З.Оюундарь: Соёл урлагийн хөгжилд уран бүтээлчдийн үүрэг их

2021-10-04
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Р.ОЮУН 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг. Энэ удаа Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн онол судлаач, төгөлдөр хуурч З.Оюундарийг урилаа.

-Урлагийн хүн болох эхлэлийг миний эмээ анх тавьж байсан. Намайг найман настай байхад эмээ маань Хөгжим бүжгийн коллежийн элсэлтийн шалгалтад дагуулж очин төгөлдөр хуурын ангид шалгалт өгч, тэнцээд орж байсан. Миний эмээ хөгжмийн зохиолч, шанз, ятга хөгжимчин С.Бүтэд гэж хүн байсан. “Шөнийн бороо” дуу, “Үелзүүр” бүжгийн хөгжим, “Сартай хүрэний хатираа” шанзны гоцлол зохиолоороо ард түмэндээ танигдсан мундаг хүний үр удам болж төрсөндөө маш их баярлан талархаж явдаг. 2009 онд төгөлдөр хуурч мэргэжлээрээ XI ангиа төгсөөд тус жилдээ төгөлдөр хуур, хөгжим судлаачийн ангид элсэн суралцаж 2013 онд хос мэргэжилтэйгээр бакалаврын боловсролоо дүүргэсэн. Одоо Монгол Улсын Консерватори буюу төрөлх сургуульдаа хөгжмийн онолын багшаар ажиллаж байна. Манай сургууль I-XII анги, бакалавр, магистр, докторын сургалт гэсэн шаталсан сургалттай Монголдоо цор ганц мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг уул уурхай болсон сургууль юм. 

ХӨГЖМИЙН БҮТЭЭЛ БҮР ЯМАР НЭГ УТГА САНААГ АГУУЛДАГ

-Хүн бүр өөрийнхөөрөө тодорхойлох байх. Хөгжим гэдэг нь аялгуу, хэмнэл, гармони буюу хөгжмийн үндсэн элементүүдээр дамжуулан цаг хугацаанд зохицуулагдан бүтээгдэж буй эгшгүүд юм. Хүн бүр хөгжмийг сонсож мэдэрч, хүлээж авдаг. Хөгжмөөр дамжуулан бид янз бүрийн сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Амьдралыг хөгжимгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Хөгжим хүнд аз жаргал, баяр баясал, хөнгөн гуниг, бодрол гэх мэт янз бүрийн сэтгэл хөдлөлийг өгч байдаг. Хөгжмийнхөн, урлагийн хүмүүс л хөгжмийг сайн мэдэрдэг хэмээн боддог байж магадгүй юм. Гэхдээ тийм биш ээ. Хүн бүр хөгжим сонсоод түүнийг мэдэрч, сэтгэл хөдөлдөг. Огт хөгжим сонсдоггүй хүн гэж байхгүй. Хөгжмийн бүтээл бүр ямар нэг утга санааг агуулдаг. Тэр хөгжмийн зохиолчийн хэлэх гэсэн санааг хөгжимчид үзэгч, сонсогчдод дамжуулан амилуулдаг. Тиймээс хөгжимчдөд хөгжимдөх ур чадвараас гадна хөгжмийн онолын талын мэдлэг өндөр байж гэмээнэ зохиолыг илүү сайн амилуулан тоглож үзэгчдэд хүргэдэг. 
Өөрөөр хэлбэл, хөгжимчид тухайн зохиол дээрээ судалгаа шинжилгээ хийж тоглодог. Ер нь бол хөгжимчин хүн зүгээр нэг нот хараад тоглодог хүмүүс биш юмаа. Нэг зохиолыг хүн бүр өөр өөрийн сэтгэлгээ, мэдрэмжээрээ зохиолыг тоглодог. Хөгжим сонирхогч хүмүүс хөгжим тоглоно гэдгийг зөвхөн нот хараад л тоглох төдийхнөөр боддог нийтлэг ойлголт байдаг. Жишээлбэл, төгөлдөр хуур анхан шатнаас нь сурах гээд хүмүүс ирдэг. Их л амархан сурчих юм шиг ойлголттой байдаг. Гэтэл яг эхнээс нь заагаад явахаар хөгжим тоглож сурна гэдэг чинь ийм нарийн зүйл байдаг юм байна шүү дээ гэж зах зухаас нь ойлголт авдаг. Хүн ер нь өөрийн биеэр мэдрээгүй зүйлээ хэзээ ч ойлгохгүй шүү дээ. 

Блиц:

Мэргэжил: 

  • Хөгжмийн онол судлаач, төгөлдөр хуурч

Боловсрол: 

  • 1999-2009 онд Хөгжим, бүжгийн коллежийг төгөлдөр хуурч мэргэжлээр
  • 2009-2013 онд Хөгжим, бүжгийн коллежийг Хөгжмийн онол судлаач, төгөлдөр хуурч мэргэжлийг бакалавр
  • Монгол Улсын Консерваторийн магистрант.

Ажилласан туршлага:

  • 2013 оноос хойш Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн ухааны хөгжмийн багшаар ажиллаж байна. 

ХӨГЖИМЧИДГҮЙГЭЭР БҮТЭЭЛ АМИЛАХ БОЛОМЖГҮЙ

-Уран бүтээлч, хөгжимчид дундаас тайзан дээр ил гардаг гоцлол хөгжимчид нь олонд танигдах нь хурдан байдаг. Дуурь болон бүжгэн жүжгийн бүтээл дээр жишээ авч ярихад гоцлол дуучид, балетчин тайзан дээр ил гардаг учраас симфони найрал хөгжмийн хөгжимчдөөс илүү сайн танигдана. Гэхдээ тэрхүү нэгдмэл урлагийн бүтээл нь хөгжимчидгүйгээр амилах боломжгүй. Спорт гэлтгүй урлагт ч гэсэн байнгын бэлтгэл шаарддаг. Хөгжимчид болон бусад уран бүтээлчид формоо алдахгүйн тулд өдөр бүр, байнгын бэлтгэл сургуулилтыг хийж байдаг. Хөгжмөө тоглолгүй 2-3 хоног болоход л гар мод болчихдог. Нэг зохиолыг хөгжимдөж гараасаа гаргахад их цаг хугацаа, хөдөлмөр шаардагддаг. Бие даасан тоглолтоо хийж буй уран бүтээлчид бол хэдэн жилийн нөр их хүч хөдөлмөрийн үндсэн дээр тоглолтоо хийдэг. Тоглолт үргэлжлэх хугацаанаасаа хэд дахин илүү их цаг хугацааг бэлтгэл, сургуулилтдаа зориулсан байдаг. Яг спортын тамирчидтай адилхан шүү дээ.  Тэмцээн дээр хэдэн минутын үйл явдал харагдаж буй боловч цаана нь асар их хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаардагддаг. Олимпод оролцож байгаа тамирчид бүтэн дөрвөн жилийн турш бүх л цаг хугацаа, хүч хөдөлмөрөө бэлтгэлдээ зориулан хийдэг ч яг тэмцээн үргэлжлэх хэдэн хоромд л бүх зүйл шийдэгддэг. Уран бүтээлчид ч гэсэн тайзан дээр тоглох тухайн цаг үед алдах эрхгүй бөгөөд үзэгчдэд хамгийн сайнаараа бүтээлийг харуулах шаардлагатай байдаг. 
Манай соёл, урлагийн байгууллагуудад болон Монгол Улсын Консерваторид олон сайхан уран бүтээлчид ажилладаг. Олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд оролцон улс эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй чадвартай уран бүтээлч олон байгаа. Гэхдээ амжилт гаргаж байгаа уран бүтээлчдээ үнэлэх үнэлэмж нь маш  доогуур байна. Тухайлбал, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд манай дуучин Э.Анхбаяр, төгөлдөр хуурч концертмейстр Б.Бат-Эрдэнэ нар амжилттай оролцсон. Энэ уралдаанд төгөлдөр хуурч маань “Шилдэг концертмейстр” шагналыг авсан. Энэ маш нэр хүндтэй, олон орны уран бүтээлчид өрсөлддөг урлагийн олимп гэж нэрлэгддэг олон улсын том уралдаан юм. 
“Шилдэг концертмейстр” шагналаар шагнагдсан төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнийг төр, засгаас огт үнэлээгүй. Олон орны шижигнэсэн төгөлдөр хуурч, концертмейстр оролцсон тэр том уралдаанд шилдэг концертмейстрийн шагналыг Монголоос анх удаа авч түүхэнд тэмдэглэгдэн үлдэх баярт үйл явдал болж бид их баярласан. Гэтэл төр нь, яам нь огт үнэлээгүй, сонгодог урлагаа ойлгодоггүй. Хүний хөдөлмөрийг үнэлдэггүй учраас олон сайхан уран бүтээлчид гадагшаа явж байна. Гадаадын театрт, филармонид очиж ажиллаж байна. Монголдоо ажиллаж, амьдрах хүсэл байвч амьдрах нөхцөл, боломж нь тун хэцүү байна. Соёл, урлагийн салбарт ажиллаж байгаа хөгжимчид, уран бүтээлчид маш бага цалин авдаг. Ёстой л мэргэжилдээ хайртай, дуртай учраас бор зүрхээрээ явж байна даа. 

 ДЭЛХИЙД НЭРЭЭ ГАРГАСАН УРАН БҮТЭЭЛЧ ОЛОН БИЙ

-Төрөөс, яамнаас соёл, урлагийн салбараа сайн дэмжих хэрэгтэй байна. Дэлхийд аль хэдийнэ нэрээ гаргасан уран бүтээлч олон бий. Хүний чадварыг үнэлэхгүй болохоор аль болох боломжтой, сайхан амьдрах, өөрийнх нь боловсрол мэдлэгийг үнэлж байгаа газар руу хүн явна шүү дээ. Тиймээс сайн уран бүтээлчдээ гадагшаа алдаж байгаа. Хөгжимчид, уран бүтээлчдээ тогтвортой ажиллуулахын тулд эхлээд цалингаа нэмж, амьдрах боломж нөхцөлөөр нь хангамаар байна. Ер нь харж байхад гадагшаа явж амьдаръя гэсэн хүсэлдээ биш Монголдоо сайхан амьдрах нөхцөл нь байхгүй учраас яваад байгаа юм. Түүнээс эх орноо голж шилээд яваад байгаа зүйл биш ээ. Мэдээж хүн ганц олдож байгаа амьдралдаа сайхан амьдрахыг хүснэ шүү дээ. Гадаадаас төгсөж ирж байгаа залуу уран бүтээлчид Монголдоо ирээд соёл, урлагаа хөгжүүлнэ гэсэн чин хүсэл тэмүүлэлтэй, зорилготой ирдэг. Гэтэл ирээд ажил хийж авч байгаа цалин нь бага болохоор хэцүү. 
Хөгжимчид соёл, урлагийн байгууллагуудад хөгжимчнөөр ажиллахын зэрэгцээ багшилдаг. Багшийн цалин ч гэсэн бага байдаг. Манайд буруу тогтолцоо яваад байна. Багш, эмч, соёл, урлагийн салбарт ажиллаж буй уран бүтээлчид гэсэн гол ачааг нуруундаа үүрч явдаг салбарын цалин маш доогуур байна. Цаг наргүй ачааллыг даан ажиллаж ажиллачихаад хэдхэн төгрөгийн цалин авахаар урам хугармаар шүү дээ. Дан ганц цалингаараа амьдарна гэвэл амьдралд хүрэлцдэггүй. Гайгүй том компанийн жижүүр гэхэд л эмч, багш, хөгжимчдөөс илүү цалинтай байна шүү дээ. Ийм л үнэлэмжтэй байна даа. Гадны улс орнуудад багш, эмч нар, хөгжимчдөө маш өндрөөр үнэлдэг, цалин орлого нь их байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Цалин бага учраас эзэмшсэн мэргэжлээрээ биш цалин орлого ахиутай ажил хийгээд мэргэжлээ хаяж байгаа хүн олон тааралддаг. Мэдээж өөрсдөө хүсэж байгаа биш шүү дээ. Амьдралаа гайгүй авч явахын тулд мэдээж цалин орлогын хувьд илүү боломжтой газар руу л хүн явж байгаа. Энэ хүмүүсийг буруутгах арга байхгүй. 

САЛБАРАА САЙН МЭДДЭГ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭ ТАВИХ ХЭРЭГТЭЙ

-Хэдийгээр Соёлын яамтай болсон ч одоогоор бидэнд мэдэгдсэн зүйл алга. Нүдэнд харагдахаар зүйл хийгээгүй байна. Тиймээс энэ салбараа хөгжүүлэхийн тулд яг дотор нь, цөмд нь орж зовлон жаргалыг нь жаахан ч мэдэрч, ямар асуудал байна, түүнд тохирох гаргалгаа юу байна гэдэг дээр анхаараасай гэж бодож байна. Ер нь сайд, дарга нарыг томилохдоо тухайн салбараа яг сайн мэддэг, дотор нь үйл явц дээр юу болдог гэдгийг мэддэг чадвартай, мэргэжлийн хүнээ тавих хэрэгтэй. Гэтэл манайд байдаг нийтлэг ажиглагддаг зүйл нь мэргэжлийн бус, ямар ч хамаагүй хүнийг сайд, даргаар томилдог. 
Тухайн хүн дотор нь болж байгаа үйл явцыг мэдэхгүй юм чинь яаж тэр хүмүүсийг удирдаад, тухайн салбараа хөгжүүлэх вэ. Энгийнээр харьцуулан бодоход л физикийн багш газар зүйн хичээлийг заах гээд байгаатай ижил шүү дээ. Салбараа мэддэг, зовлон жаргалыг нь ойлгож мэдэрдэг, чадвартай, туршлагатай, үнэхээр юм хийж бүтээе гэсэн бодолтой сайд, дарга, удирдлагатай байгаад зөв бодлогоор, зөв системээр явбал урлагийн салбар хөгжинө.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.4 № 194 (6671)

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

14 цаг 37 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

15 цаг 4 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

15 цаг 7 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

15 цаг 10 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

15 цаг 14 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

15 цаг 31 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

21 цаг 39 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

21 цаг 44 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

21 цаг 50 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

22 цаг 0 мин