А.Бакей: Казахстаны ололт амжилтыг хэмжээлж баршгүй

2021-08-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Казахын ард түмний дунд "Тавин жилд улс шинэчлэгдэнэ" хэмээн зүйр үг бий. Гэвч шинжлэх ухаан, технологи асар их хурдацтай хөгжиж буй өнөө цагт улс орны хөгжил дэвшил тавин жил бус 25 жилийн хугацаанд тодорхой харагдаж болно гэдгийг Казахстан нотлов. Энэ жил Казахстан Улсын тусгаар тогтнолын 30 жилийн ой тохиож байна. Энэхүү 30 жилийн хугацаанд Казахстаны эдийн засаг бүрэн төлөвшиж, улс төр, нийгмийн салбарт асар их амжилтад хүрсэн төдийгүй олон улсын тавцан дахь нэр хүнд нь өссөн билээ. Тухайлбал, үзэсгэлэнт нийслэл Нур-Султан хотын шав шинээр тавигдаж, хурдацтай баригдаж эхэлсэн нь казах түмнийг дэлхий нийтэд таниулсан түүхэн чухал үйл явдал байлаа. Мэдээжийн хэрэг БНКазУ-ын Анхны Ерөнхийлөгч – Улсын тэргүүн Нурсултан Назарбаевын манлайлал дор олон тодорхой зорилт, хөтөлбөрүүд хэрэгжиж, томоохон ололт амжилтад хүрсэн юм.

БНКазУ-ын Анхны Ерөнхийлөгч – Улсын тэргүүн Нурсултан Назарбаевын санаачилгаар хэрэгжиж буй "Ирээдүйн чиг баримжаа: оюун санааны шинэчлэл" хөтөлбөр нь даяаршлын эрин үед Казах түмэн хийгээд тус улсын иргэн бүрийг ирээдүйд хөтлөх тодорхой замыг харуулж өгсөн юм. Энэхүү хөтөлбөрт тусгагдсан улс төр, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн хэрэгтэй зүйл болох оюун санааны шинэчлэл буюу олон нийтийн ухамсрын өөрчлөлт нь ирээдүйн нийгмийн хэрэгцээг хангах маш чухал үндэсний хөтөлбөр болсон хэмээн харж байна.

Хүний капиталын шинэ чанарыг бий болгох зорилтын хүрээнд орчин үеийн шаардлагад нийцсэн боловсролын тогтолцоог шинэчилж, багш нарын ур чадварыг дээшлүүлж, үндэсний түүх, хэл, соёлоо мэдэж түүнийг дээдэлдэг мөн гадаад хэлийг өндөр түвшинд эзэмшсэн алсын хараатай иргэнийг төлөвшүүлэх явцад бас томоохон амжилтад хүрч чадсан билээ.

"Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үеийн хөгжлийн шинэ боломжууд" сэдэвт ард иргэдэд хандсан илгээлтээрээ Казахстаны дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цорын ганц арга зам нь аж үйлдвэрийн хувьсгалт өөрчлөлт хийх болон оюун санааны шинэчлэлийн асуудал гэдгийг тодорхойлж, энэхүү чиглэлд зорьсон зорилгодоо хүрч эхлэв. Ялангуяа Казахстаны ДНБ жилээс жилд өсч, ажилгүйдлийн түвшин буурч байна.

 Казахстан Улс НҮБ-ын Аюулгүй байдлын хорооны гишүүн болж, дэлхий нийтийн асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан улмаар Ерөнхий зөвлөлийн байр сууринд очсон нь тус улсын олон улсын тавцанд эзлэх байр суурий тод харуулж буй илрэл гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Нурсултан Абишевич олон улсын болон бүс нутгийн тулгамдсан зарим асуудлын хүрээнд улс хоорондын харилцааг холбогч санаачилга гаргасныг бид мэдэх билээ. Түүнчлэн Казахстан улс хилийн чанад дахь элэг нэгтнүүддээ түүхэн эх орондоо шилжин суурьших нөхцөлийг бүрдүүлж өгснөөс гадна улс доторх олон үндэстнүүдийнхээ уламжлалыг хадгалан үлдэхэд таатай нөхцлийг бий болгож, ард түмнийхээ хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд олон улсын түвшинд үлгэр жишээ үзүүлж чадсан юм. Нурсултан Назарбаевын энэхүү амжилт нь түүний энх тайван, эв найрамдлын томъёолол болж дэлхийд танигдсан явдал юм.

Тусгаар тогтнолын жилүүдэд Казахстан Семипалатинскийн цөмийн туршилтын талбайг хааж, олон улсын нэр хүндтэй байгууллагуудын гишүүнээр элссэн төдийгүй эдгээр байгууллагуудыг даргалж, Нур-Султан хотод өндөр дээд хэмжээний уулзалтууд зохион байгуулж, 1993 оноос хойш "Болашак /Ирээдүй/" хөтөлбөрийн хүрээнд казах оюутнуудыг гадаадын их, дээд сургуулиудад сургаж, Казахстаны хүн амын тоог 19 саяд хүргэж, спортын болон бусад олон улсын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах зэрэг олон амжилтуудад хүрч чадсан юм.

Казахын ард түмний сайн сайхны төлөө Казахстан Улс цаашид улам их амжилтуудад хүрэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье!

Агыпарын Бакей

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн академич,

Эдийн засгийн ухааны доктор

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 6 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 54 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин