shadow” анимэйшний утга санаа гэхээсээ илүү алсын зайнаас кино бүтсэнээрээ онцлог.

Монгол Улс дотроо коронавирусын халдвар алдахаас өмнө богино хэмжээний уран сайхны кино хийхээр зохиолоо гаргаж байх явцад дотоодод халдвар бүртгэгдэж хатуу хөл хорио тогтоосон. Зураг авалт хийх боломжгүй болсон учраас анимэйшн хийхээр шийдсэн юм. Кино багийн бүх гишүүд гэр гэрээсээ буюу алсын зайнаас зохион байгуулагчдын өгсөн кино бүтээх 2-3 программыг ашиглан бүтээсэн. Багийн ажиллагаагаар бүтдэг уран бүтээлийг алсын зайнаас нэг ч уулзалгүй бүтээнэ гэдэг ажиллагааны хувьд хүнд байсан. Анх удаагийнх байсан ч анимэйшнээ амжилттай бүтээж чадсан. Өнгөрсөн сарын 19-нд Монголд ганцхан удаа гарсан. “Shadow” анимэйшн АНУ-д зохион байгуулагддаг 30 дахь удаагийн “St. Louis International Film Festival”-д “Шилдэг богино хэмжээний кино” төрөлд албан ёсоор өрсөлдөх эрх авсан.

-Анимэйшний утга санааг хэрхэн олж байсан бэ. Юуг харуулахыг зорив?

-Коронавирусын халдварын улмаас иргэд хатуу хөл хорионд орж гэр бүлээрээ байх нөхцөл бүрдсэн. Өмнө нь бидэнд амьд харилцаа үгүйлэгдэж ээж аав нь ажилдаа, хүүхдүүд нь сургуульдаа явж ирээд нэг тийм завгүй, “амьгүй” амьдрал үргэлжилж байлаа шүү дээ. Тэгэхээр энэ амьд харилцаа байхгүй болчихсон орчинг коронавирус гарч ирснээр буцаад бий болох боломж бүрдлээ гэсэн өнцгөөс бодож үзсэн юм. Энэ бодлоосоо үндэслэж зохиолоо бичсэн. Тэгэхээр анимэйшний гол санаа нь коронавирус гарч гэр бүлээрээ гэртээ цагийг өнгөрөөснөөр амьд харилцаа эргэн үүсэх үү, үгүй юу гэсэн асуултад хариулт хайж шийдэлд хүрдэг.

 Ер нь амьд харилцаагүй болсон энэ нийгэмд бага насны хүүхдүүд хохирч, цахим ертөнцийн сүүдэрт үлдэж байгаа юм. Гэтэл бид хөл хорионд ам бүлээрээ байсан ч амьд харилцаагаа буцааж авчирч чадахгүй байгаа санааг гаргасан. Олон улсын төсөл учраас зохиол, орчуулга, Монгол талаас зохиолч, найруулагч, гол уран бүтээлчид, зураач, аниматор, продюсер, дууны найруулагч, хөгжмийн зохиолч гээд 124 хүн анимэйшн бүтээхэд оролцсон. Төсөлд оролцсон учраас Холливуудын залуу уран бүтээлчдийн ассосацийн гишүүн болсон. Монголоос хоёр хүн бий.

-Залуу уран бүтээлчийн хувьд Монголын кино урлагийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж цаашид хэрхэн хөгжөөсэй гэж хүсэж байна. Залуу уран бүтээлчийн хувьд нэг хүсэл тэмүүлэл байдаг даа?

-Сүүлийн жилүүдэд Монголд олон шинэ кино шил дараалан хийгдэж байна. Жил ирэх тусам улам өссөөр байгаа. Уран бүтээл хийх сонирхолтой, тэмүүлэлтэй байгаа нь сайн хэрэг. Гэхдээ киног амархан хийчихдэг гэсэн ойлголттой болчихож. Кино, уран бүтээл гэдэг нэг удаадаа хэн нэгний бүтээсэн киног дуурайж болох ч байнгын дуурайгаад хийчихдэг амархан, жижигхэн зүйл биш гэдгийг ухамсарлаасай гэж боддог. Уран бүтээл гэдэг мэргэжлийн хүмүүс ажиллаж сэдвийн олон судалгаа, нарийн ажилбараар бүтдэг. Нухацтай, том цар хүрээтэй, олон хүнийг хамарч ажилладаг учраас өнгөцхөн битгий хараасай. Би судалгаатай, уртай, уран чадвартай, өмнөхөөсөө ахиц дэвшил авчирсан уран бүтээл гаргахыг хичээдэг. Уран бүтээлч уртай, бүтээсэн уран бүтээл нь амьтай байх хэрэгтэй. Түүгээрээ дамжуулж үзэгчдэд хүрдэг.

-Ойрын хугацааны уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцвал. Үндсэн мэргэжлээрээ голлон ажиллах уу, жүжигчнээр ажиллах уу?

-Ирэх онд Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн багштайгаа хоёр уран бүтээл хамтарч хийхээр төлөвлөж байна. Нэг нь бүрэн хэмжээний уран сайхны кино, нөгөө нь баримтат кино. Мөн өөрөө зохиолыг нь биччихсэн “Зүүд”, “Хүлээс” гэсэн хоёр богино хэмжээний киногоо бүтээхээр ажиллаж байгаа.  Олон улсын фестивалд сойх зорилготой. Сүүлийн жил найруулагчаасаа жоохон хөндийрөөд продюссер, жүжигчин явчихсан. Одоо найруулагчаараа ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.17 БААСАН № 247 (6724)

 

Н.Учрал: Орон сууцжуулалтын банк байгуулна

Орон сууцжуулалтын банк байгуулна

2026-05-15
М.Бадамсүрэн: Бидэнд газрын тосны олборлолт, хайгуулын төрийн өмчит компани алга, гадаадын компанийн хараат байна

М.Бадамсүрэн: Бидэнд газрын тосны олборлолт, хайгуулын төрийн өмчит компани алга, гадаадын компанийн хараат байна

2026-05-15
У.Хүрэлсүх: Сайн багшаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг юм шүү

У.Хүрэлсүх: Сайн багшаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг юм шүү

2026-05-15
Дэлхий анхаарсан Трамп–Шигийн дээд хэмжээний уулзалт

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийж, Бээжин хотноо Хятадын дарга Ши Жиньпин

2026-05-15
"Мега төсөл нэрийн дор хулгай луйвар хийсэн байдалтай эвлэрэхгүй, зогсооно"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны

2026-05-15
Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс ЕБС-иуд дээр фэйсбүүк хэрэглээг хална

Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс ЕБС-иуд дээр фэйсбүүк хэрэглээг хална

2026-05-14
Н.Учрал: “Мега төсөл“ нэрээр тендер хулгайлсан байдалтай эвлэрэхгүй, тэрийг чинь зогсооно

Н.Учрал: “Мега төсөл“ нэрээр тендер хулгайлсан байдалтай эвлэрэхгүй, тэрийг чинь зогсооно

2026-05-14
Ж.Энхбаяр: 2025 оны намар төсөв батлагдах үед багш, эмч нарын цалинг өндөр дүнгээр нэмэгдүүлсний улмаас төсвийн урсгал зардал өндөр гарсан

Ж.Энхбаяр: 2025 оны намар төсөв батлагдах үед багш, эмч нарын цалинг өндөр дүнгээр нэмэгдүүлсний улмаас төсвийн урсгал зардал өндөр гарсан

2026-05-14
ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 10 хувиас нэг хувь болгон бууруулах асуудал сүүлийн үед багагүй

2026-05-14
П.Цагаан: Үүсмэл ордоос АМНАТ авах бол өмнөх шигээ тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй

Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны тавдугаар сарын 11-нд стратегийн орд эзэмшигчидтэй уулзсан. Уулзалт дээ

2026-05-14