Мэдээллийн технологитой холбоотой маргаантай асуудалд аудит хийнэ

2021-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Цахим үндэстэн, хүний хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо “Зууны мэдээ” сонинд ярихдаа “Мэдээллийн аюулгүй байдлын чиг үүрэг тагнуул, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв, ЗХЖШ-ын Кибер арми гээд олон газар хуваагддаг. Манай улс өнөөдрийг хүртэл Кибер аюулгүй байдлын хуульгүй явж ирснээс болж олон улсад кибер аюулгүй байдлын индексээрээ нэлээн хойгуур орсон. Энэ жил 183 орноос 120 дугаар байрт орсон байх жишээтэй. Кибер аюулгүй байдлын зорилтын хүрээнд хуультай болохоос гадна Кибер аюулаас хамгаалах үндэсний төв байгуулна. Өөрөөр хэлбэл, байгууллагуудын чиг үүрэг илүү тодорхой болох юм. Мөн хуулийн дагуу мэдээлэл технологийн аудит хийх журам батлагдана. Мэдээллийн технологитой холбоотой ямар нэг маргаантай асуудал гарвал аудит хийнэ. Тухайлбал, өнгөрсөн жилийн сонгуулиар цэг, таслалын маргаан гарсан. Энэ тохиолдолд мэдээлэл технологийн аудит хийх эрхтэй хүмүүс нь очиж нарийвлан шалгах юм.

Тоон бичиг үсэгтэн буюу бүх нийтийн цахим ур чадварын зорилт мөн орж байгаа. Ер нь цахим  шилжилт хурдтай хийгдэхийн үндэс нь иргэдийн тоон бичиг үсгийн боловсролтой холбоотой. Ямар нэг дижитал бүтээгдэхүүн гаргахаар 300-400 мянга хүрээд хэрэглэгчдийн тоо зогсчихдог. Үндэсний статистикийн газраас 2018 онд гаргасан судалгаагаар нийт хүн амын 32 хувь нь тоон бичгийн боловсрол боломжийн хэмжээнд, бусад нь буюу 68 хувь  нь ур чадвар сул байна гэсэн. Энэ тоо бүтээгдэхүүн нэвтрэлт дээр ч ажиглагддаг учраас цахим ур чадвар бол хамгийн том хязгаарлагч хүчин зүйл болж байна. Тиймээс иргэдийн цахим чадварыг сайжруулахад цэцэрлэг, сургууль гээд шат шатанд нь тохирсон боловсрол  олгохоор төлөвлөсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байх стандартыг ч нэвтрүүлнэ.  Түүнчлэн салбар болгонд инновацийн эко систем бүрдүүлэх хууль эрхзүйн орчныг тодорхой болгохоор ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 50 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 50 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 7 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 20 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин