Б.Биндэръяа: “Транзит Монгол Улс” хөтөлбөр бол хөгжилд хүргэх “хурдны зам”

2021-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Дорнын эдийн чуулга уулзалтад Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Транзит Монгол Улс” хөтөлбөрийн тухай ярьсан. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхийг салбарынхан хэлж байгаа. Энэ талаар ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны дарга Б.Биндэръяа “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ том зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой, нэг салаа мөчир салбар нь далайн тээврийн салбарын хөгжил юм. “Транзит Монгол Улс” хөтөлбөр нь манай улсыг хөгжилд хүргэх “хурдны зам” гэж бодож байна. Сингапур улсын үсрэнгүй хөгжлийн чухал тулгуур нь  дэлхийн далайн тээврийн “Global lojistics hub” буюу далайн тээврийн транзит төв болсон явдал юм. Хэрэв манай улс “Төв Азийн хуурай замын тээврийн ложистик төв“ болох юм бол Монгол Улс үсрэнгүй хөгжлийн замдаа гарлаа гэсэн үг” гэж дурджээ. Мөн “Далайн захиргаа 2015 онд Солонгос улстай хамтарсан “Монгол Саммок Ложистик” далайн тээврийн компани байгуулсан. Энэ оны долдугаар сард ТУЗ-ийн цахим хурал хийж компанийн ажлыг идэвхжүүлж  Ази, номхон далайн бүс нутагт далайн тээврээс бодит ашиг олох зорилтоо тодорхойлсон байгаа. Манай улс ОХУ-тай 1992 онд “Монгол Улс ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон далайд гарах тухай”,  БНХАУ-тай 1991 онд  “Монгол Улс, Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Эдгээр хэлэлцээрийн дагуу ОХУ-ын тав, БНХАУ-ын зургаан боомтыг ашиглах эрхтэй болсон. Эдгээр боомтыг идэвхжүүлж, ашигладаг болбол манай улс далайд гарцтай болох бүрэн боломжтой. Гуравдагч орнууддаа экспорт, импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, нийлүүлэх боломж бүрдэнэ. Иймд Далайн захиргаа байгаа боломжоо бүрэн ашиглахад анхаарч ажиллаж байгаа” гэж “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 25 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 44 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 44 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 1 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 14 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин