Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх эрх нэг алхам урагшиллаа

2021-12-13
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улс хүний эрхийг хангахад өндөр ач холбогдол өгч буйгаа харуулав. Энэ жилийн олон улсын хүний эрхийн өдрөөр Төрийн тэргүүний ивээл дор Хүний эрхийн үндэсний форумыг үндэсний хэмжээнд зохион байгуулж, өргөн хүрээнд санал солилцлоо. Хүний эрхийг хангах чиглэлээр салбар бүрийн экспертүүд илтгэл тавьж, өмнө нь төдийлөн яригддаггүй асуудлуудыг хөндсөн нь ч шинэлэг байв. Тухайлбал, хууль шүүх, бизнесийн салбарт хүний эрхийг хангах асуудал олон нийтийн анхаарлыг татсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээхдээ “Цар тахал дэлхий нийт төдийгүй монголчууд бидэнд олон шинэ асуудлыг тод сануулж, хүний эрхийн ойлголтыг шинэ хандлагаар харах шаардлагатайг санууллаа. Мөн уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдал хүний эрхийг хангахад ялангуяа эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа хангах чиглэлээр  тодорхой хүндрэл, сорилт учруулах боллоо. Төрийн тэргүүний хувьд хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах зөв зүйтэй санал, санаачилгыг бүх талаар дэмжин ямагт хамтран ажиллах болно” гэдгийг тэмдэглэлээ. 

 

Ж.Хунан: СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ МӨНГӨН ХЭЛБЭРЭЭР НӨХӨН ТӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ

Форумын үеэр Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр "Хүний эрх ба шүүх эрх мэдэл" илтгэлдээ “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний оршуулгын зардлыг төлснөөр, эд эрхтнээсээ хагацсан иргэнд протезын төлбөр гаргуулснаар хүний амь нас, эд эрхтний нөхөн төлбөр дуусаж, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсанд тооцсоор байх нь шударга ёсонд яавч нийцэхгүй” гэдгийг онцолсон юм.

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан " Гэмт хэргийн улмаас учирсан амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол болон сэтгэл санааны хохирлыг бодитоор үнэлэх, тооцох аргачлалыг бий болгох, ялангуяа хууль бус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Энэ хүрээнд гэмт хэрэг, зөрчлийн торгууль, хүүгийн орлого орон нутгийн төсвийн бус орлогод төвлөрч байгааг өөрчилж, хохирлын сан бий болгох, энэ сангаар дамжуулан гэмт хэргийн хохирогчид нөхөн олговор олгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд зарцуулах нь илүү дүнтэй байх болно. Үүний тулд Хохирлын сангийн тухай хууль, хохирлын үнэлгээг тогтоох эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хохирлын нөхөн төлүүлэх эрхийг өнгөрсөн хугацаанд хүний эрхийн байгууллага, хэвлэл мэдээлэл олон удаа хөндөж ирсэн. Харин энэ удаад нэг шат ахилаа.

Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Аксель Никейз "Хүний бүх эрхийг хүндэтгэх нь хямралыг даван туулах, чадвартай нийгмийн аюулгүй байдал, урт хугацааны хөгжил, энх тайван байдлын угтвар нөхцөл юм.  Монголын ард түмэн 30 жилийн өмнө ардчиллыг сонгосон. Хүний эрхийн тухайд бат бөх байр суурьтай байдгийг бид төрийн өндөр түвшний зүтгэлтнүүдээс сонслоо. Монгол Улс нь Ази тивдээ хүний эрхийн хамгийн олон гэрээг соёрхон баталсан улс юм. Европын холбоо болон Монгол Улсын харилцаа ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр суурилдаг. Европын холбоо болон Монгол Улсын Засгийн газар жил бүр уулзан, тулгарч буй асуудлуудын талаар илэн далангүй ярилцдаг. Энэ нь манай түншлэлийн эн тэнцүү байдлыг илэрхийлж буй дүр зураг юм " гэв.

 

М.Мандхай: ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХАД БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД МАНЛАЙЛАХ ХЭРЭГТЭЙ

Хүний эрхийн үндэсний форумын үеэр оролцогчдын анхаарлыг татсан илтгэл нь “Бизнес ба Хүний эрх”-ийг хөндсөн судалгааний тайлан байлаа. Энэ талаар төслийн зөвлөх М.Мандхайгаас тодруулахад  “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Бизнес болон хүний эрхийн удирдах зарчмыг 2011 онд баталж 31 зарчим, хамгаалах, хүндлэх, сэргээх гурван үндсэн тулгуурт хувааж үзсэн. Үүний нэг дэх нь төрийн үүрэг бол хоёр дахь тулгуур нь бизнесийн салбар. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулахаас гадна ажилчдадаа сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй, хүний эрхийг хүндэтгэж ажиллах хэрэгтэй юм. Бизнесийн үйл ажиллагаанаас хамаарч эрх нь зөрчигдсөн бол сэргээх механизмыг тухайн аж ахуйн нэгж дотоод журам, компанийн засаглалдаа нэвтрүүлэх шаардлагатай. Бизнесийн үйл ажиллагаанаас хамаарсан хүний эрхийн зөрчил гэдэг шинэлэг ойлголт мэт боловч бидний өдөр тутам тохиолддог. Тухайлбал, бүтээгдэхүүний шошгон дээр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, бодит бус мэдээлэл агуулсан бол хүний эрхийн зөрчил болдог. Мөн хүүхдийн хөдөлмөр шингэсэн бол хүний эрхийг зөрчсөн гэж үздэг.

2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тайлангаар Засгийн газарт зөвлөмж өгсний дагуу 2018 оноос Бизнес ба хүний эрхийн чиглэлээр үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ хугацаанд Бизнес ба хүний эрхийн урьдчилсан суурь судалгаа хийж тайлангаа гаргалаа. Баримт бичгийн судалгааг ерөнхийд нь хийж дуусгалаа. Мөн төр, хувийн хэвшлийг оролцуулсан 20 орчим хэлэлцүүлэг хийж дахин нягталж бататгасан. Хүний эрх хөндөгдөж байгаа асуудлыг багцлаад харах юм бол цалин хөлс амьдралд хүрэлцээгүй, илүү цаг, бүх нийтийн баярын өдрөөр цалин, урамшуулал олгодоггүй байдал, ажлын байрны орчин, зөрчигдсөн эрхээ сэргээж хохирлоо барагдуулах асуудлууд анхаарал татаж байна. Ялангуяа, ковидын нөхцөл байдалд энэ дүр зураг илүү тод харагдаж байна.

Бизнест хүний эрхийг хүндэтгэдэг, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хууль эрхзүйн зохицуулалт ямар түвшинд байгааг харахад судалгааны 49 хувьд нь маш хангалтгүй гэсэн дүн тавьсан. 79 хувь нь мэдээлэл зөвлөгөөг төрийн байгууллагаас авч байгаагүй гэсэн. Харин судалгааны явцад эерэг төсөөлөл харагдсан нь дөрвөн аж ахуйн нэгж тутмын гурав нь үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэж ажиллах боломжтой гэсэн уур амьсгалтай байсан нь маш чухал эерэг хүчин зүйл юм. Энэ хүсэл эрмэлзлэлийг нь дэмжвэл хүний эрхийг хүндэтгэх асуудлыг системтэйгээр хэрэгжүүлэх боломжтой гэж харсан. Гэхдээ бизнесийн байгууллагууд хүний эрхийг хүндэтгэхийн тулд төрөөс хууль эрхзүйн орчныг тодорхой болгох шаардлагатай. Ковидын үед л гэхэд давагдашгүй хүчин зүйлийн улмаас бараа бүтээгдэхүүнээ татаж чадахгүй янз бүрийн бэрхшээл тулгарч байхад төр татварын хөнгөлөлт ч юмуу үзүүлэхгүй байгаа нь төр хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байна. Эндээс төр, бизнес эрхлэгч аль аль нь хүний эрхийг хангах тал дээр ойлголт мэдээлэл дутмаг байгаа нь харагдаж байгаа юм. 

Бизнес эрхлэгчид хүний эрхийг хангах тал дээр экспертүүдээс дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй. Хүний эрхийг хүндэтгэдэг иргэнийг төлөвшүүлэхэд боловсролын шат шатанд анхаарах ёстой юм байна. Үүнийг бий болгоход бүх талын оролцоо маш чухал. Хүний эрхийг хамгаалахад бизнесийн байгууллагууд манлайлах хэрэгтэй. Олон улсын томоохон компаниуд хүний эрхийг хүндэтгэдэг гэдгээ анхнаасаа тунхагладаг. Веб сайт дээрээ хүний эрхтэй холбоотой тусгай цэс байдаг. Ийм шинэ чиг хандлага бий болж байна. Хөрөнгө оруулалт, экспортын бодлогод хүний эрхийг зөрчөөгүй байх шаардлага тавигдаж эхэлсэн тул бизнесээ өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлье гэсэн хэн бүхэнд хүний эрх хамаатай болоод байна. Эсрэгээрээ хүний эрхийн зөрчил гаргаж, түүнийгээ нуун дарагдуулж байгаа бол сайн ажилтнаа алдах, брэндийн үнэ цэн, нэр хүндээс эхлээд маш их хор хохиролтой. Санхүүгээр хэмжихэд их хэмжээний хөрөнгө мөнгө, боломжийг алдаж байдаг” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.13 ДАВАА № 243 (6720)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

10 цаг 30 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

10 цаг 54 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

18 цаг 13 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

18 цаг 13 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

18 цаг 13 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10