Зохиогчийн эрхийг өвлөж, 50 жил эргэлтэд оруулж болно

2021-09-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Парламентын хаврын чуулганаар Зохиогчийн эрхийн тухай хуулийг баталсан нь өмнө нь ерөнхий, төвөгтэй байсан олон зүйлийг тодорхой болгосон гэж үзэж буй. Тухайлбал, зохиогчийн эрхийг хэзээнээс тооцож эхлэх, хэрхэн хамгаалах, өв залгамжлах зэргээр шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотой нарийн зохицуулалтыг тусгав. Соёл, урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор бүтээлийг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах энэхүү хуулийг олон улсын жишиг, нэгдэн орсон гэрээ, конвенцэд нийцүүлэн шинэчлэн боловсруулжээ. Мөн бүтээл туурвигчдыг дэмжин урамшуулах, шинээр бүтээл туурвих боломжийг нэмэгдүүлснээр улс орны эдийн засагт хувь нэмэр оруулах ач холбогдолтойг салбарынхан онцолж буй. Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээлийн зах зээл улам хөгжиж байгаа учраас эдгээр бүтээлийн эрх эзэмшихтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Харин бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирол болон эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэх юм.

 

Хуулийн онцлох заалтуудыг хүргэе.

 

►Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг насан туршид эсвэл нас барснаас хойш 50 дахь жилийн он дуустал байна.

►Мэдээллийн сан, компьютерын программ, технологийн хамгаалалтын арга хэмжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн нэр томьёог хуульчилсан.

►Өв залгамжлагчийн бүтээл ашиглах онцгой эрхийн хугацаа зохиогч нас барсны дараа жилийн нэгдүгээр сарын 01-нээс эхлэн 50 жилийн хугацаанд үйлчилнэ. Өв залгамжлагч ашиг олох, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх тэгш боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

►Зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацаа зохиогч, эрх эзэмшигч, уран бүтээлчийн саналын дагуу туурвисан, эсвэл нийтэлсэн өдрөөс эхлэн 50 дахь жилийн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна.

►Хавсарга урлагийн бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвиснаас хойш 25 дахь жилийн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна.

►График урлагийн бүх төрлийн бүтээл, тэдгээрийн зураг төсөл, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, цогцолбор, кино урлаг, компьютерын программ болон мэдээллийн сан зэргийг зохицуулсан.

►Зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлогийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн илүү дэлгэрэнгүй тодорхойлсон. Тухайлбал, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерын программ, мэдээллийн сангийн зохиогчийн эрх, мэдээллийн сан ашиглагч этгээдийн эрх, үүргийн онцлогийг тусгалаа.

►Уран зураг, уран баримал зэрэг дүрслэх урлагийн бүтээлийн зохиогч бусдад бүтээлийн эрхийг өмчлөх,шилжүүлэх тохиолдолд нийтэд дэлгэж үзүүлэх эрхээс бусад ашиглах онцгой эрх нь уг бүтээлийн шинэ өмчлөгчид шилжихгүй.

►Бүтээлийг худалдан авсан этгээд дахин худалдах тохиолдолд уг бүтээлийн зохиогчид худалдсан үнийн дүнгийн таваас багагүй хувийг төлөх үүрэгтэй.

►Харилцаа холбооны сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг нэмж тусгасан.

►Бүтээлийн хэсэгчлэн ашиглах, хараагүй, сонсголгүй, харааны, эсвэл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах, архив, музей, номын санд хадгалагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн ашиглах зэрэг гэрээний тодорхой төрлүүдийг хуульчилсан.

►Зохиогч, эрх эзэмшигчдийн эрхээ төлөөлүүлэн хэрэгжүүлэх, хамгаалуулах үндсэн хэлбэр болох хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосон.

►Хамтын удирдлагын байгууллага нь гишүүн уран бүтээлчдэд тухайн бүтээлийнхээ үр шим, өгөөжийг хүртэх боломжийг бий болгох, менежмент зохион байгуулалт, чадавх, орлого олох зэрэг үйл ажиллагааг сайжруулах зохицуулалтыг нарийвчлан тусгасан.

►Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн эрх, үүргийг тодорхойлж өгсөн.

►Эрх нь зөрчигдсөн зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдолд зөрчилтэй бүтээгдэхүүнийг хохирлын төлбөрт тооцон түүнд шилжүүлэх, хүсэлт гаргаагүй бол зөрчилтэй бүтээгдэхүүнийг устгана. Мөн эрхийн объектыг хуулбарлахад ашигласан эд зүйл, техник хэрэгслийг хураан авч, улсын орлого болгоно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.10 БААСАН № 178 (6655)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

13 цаг 46 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

13 цаг 50 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

18 цаг 30 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

18 цаг 33 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

22 цаг 55 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15