Монголчууд ЗХУ-ын оролцоотойгоор Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засаглалыг тунхагласан

2021-11-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Улс тунхагласан өдрийг угтаж ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи түүхийн салбарын эрхлэгч Ч.Батдоржийг урьсан юм. Тэрбээр өнөөдөр тохиож буй Улс тунхагласан өдрийн ач холбогдлыг “Зууны мэдээ” сонинд ярихдаа “Мөн Ардын Засгийн газраас Магсар Хурцаар тэргүүлүүлсэн Үндсэн хууль боловсруулах комисс гэж байгуулагдсан. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас болж комиссын үйл ажиллагаа төдийлөн урагшилж чадаагүй гэдэг. 1921 оны Монголын хувьсгалд гол тусламжийг тухайн үеийн ЗХУ үзүүлсэн юм. Тэд хувьсгалын дараа Монголд өөрсдийн нөлөөг тогтоох, нөлөөнд  байлгахын тулд ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч, Коминтерны төлөөлөгч гэсэн хоёр хүнийг суулгах болсон. Монголчуудын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл удаашралтай, бас зөрчилтэй байсан учир, ЗХУ-аас ирсэн төлөөлөгчид Монгол Улсын Үндсэн хуулийг түргэвчлэн батлуулах арга хэмжээ авсан байдаг. Тухайн үед, Богд хаан амьд сэрүүн байхад нь түүнийг хаан ширээнээс нь шууд буулгаж, Бүгд Найрамдах Засагт шилжих нь ард олны эсэргүүцэлтэй тулгарах эрсдэлтэй гэж үзсэн байх. Тийм учраас нас барсных нь дараа Үндсэн хууль боловсруулах комиссыг дахин байгуулж, шуурхайлсан байдаг. Энэ комиссыг Б.Цэрэндорж толгойлж байсан ч ЗХУ-аас ирсэн хууль, цаазын мэргэжилтэн өндөр үүрэг оролцоотой байжээ. Монгол Улсын засаглалын хэлбэрийг шийдвэрлэх нь монголчуудын хүсэл сонирхол ч гэсэн ЗХУ-ын оролцоотойгоор Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан юм.

Анхдугаар үндсэн хуулиас Улсын анхдугаар Их хурлаар хэлэлцэн баталсан билээ.   Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж,  халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ. Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг ЗХУ-аас шууд орчуулан авсан гэж судлаачид үздэг. Хэдийгээр бусдын оролцоотой энэ Үндсэн хуулийг баталсан ч сайн талыг нь бид хэлж байх ёстой. Монгол Улс Азидаа Туркийн дараа анх удаа Үндсэн хуулиа баталсан. Мөн эмэгтэйчүүд, эрчүүдийн тэгш эрхийг анх удаа хуулиар хүлээн зөвшөөрсөн.

Энэ Үндсэн хуулийн хэрэгжилттэй холбоотой нэгэн зүйлийг дурдвал, Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдрагсад буюу мөнгө хүүлэгчид, хуучны язгууртан ноёд, хутагт хувилгаад, солиорсон ба ухаан эвдэрсэн хүмүүсийн сонгуулийн эрхийг хасах заалт орсон байдаг. Энэ заалт нь тухайн үед төдий л хэрэгжиж байгаагүй нь түүхийн баримтаас харагддаг. 1925 оноос эхлэн аймаг, хошуу бүрт сонгуулийн эрхээ хасуулсан хүмүүсийн бүртгэл гэж байдаг. Энэ бүртгэл дээр дурдсан хүмүүсээс гол төлөв солиорсон, ухаан эвдэрсэн хүмүүс их байгаа нь сонирхолтой байсан” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 6 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 6 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 23 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 35 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин