Урчуудын эвлэлийг бизнесмэн удирдах уу?

2021-11-11
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 Монголын урчуудын эвлэлийн удирдах зөвлөлийн хурал маргааш болж, ерөнхийлөгч болон ТУЗ-ийн шинэ гишүүдээ сонгох гэж байна. Удирдах зөвлөлийн тус хурал удаа дараа хойшилсоор товлогдож байгаа нь энэ юм. Ингэхдээ ерөнхийлөгчид нэр дэвшиж буй зарим нэр дэвшигчийн асуудал зураач, уран бүтээлчдийн дунд томоохон маргаан үүсгэж эхэлжээ. 

    Тодруулбал, Урчуудын эвлэлийн ерөнхийлөгчид зураач А.Чадраабал, С.Чулуунбаатар, П.Ганбат нар нэрээ дэвшүүлсэн байна. Тэгвэл эдгээр нэр дэвшигч дундаас П.Ганбатын хувьд ерөнхийлөгчид нэр дэвших шаардлага хангахгүй байгаа аж. Үүнийг нотлох олон баримтыг уран бүтээлчид захаас аваад хэлж байна. Гэвч одоогийн Удирдах зөвлөл, ерөнхийлөгчийн багийнхан шаардлага хангаагүй тус хүнийг хайцаалж хамгаалсан тайлбар мэдэгдэл хийж, дүрмээ зөрчсөн үйлдлүүд ил цагаандаа гарсныг олон гишүүн уран бүтээлчид нь шүүмжилж эхэлжэээ. 

    Уран бүтээлчдийн хувьд Урчуудын эвлэлийг мэргэжил нэгт нөхдийнхөө төлөө дуу хоолой болдог, мэргэжийн уран бүтээлч хүн удирдах ёстой гэж үзэж байгаа юм. Урлагийн аль ч салбарт дээд боловсролтой, мэргэжлийн хүмүүс л тухайн салбарыг удирдаж байж, хөгжил урагшилдаг. Харин нэр дэвшигч П.Ганбатын хувьд ашиг сонирхолын зөрчилтэй, мэргэжлийн уран бүтээлчийн хувьд тавигдах шаардлагад нийцэхгүй байгааг хэлж байна. Тодруулбал, П.Ганбат нь: 

  • Их дээд сургууль төгсөөгүй. Энэ нь Монголын урчуудын эвлэлийн дүрмийн 10, 11 дүгээр зүйлд заасан МУЭ-ийн гишүүн нь ...мэргэжлийн уран бүтээлч байна….гишүүн нь сонгох сонгогдох эрхтэй гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. Хэдийгээр П.Ганбат өөрийгөө Амина сургуульд суралцаж, уран бүтээлч болсон гэх ч мэргэжлийн дипломын огноо, дүнгийн хавсралтын огноо нь засвартай, бүртгэлийн дугааргүй байдаг нь мэргэжлийн хүн гэж үнэлэх боломжгүйд хүргэж буй. Бүр цаашлаад хуурамч диплом ашигласан байж болзошгүй ноцтой үйлдэл ил болж, салбарынхны шүүмжлэлд өртжээ.
  • П.Ганбат нь уран бүтээлч гэхээс илүүтэйгээр бизнес хийдэг, барилгын компаний захирал аж. Бүр Монголын урчуудын эвлэлийн Б урлангийн өргөтгөлийг 2019 онд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр барьжээ. Урчуудын эвлэлийн газар дээр барьсан энэхүү өргөтгөлд одоо “B contemporary art gallery” урлангаа байгуулан ажиллуулж байна. Өнгөц харвал залуу уран бүтээлчдийг дэмжсэн ажил мэт боловч нөгөөтэйгүүр ашиглалтанд ороод 2 жил болчихоод байхад МУЭ-ийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй хувийн өмч мэт аяглах болсон, өөрөө энэ байгууллагыг удирдах эрхийг авахаар улайран зүтгэж байгаа үйлдэл нь ашиг сонирхлын ноцтой зөрчил үүсгэнэ гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. 

Энэ нь МУЭ-ийн дүрмийг илтэд зөрчсөн байгаа учир Урчуудын эвлэлийн ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болж таарна. 

     Урлаг, уран бүтээлийг мөнгөөр үнэлж, хэмжиж болдоггүй. Ялангуяа энэ салбарт мөнгө, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс удирдлагын багаар орж ирэхэд тухайн салбар хөгжил гэхээс илүү мөнгөнийх болж эхэлдэг. Ийм гашуун жишээ манай урлагийн салбарт захаас аваад бий. Цирк гэхэд л өнөөдөр ямар түвшинд хүрснийг монголчууд хэлүүлэлтгүй харж буй. Монголын урчуудын эвлэл ч циркийн араас орж болзошгүй нөхцөл байдал дээр ирээд байгааг шүүмжлэх хүмүүс олон байна. 

