Монголчууд өөрсдийгөө сонирхож эхэлсэн цагт түүхэнд хандах хандлага сэргэнэ

2021-11-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Улс тунхагласан өдрийг угтаж ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи түүхийн салбарын эрхлэгч Ч.Батдоржийг урьсан юм. Тэрбээр өнөөдөр тохиож буй Улс тунхагласан өдрийн ач холбогдлыг “Зууны мэдээ” сонинд ярихдаа “Анхдугаар үндсэн хуулиа баталж, улс тунхагласан өдөр Цагаан сар, Улсын баяр буюу наадамтай дүйцэхгүй ч  Монголын түүхийн тэмдэглэлт өдөр, яах аргагүй дурсан санах өдрийн нэг байх учиртай. Тусгаар тогтнолоо олохын тулд ямар их бэрхшээл, хүндрэл, олон улсын харилцааны дарамт шахалтыг даван туулж, Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглал руу шилжсэн гэдгийг харуулж байгаа хэрэг. Тухайн үед Монгол өнөөгийнх шиг хил хязгаартай, бүх зүйл нь тогтсон байсангүй. 1924 оны тавдугаар сард Дундад иргэн улс ЗХУ-тай нууц гэрээ байгуулж, Монголыг тусгаар тогтнолыг үгүйсгэж байсан. Энэ үйл явдлын эсрэг тусгаар тогтнолоо бэхжүүлэх, Дундад иргэн улс биднийг салшгүй нэг хэсгээ гэж үзэж байсны эсрэг чиглэсэн түүхэн үйл явдал байв. Утгаараа түүхэн тэмдэглэлт үйл явдал юм.

Төр засгаас энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь ямар ач холбогдолтойг харуулж байна. Өөрөөр хэлбэл, төрийн ой санамж энэ өдрийг хүндэтгэж байгаа хэлбэр гэж ойлгож болно. Харин хувь хүн өөрөө хэрхэн хандаж байгаагаас шалтгаална. Соёлын байгууллагууд үзэсгэлэн гаргаж, түүхэн жүжиг дуурийг нийтийн хүртээл болгох зэргээр олныг хамруулах үйл ажиллагаа хийдэг уламжлалтай.

Түүхийн үнэ цэн, ач холбогдлыг сонирхолтой, энгийн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх нь үр дүнтэй гэж үзэж байна. Тусгаар тогтнолын үнэ цэнийг хүчээр ойлгуулах биш мэдлэгийг сонирхолтой хэлбэрээр өгөх нь чухал.

Түүхээ сонирхдог залуус цөөн байгаа нь үнэн. Гэхдээ буруутгах аргагүй. Нийгэм, төр засгийн бодлогын түүхэнд хандах хандлага, орчин үеийн залуусыг тийм болгож хүмүүжүүлсэн.  Орчин үеийн залуус гэж байгаа боловч социализмын үетэй харьцуулахад тэр үеэс арай дээр юм болов уу гэж боддог. 60-70 настай хүмүүс өөрсдийн эцэг өвгөдийнхөө тухай сонирхож бидэнд рүү хандаж, хэрхэн яаж өвөг дээдсийнхээ тухай мэдэж авч болох вэ гэж асуух тохиолдол нэлээд байдаг. Тэд бид залуудаа эцэг, эх, эмээ, өвөөгийнхөө ярьсныг огт анхаардаггүй байж. Ярьсан болгоныг нь тэмдэглэж авсан бол гээд харамсаж ярих нь их байдаг. Үүнтэй харьцуулбал өвөг дээдэс, удам судраа сонирхох залуучууд нэмэгдэж байна. Энэ бол сайн зүйл. Хилийн дээс алхсан хүмүүс Монголынхоо талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг. Тиймээс орчин, хандлагыг өөрчилсөн тохиолдолд  түүх, соёлоо хүндэтгэх байдал сэргэх юм болов уу. Үүнийг нэг жишээ нь дэлхий нийтийг хамарсан цар тахал хүмүүст бас нэг зүйлийг ойлгуулах шиг боллоо. Улс орнууд хилээ хааж, гадаадаас иргэдээ татахад  хүмүүс эх орныхоо үнэ цэнийг илүү их мэдэрч ойлгосон болов уу. Эх орноо гэсэн сэтгэлээр түүх, соёлдоо хандах нь чухал” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 6 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 6 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 23 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 35 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин