Ундайн голын өвийг хамгаалж, Даланзадгадын музейг шинээр барьжээ

2021-10-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.Зотол 

Өмнөговь аймагт уул уурхайн том төслүүдийг  хэрэгжүүлэхийн сацуу соёлын өвийг  хэрхэн хамгаалж, судалгааны эргэлтэд оруулдаг нь  анхаарал татаж ирсэн сэдвийн нэг юм. "Зууны мэдээ" сонин “Өв соёл” булангаараа энэ удаа "Оюу толгой" компанийн 2021 оны тайлан дахь соёлын өвийн менежмент, хөтөлбөрүүдтэй танилцав. Тус компанийн Орон нутгийн харилцааны хэлтэс дотроо   Соёлын өвийн багтай. “Рио Тинто” компанийн хөтөлбөрүүдийн хүрээнд  олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн ШУА -ийн Палеонтологи хүрээлэн, Өмнөговь аймгийн музей, Ханбогд, Манлай сумын оролцогч талуудтай энэ чиглэлээр хамтран ажилладаг аж. Хууль эрхзүйн хувьд Оюу толгой компаниас  соёлын өвийн чиглэлээр хийж гүйцэтгэж буй ажлууд нь ЮНЕСКО-гийн Байгалийн болон биет болон биет бус  өвийг хамгаалах конвенц,  Европын сэргээн босголт  банк, Олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн стандарт шаардлага, Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хууль,  “Монгол Улсын нутаг дэвсгэрт  археологи, палеонтологийн хайгуул, малтлага судалгаа хийх журам” зэрэг олон бичиг баримтын дагуу гүйцэтгэл хийдэг байна. Өөрөөр хэлбэл, хөрс хуулалт, өрөмдлөг, цооног гаргах бүрт соёлын өвийн  урьдчилсан хайгуул, авран хамгаалах судалгаа явуулдаг. Энэ сарын 7-нд л гэхэд   газар шорооны ажил хийгдэх  талбайд ШУА-ийн Палеонтологи хүрээлэнгээс мэргэжлийн судлаач   авчирч дэмжлэг авч ажиллахаар  хүсэлт хүргүүлсэн бол “NCCS” ХХК болон “Мэйжор Дриллинг” компанийн  ажилтнуудад   соёлын өвийн дурсгалт газрыг хамгаалах тусгайлсан сургалт зааварчилгааг орон нутгийн харилцааны хэлтсийн ажилчид өгсөн байна. 

Байгалийн үзэсгэлэнт газруудыг хяналтад авчээ

Түүх соёлын дурсгалт газруудад ажиглалт хяналт хэрхэн хийдэг талаар тодруулахад  “Соёлын өвийн менежментийн системийн хүрээнд 2012 оноос хойш Ханбогд сумын нутаг дахь  улс, аймгийн хамгаалалтад авсан түүх соёлын дурсгалт газрууд болон байгалийн үзэсгэлэнт газруудад хяналт мониторингийн ажлыг тогтмол хийж ирсэн” холбогдох албаны мэргэжилтнүүд хэллээ.  Хяналт мониторингийн ажил  нь  уурхай орчмын түүх соёлын дурсгалт газруудын өөрчлөлт, нөлөөлөл зэргийг тогтоох, сөрөг нөлөөллийг багасах, шинээр үүсэж буй өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээг тодорхойлох зорилготой юм. Ханбогд сумны нутагт байрлах түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газруудад  энэ онд дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор аялагчдын тоо бага байсан.  Ингэснээр түүх соёлын дурсгалт газруудад үзүүлэх нөлөө, хог хаягдал харьцангуй бага байжээ. Энэ онд  Засгийн газраас улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлт оруулж,  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Мангасын хүрээ, Хавиргын зоон палеонтологийн дурсгалт газрыг нэмж оруулсан. Иймд  цаашид түүх соёлын газруудад хийх хяналтад тус газрыг оруулснаа Оюутолгойн Соёлын өвийн баг тайландаа дурджээ. 

Соёлын өвийн байршлыг мэдээллийн сангаас харж болно 

"Оюу толгой" компани өөрийн  санхүүжилтээр хийсэн археологи, палеонтологи, угсаатны зүйн урьдчилсан болон авран хамгаалах хайгуул малтлага судалгааны явцад илэрсэн түүх соёлын дурсгалуудын мэдээллийг  “Газарзүйн Мэдээллийн Систем”-д (ГМС) оруулах,  мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг  эхлүүлжээ. Одоогоор  археологийн 707 дурсгал, хайгуул судалгаа хийсэн талбайн мэдээлэл, орон нутгийн малчдын өвөлжөө, хаваржаа 578, худгийн 495 байршил мэдээллийг оруулсан байна. Цахим сүлжээнд түүх соёлын дурсгалт газар, орон нутгийн малчдын худаг ус, өвөлжөө, хаваржааны мэдээллийг оруулснаар  дурсгалт газруудын ойролцоо газар хөндөх болон бусад үйл ажиллагаа явуулахад тэдгээр газрыг  хамгаалах, урьдчилан сэргийлэх, шинээр хайгуул, малтлага хийгээгүй талбай, байршлыг тодорхойлох бүрэн боломжтой болсон байна. Мөн тухайн археологийн дурсгал, палеонтологийн дурсгалт газар болон малчдын өвөлжөө, хаваржаа болон худгаас хэдэн метрийн зайнд газар хөндөх зөвшөөрөгдөх хэмжээ тодорхойлон түүнд тохирсон зөвлөмж гаргаж мөрдөн ажиллаж байгаа гэв.

“Ёс заншлын өргөө төсөл”-ийг хамтарч хэрэгжүүлэв  

Соёлын өвийн чиглэлд "Оюу толгой" компани орон нутгийнхантай хамтарсан олон  төсөл хэрэгжүүлж иржээ. Галбын говийн ард түмний амьдралын онцлог хэв маяг, эд өлгийн зүйлийг  юунд хэрхэн  ашигладаг тухай уурхайн ажиллагсад, гадаад дотоодын зочдод сурталчлах уламжлалт зан үйлийг сэргээх зорилготой “Ёс заншлын өргөө” төслийг Ханбогд сумын Ахмадын хороотой хамтран найм  дахь жилдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой онцгой дэглэм тогтоосон тул өргөөнд хүлээн авсан зочдын тоо харьцангуй цөөн буюу 27 хүн зочилсон хэмээн тэмдэглэжээ.  Олон хүнийг хамруулсан, хамгийн сонирхолтой төсөл нь “Ундайн голын уламжлалт өв соёл”  -ыг хамгаалах, хойч үед өвлүүлэхэд   чиглэжээ. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг Ундайн гол дагуух айл  өрхийн ахмад настнуудад “Уламжлалт мал аж ахуйн өв, мэдлэгээ залуучуудад таниулан түгээх, зөвлөх, уламжлуулах сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд” нь зориулж урамшуулал олгох   төслийг Ханбогд сумын Ахмадын хороотой хамтран гурван жил дараалан хэрэгжүүлсэн байна.

Монголын говийг сурталчлах жишиг музей  

“Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Өмнөговь аймагт стандартын шаардлага хангасан, барилга архитекторын өвөрмөц шийдэл бүхий музейн шинэ барилга баригдаж дууссан бөгөөд удахгүй  Улсын комисст  хүлээлгэж өгөх юм. Монголын говь нутгийн соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, оюуны хөрөнгө оруулалт, танин мэдэхүйн боловсрол олгох, гадаад дотоодын аялагч жуулчдад Монголын говь нутгийг сурталчлан таниулах жишиг музей улмаар  аймгийн эдийн засагт хувь нэмэр оруулна хэмээн өмнөговьчууд үзэж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.22 № 208 (6685)

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

3 цаг 5 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

3 цаг 13 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

3 цаг 18 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

3 цаг 22 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

3 цаг 30 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

8 цаг 40 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

9 цаг 26 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

11 цаг 35 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

12 цаг 5 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

12 цаг 10 мин