    Гэтэл нөхцөл байдал ийм байхад одоогийн Удирдах зөвлөл нэр дэвшигч П.Ганбатад илт давуу байдал үүсгэж, дүрмийн дагуу бичиг баримт дутуу, хуурамч дипломтой хүний баримт бичгийг хүлээн авч нэр дэвшигчээр бүртгэсэн үйлдэл нь уран бүтээлчдийн эгдүүцлийг хүргэж эхэлжээ. Энэ талаар зураач, уран бүтээлчид сошиал орчинд байр сууриа илэрхийлсээр байгаа аж. Уран бүтээлчид “МУЭ-ийн Их хуралд МУЭ-ийн тэргүүнд нэр дэвшсэн П.Ганбатын материал дутуу ирсэн. Ил болгосон материал намтар хоёр таарахгүй байгааг мэдсэн ч нэр дэвшигчээр бүртгэж авсан байна. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн боловч энэ асуудал яаж шийдэгдсэн нь тодорхой болоогүй байна. Тодорхой мэргэжлээр сурч байсан бол нотлох баримт байх нь ойлгомжтой” гэсэн бол өөр нэгэн уран бүтээлч “Уран бүтээлч бидний зүгээс 3 нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэхээс илүүтэйгээр одоо байгаа даргын 7-8 жилийн хийсэн ажлын тайланг сонсож, хэлэлцэх явдал байх байсан. Гэсэн ч тайлангаа тавьсангүй өдийг хүрлээ. Мөн 3 нэр дэвшигчийн нэг нь өнөөг хүртэл өөрийнхөө намтар түүх болон сургууль төгссөн, хийсэн уран бүтээлийн товч танилцуулга тавигдсангүй” гэцгээж байна. 

    Зөвхөн уран бүтээлчдээр тогтохгүй ерөнхийлөгчид нэр дэвшигчид нэгдэн Удирдах зөвлөлд асуулга тавьжээ. Гэтэл тухайн асуулгынх нь талаар бодит болсон үйл явдлыг гуйвуулан, нэр дэвшигчид хоорондоо ойлголцсон мэтээр сошиал орчинд тайлбар хийж олон нийтийг төөрөгдүүлж байгаад нэр дэвшигчид бухимдацгааж байгаа аж. Тодруулбал, нэр дэвшигчид П.Ганбат нэр дэвшигчийн хувьд ноцтой алдаанууд байгааг онцолж, нэрийг нь татахыг шаардахад Удирдах зөвлөлийн зүгээс “...гурван нэр дэвшигчийг байлцуулан өргөдөл гомдлын хариуд нэр дэвшигч П.Ганбатаас тайлбар авч, асуулт хариулт өрнүүлж ойлголцолд хүрсэн бөгөөд УЗ-өөс МУЭ-ийн дүрмийн дагуу сонгох, сонгогдох эрхээ эдэлж ерөнхийлөгчид нэр дэвшигч нарыг УЗ, Их хурлаа хүндэтгэж шударгаар өрсөлдөхийг уриалсныг гурван нэр дэвшигчид баяртайгаар хүлээн авсныг мэдэгдэхэд таатай байна” гэжээ. Харамсалтай нь энэ явдлыг уран бүтээлчид, бусад нэр дэвшигчид ташаа мэдээлэл, басамжилсан үйлдэл боллоо гэцгээж байна.

    Нэр дэвшигч П.Ганбатын талаарх бүхий л мэдээлэл бодит байдал дээрээ ил цагаан хууль зөрчиж, Удирдах зөвлөлийнхөө дүрмийн эсрэг, ашиг сонирхлын зөрчилтэй байхад нэр дэвшигчээр бүртгэн, ташаа мэдээлэл тарааж байгаа Удирдах зөвлөлийн сонирхол хэний талд байна вэ гэж асуухад хүргэж буй. Өөрөөр хэлбэл, урчуудын эвлэлийн байрыг ямар нэгэн тендер шалгуургүйгээр барьчихсан хүн удирдлагад гарч ирээд уран бүтээлчид гэхээс илүү энэ байгууллагын олон жилийн үүх түүхтэй байшин сав, обьектод шунахайрч үрэн таран хийх вий гэсэн айдас, болгоомжлол олон хүнд байгааг нуух юун.

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 27 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 27 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

20 цаг 44 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

21 цаг 56 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин