Даосизмыг үндэслэгч Лао-Зы 

2021-12-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Агуу суутнууд

Даосизмыг үндэслэгч Лао- Зы  /мэө 604он/

З.Батцэцэг

Лао- Зы гэж Хятадын агуу гүн ухаанч Ли Эрийн хүндэтгэсэн нэр юм. Тэрбээр Даосизмыг үндэслэжээ. Түүний амьдарлын талаар мэдээлэл бага байдаг. Жуан-Зыгийн бичсэн “Лао-Зыгийн амьдарлын талаар” өгүүллээс үзхэд тэр Конфуцигаас арай ахмад байсан байна. 1973 онд Мавандуе хотын ойролцоо булш илрүүлж, судалж үзхэд, Хан үеийн болох нь тогтоогдсон. Уг булшнаас даавуун дээр бичсэн Лао-Зыгийн хоёр бүтээл олдсон байна.

Тэрбээр Чу хант улсын Цюйжень тосгоны Ку гацаанд мэндэлжээ. Жинхэнэ нэр нь Ли Эр юм.  Харин Лао- Зы гэдэг нь багш Лао гэсэн утгатай. Домогт өгүүлснээр ээж нь түүнийг хэвлийдээ 81 жил тээгээд, төрүүлэхэд, тэр бууралтсан байсан гэдэг. Ли модны дор төрсөн учир Ли овог авчээ. Харин том чихтэй байсан тул Эр буюу чих гэдэг нэртэй болсон байна.

Ли анх Чу хааны ордонд улсын архивын хамгаалагч, түүх бичээч байв. Энэ үедээ нийслэлд удаан амьдарч, өөрт нь итгэж хүлээлгэж өгсөн албан ёсны, уран зохиолын бичиг баримтуудыг хадгалан цэгцэлдэг байжээ. Тэрбээр сонссон, үзсэн, уншсан сэтгэгдэл дээр үндэслэн дэлхий ертөнцийн үүсэл хөгжлийн талаар өөрийн дүгнэлтээ хийнэ.  Үүнийгээ зохиол болгон бичсэн нь Хядатын гүн ухаанд их үүрэг гүйцэтгэсэн юм. Лао-Зыг амьдарч байх үед боолчлолын нийгэм феодалын нийгмээр солигдсон байна. Зан үйлийн дүрэм дээр тулгуурласан боолчлолын талаар тэрбээр “Зан үйлийн дүрэм нь үнэнч байдлыг алдагдуулж, эмх замбараагүй байдлыг үүсгэдэг” гэж хэлжээ. Мөн феодалын нийгмийг удаа дараа шүүмжилж байсан юм. Энэ үзэл бодолдоо бат зогсож, “Хууль тушаал нэмэгдээд ирхээр, хулгайч дээрэмчид бас нэмэгддэг” гэдэг байжээ.

Чугийн хаант засаглал сулармагц тэрбээр ажлаа орхин, ганцаар амьдрахаар шийдэв. Бодит амьдарлаас татгалзан, аз жаргал гэж юу вэ гэдгийг зөвхөн өөртөө эрж хайхаар болжээ. Түүнийг хотоо орхиж явахад, хил дээр цэргүүд өөрийг нь дурсах ямар нэгэн зүйл үлдээгээч гэхэд гар бичмэлээ үлдээсэн гэх домог бий.  Түүнийг зарим түүхийн хуудсанд “Дао дэ зинь” гэж нэрлэсэн байдаг. Лао-Зы хэлэхдээ “Сайн үйлдэл устай адил. Ус бол амьд амьтанд ач тусыг л авчирдаг. Бүгд сайн зүйлсийг сайн гэж мэдвэл муу бүхэн бие болно. Оршихуй, эс оршихуй бие биенээ үүсгэнэ. Хэцүү, амархан хоёр бие биенээ бүтээнэ. Өндөр, нам хоёр хэлбэрийг үүсгэнэ. Өнгөрсөн, ирээдүй хоёр нэг нэгнээ дагана” гэж  бичсэн байдаг. Мөн тэрбээр “Уснаас илүү зөөлөн, сул дорой зүйл гэж үгүй. Гэхдээ ус хатуу, хүчтэй зүйл рүү дайрдаг. Хэн ч түүнийг дийлдэггүй. Тиймээс зөөлөн нь хатуугаа ялдаг. Сул дорой нь хүчтэйгээ дийлдэг” гэж үздэг байжээ. Лао-Зы  “Би гурван эрдэнэстэй. хүнд хайртай чанар, хэмнэлттэй, эцэст нь би бусдын түрүүнд байж зүрхлэхгүй” гэж хэлсэн байдаг.

Эх сурвалж: www.polit.mn 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 44 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 44 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 2 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 14 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин