Түүх, соёлын мэдлэгийн талаар ШУА-ийн салбарын эрхлэгч Ч.Батдоржийн хэлсэн онцлох эшлэлүүд

2021-11-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.  Улс тунхагласан өдрийг угтаж ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи түүхийн салбарын эрхлэгч Ч.Батдоржийг урьсан юм. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе.

-Хорьдугаар зууны түүх бол Монголчуудын сэргэн мандалтын эхэн үе байсан. Энэ түүхэн цаг үед бид бусдын эрхшээлээс гарч  тусгаар тогтнолоо 1911 онд мандуулсан. Үүнээс хойш Монголын түүхтэй холбоотой хэд хэдэн чухал үйл явдал болсон. Тэр дунд дэвшилтэт болон уруудсан үйл явдал бий.
-Улс тунхагласан өдөр бол Монголчуудын анхдугаар Үндсэн хуулиа баталж, засаглалын хэлбэрээ Бүгд найрамдах улс болгосон түүхэн тэмдэглэлт өдөр. Үүнээс өмнө хэмжээт цаазат ардын засагтай байсан. Засаглалын хэлбэрээ өөрчилж, тусгаар тогтносон бүрэн эрхт улс болох замналын нэгэн үе шат юм.
- Монгол Улсын засаглалын хэлбэрийг шийдвэрлэх нь монголчуудын хүсэл сонирхол ч гэсэн ЗХУ-ын оролцоотойгоор Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан юм.
-Монгол Улс Азидаа Туркийн дараа анх удаа Үндсэн хуулиа баталсан. Мөн эмэгтэйчүүд, эрчүүдийн тэгш эрхийг анх удаа хуулиар хүлээн зөвшөөрсөн.
-Анхдугаар үндсэн хуулиа баталж, улс тунхагласан өдөр Цагаан сар, Улсын баяр буюу наадамтай дүйцэхгүй ч  Монголын түүхийн тэмдэглэлт өдөр, яах аргагүй дурсан санах өдрийн нэг байх учиртай. Тусгаар тогтнолоо олохын тулд ямар их бэрхшээл, хүндрэл, олон улсын харилцааны дарамт шахалтыг даван туулж, Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглал руу шилжсэн гэдгийг харуулж байгаа хэрэг.
- Төр засгаас улс тунхагласан өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь ямар ач холбогдолтойг харуулж байна. Өөрөөр хэлбэл, төрийн ой санамж энэ өдрийг хүндэтгэж байгаа хэлбэр гэж ойлгож болно. Харин хувь хүн өөрөө хэрхэн хандаж байгаагаас шалтгаална.
-Тусгаар тогтнолын үнэ цэнийг хүчээр ойлгуулах биш мэдлэгийг сонирхолтой хэлбэрээр өгөх нь чухал.
 
-Түүхээ сонирхдог залуус цөөн байгаа нь үнэн. Гэхдээ буруутгах аргагүй. Нийгэм, төр засгийн бодлогын түүхэнд хандах хандлага, орчин үеийн залуусыг тийм болгож хүмүүжүүлсэн. 
-Сүүлийн үед салбар болгонд асуудал ярихаараа багаас нь заая, боловсролын системд суулгана гэдэг боллоо. Энэ бол өрөөсгөл ойлголт. Бүхнийг боловсролын системд суулгаад хүлээж авах боломжгүй. Ялангуяа, түүхийн мэдлэгийг дан ганц дунд сургуульд заагаад бүгд түүхээ сонирхдог болохгүй. Харин өвөг дээдсийнхээ түүх, соёлыг олон талаас сонирхолтой орчин бүрдүүлж, сэдэл өгөх хэрэгтэй.
-Монгол Улсад 1990-ээд оноос эхлэн хүмүүс соёл болон шинжлэх ухааны мэдлэгт анхааралгүй хаясны хор уршиг өнөөгийн залууст зарим талаар илэрч байна. Ялангуяа түүхийн мэдлэг бол он, цагийн хэлхээс ямар ч сонирхолгүй зүйл гэж хүлээн авдаг бололтой.
-Монголын түүх, өв соёлоо мэдэхийн чухалыг тайлбарлан таниулах нь чухал. Үүний гарц гаргалгаа нь хэн нэгэн лекц уншиж, сургалтаар залхаах бус хүмүүс өөрсдийн хандлагадаа, түүх соёлын дурсгалт зүйлийг хайрлах, өв, соёл, өвөг дээдэстээ хүндэтгэлтэй хандаж эхэлснээр сэргэх болно.
-Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс олдсон археологийн үнэт олдворууд олон бий. Үүнийг стандартын музей байгуулж, хүүхэд, залуучуудад бидний өвөг дээдэс Хүннү нар 2000 жилийн өмнөх ийм эдлэл хэрэглэж байжээ гэж харуулбал түүхийн мэдлэгийг ярьснаас илүү сонирхолтой байх болно.
-Музейгээр бид өөрсдийн өвөг дээдсийн тухай тэдний үнэ цэнтэй зүйл юу байсан бэ гэдгийг бодитоор харуулснаар түүх, соёлдоо хандах хандлага бага ч болов сэргэх байх.
-Нэг үгээр бол гандан, сүм хийд рүү ажил төрлөө бүтээх, амьдралаа дээшлүүлэх зорилгоор бус харин уламжлал, өв соёлоо хүндэтгэх хэлбэрээр очдог болсон цагт бидний хандлага өөрчлөгдсөн байна гэж боддог. Тэр үед л түүхэнд хандах хандлага арай өөр түвшинд очсон байх болов уу.
-Ер нь Монголчуудын амьдрал нийгмээрээ жигд дээшилж сайжирч байж жигдэрнэ. Нэг ёсондоо нийгмийн суурь асуудлууд шийдэгдэхийн хэрээр өөрсдийн түүх, соёлоо хүндэтгэх, хадгалж авч үлдэх асуудал дээшлэх болно.
-Түүх соёлоо орхигдуулаад эхлээд улс орноо сайхан болгоод дараа нь бусад зүйлээ сайжруулья гэвэл бид нэгэнт хоцорсон байх болно. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Тийм учраас монгол хүн бүр түүх, соёлоо хүндэтгэн танин мэдэх, хайрлан хамгаалах, уламжлан авч үлдэх талаар анхаарах ёстой юм.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 41 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин