Үйлдвэрлэлээ дэмжиж, нэг улсын хараатаас салъя

2021-12-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

 

Стратегийн хамгийн чухал салбар болох түлш шатахуун дээр нэг улсаас хараат байхын зовлонг монголчууд биеэр мэдэрч байна. Энэ намар л гэхэд нийслэлчүүд хоёр ч удаа шатахуун түгээх станц дээрээ хонон өнжиж, төр засаг багагүй барьц алдлаа. Манай улсын шатахууны 95 хувийг базаж суудаг хойш хөршийг царайчилж суух зуур олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрч, хомсдолоос үүдэлтэй үнийн өсөлт иргэдийн нуруун дээр ачаа нэмлээ. Улсаараа шатахуунгүй тэг зогсолт хэдхэн өдөр үргэлжлэхэд л юу болох байсныг төсөөлшгүй. Энэ байдал дахиад ч давтагдахыг хэлж мэдэхгүй. Тиймээс төр бодлогоо илүү тодорхой болгож улсаа бодсон ч ард түмнээ бодсон ч түлш шатахууны тал дээр нэг талдаа гарах зайлшгүй шаардлага үүслээ. Төрөөс үнийг нь хүчээр хязгаарлаж ирсэн өмнөх жилүүдийн зохицуулалт төдийлөн үр дүнгүй болох нь нэгэнт тодорхой болж байна.

Төрөөс шатахууны үнийг чөлөөлөх талаар “ам” нээж эхэлсэн нь хүртээмж талаасаа сайн байж болох ч нөгөө талаасаа иргэдийн нуруун дээрх ачааг нэмэх эрсдэл буйг шинжээчид сэрэмжлүүлж буй юм. Харин үнэ чөлөөлж эдийн засгийг эрүүлжүүлэх бодлого алс хэтдээ үр дүнгээ өгч болох ч өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаа харвал төдийлөн оновчтой биш. Харин ойрын хугацаанд хийж болох зохицуулалт бол дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж хөнгөлөх нь дөхөм шийдэл байж мэднэ. Дотоодынхоо үйлдвэрлэлийг олон талаар нь дэмжиж, төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллын хөшүүрэг гаргаж өгөхөөс аргагүй. Улс орны нэн чухал хэрэгцээ, ард түмний ахуй амьдралтай холбоотой стратегийн чухал асуудалд алийн бүр хойд хөршийг царайчилж суух вэ дээ. Хэзээ нэгэн цагт хийхээс л хойш одоо л зоригтой хөдөлж, дотоодын үйлдвэрлэгчдээ тойруулж суугаад ний нуугүй ярилцаж, гарц шийдлээ тодорхойлсон нь ононо. Цаг хугацаа ч биднийг хүлээхгүй шүү дээ.

УИХ, Засгийн газрын газар төрөөс газрын тосны салбарыг дэмжих бодлогоо аль эртнээс тодорхойлж ирсэн. Тиймдээ ч үеийн үеийн Засгийн газар эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барихыг эрмэлзэж ирсэн ч өнгөрсөн жилээс арай илүү шуурхайлсан. 2017 онд эхэлсэн бүтээн байгуулалт товлосон ёсоороо бол ирэх жил ашиглалтад орох ёстой. Гэвч дэлхий нийтэд шинэ сорилт болсон цар тахлаас болж монголчууд нефтиэ хэзээ “нэрж” эхлэх нь тодорхойгүй болсон үед дотоодын үйлдвэрлэлээ түшихээс өөр сонголт үлдсэнгүй. Угаас дотоодод шатахуун үйлдвэрлэл бага хэмжээтэй ч явагдаж тодорхой хэрэглэгчдийг ханган, шатахууны хомсдолоос зайлсхийхэд багагүй хувь нэмэр оруулж ирсэн нь үнэн. Гэтэл дотоодод шатахуун үйлдвэрлэгчдийг Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой татвар ногдуулах хуулиар бараг л сөхрүүлсэн гэхэд болно. Мөн төрөөс хувийн хэвшилд газрын тос үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгосны дагуу үйл ажиллагаагаа явуулж, гаалийн болон нэмүү өртөг, ашгийн татвар төлж, ажлын байр бий болгож байсан цөөн хэдэн аж ахуйн нэгжийг онцгой татвараар дарамталснаас үйл ажиллагаа зогсонги байдалд орох эрсдэлтэй нүүр туллаа. Ингэснээр дотоодын үйлдвэрлэгч компаниудын зардал өсч, бүтээгдэхүүний үнэ импортын ханшаас давахад хүрч байгаа нь харамсалтай. Энэ дарамт Дорноговьд баригдаж байгаа нефтийн үйлдвэрт ч хамаатай гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гэтэл энэхүү хуумгай шийдвэрийг мэдэж, анзаарч байгаа төрийн түшээд хэд байгааг хэлж мэдэхгүй. Эдийн засгийн төдийгүй улс төрийн хараат байдалд ч хүргэж мэдэх стратегийн чухал бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх нь гэж хөөрч байсан монголчуудын хүсэл эрмэлзэл, итгэл найдвар талаар болох вий. Түүхэн шийдвэр гаргаж барьж эхэлчихээд түүхий эдэд нь онцгой татвар тавьдаг бодлогыг ойлгох хүн энэ салбарт лав алга. Тиймээс энэ чөдөр тушаагаа даруй тайлж, эх орон, ард олноо бодсон шийдвэр гаргахсан.

Эх сурвалж: www.polit.mn

үйлдвэрлэгч
Дарга нар үндэсний үйлдвэрээ дэмжинэ гээд сүүлийн 30 жи ярьж байгаа, гэхдээ яг яаж дэмжих юм бүү мэд, ямар ч байсан ЖДҮ-ийн зээлийн хүүг жилийн 3% болгож дэмжье гэсэн, гэхдээ дарга нар түүнийг нь хуваагаад авчихдаг, тэр нь илэрмэгц дараа жил нь мөнгө байхгүй гээд өгөхөө больчихсон, ийм маягаар дэмжвэл хэрэг байгаа юм уу, түүний оронд ЖДҮ-г хөгжүүлэхгүй хавчин бооно, дарга нар хямд зээл авч түүнийгээ ломбардаар дамжуулж ард иргэдээ шулан мөлжинө гээд зорилт тавьчихвал шударга биш үү, ядаж ард маниус шударга бичжээ гээд сууж байхсан.
Заагч
Оросоос биш хог вирус хятадын залгидас болчихоод байна балай авгай минь хог хятадын Петро чайнагаас нефтиэ авмаар байна алийн болгон вирус хужаагаас айж байх юм эзэн нь юмаа мэддэг гээд хог хужааг зайлуулаад нефтиэ vйлдвэрлэе.
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 0 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 0 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 17 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 29 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин