Алдарт эхийн одонт ажилсаг бүсгүй Б.Уянга

2021-05-31
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

“Амьдралын тойрог”  булан энэ удаагийн дугаартаа Эх үрсийн баярыг тохиолдуулан алдарт эхчүүдийг дэмжсэн үйл ажиллагааг санаачлах, өөрөө идэвхтэй оролцдог “Алдарт эх” цахим нэгдлийн гишүүн, алдарт эхийн I, II одонтой ээж Б.Уянгыг урьсан юм. Манай нийтлэлийн зочин дуу хуурын өлгий Дундговийн Луус суманд 1977 оны долдугаар сарын 6-нд их эмч Баяраагийн хоёр дахь охин болж мэндэлжээ. Тэрбээр нэг ах, хоёр дүүтэй гэсэн. Аав Баяраа нь Дундговь аймгийн  Дэлгэрхангай сумынх бол ээж Юухайз нь Луус сумын уугуул аж. Аав нь эмэгтэйчүүдийн, ээж нь чих хамар хоолойн их эмчээр аймгийнхаа эмнэлэгт ажиллаж байсан болохоор хүүхдүүд нь тэр үеийн жишгээр улсын цэцэрлэг, сургуулиар хүмүүжжээ. Б.Уянга II цэцэрлэгээс II арван жилийн сургуулийн долдугаар анги хүртэл суралцаж, төгсөх жилээ шинээр нээгдсэн III арван жилийг дүүргэсэн байна.

 

Өвөө эмээтэйгээ өнгөрүүлсэн хүүхэд нас

Түүний хувьд хүүхэд насных нь хамгийн сайхан дурсамжтай, аз жаргалтай үе нь эрэгтэй дүүтэйгээ эмээ өвөө дээрээ очиж өнгөрүүлдэг байсан зуны гурван сар байжээ. Эмээ нь эрт бурхан болсноор өвөө, нагац ах, тэдний гэр бүлийнхэнтэй зуны амралтаа хөдөө өнгөрүүлдэг болжээ. Харин ах нь Дэлгэрхангай суманд байдаг авга эгчийнх рүүгээ явдаг байж. Түүний хүүхэд насны бас нэг тод дурсамж бол сумын төвд очиход зун нь гэрээ хураагаад байшиндаа орчихдог байсан өвөө нь тэднээр байшингийнхаа дээвэр, шалыг будуулж ажил хөдөлмөрт сургаж байсан үе юм. Даалгасан ажлыг сайн хийлээ гэж өвөө нь тэднийг шагнана. Шагнал авах гэж ажлаа уралдаж хийнэ, сайн ч гүйцэтгэнэ. Харин наймдугаар сарын сүүлээр гэртээ ирээд сайртсан хацраа жаахан янзлаад хичээлдээ бэлддэг байсан аж. Түүний хүүхэд настай холбоотой нэг дурсамж нь тэднийх гэрт амьдардаг байхад түргэний машин гадаа нь ирээд дуут дохиогоо хангинуулахад гүйж гараад хэн нь вэ гэж асууна. Тэгэхээр Баяраа эсвэл Юухайз эмчийг дуудаж байна гэхээр аав ээж хоёрынх нь нэг гараад явдаг. Эсвэл нэг нь жижүүртэй байхад нөгөө нь дуудагдаад явчихвал  дөрвүүлээ гэртээ хонох удаа бишгүй тохиолддог байжээ. Тэр байтугай аав ээж хоёроо хэн нь хэзээ ирснийг мэддэггүй. Ямар ч гэсэн өглөө босоход нь нэг нь дуудлагаасаа ирсэн байх. Жижүүртэй бол ирэхгүй эсвэл шөнө яг сайхан унтаж байхад аавыг нь эсвэл ээжийг нь дуудаад аваад явахад охин дотроо “Хэзээ ч эмч болохгүй юм шүү. Яасан ч хэцүү юм бэ, аав ээж хоёрыг амраахгүй” гэж боддог байжээ. Харин том болж ухаан суугаад эмчийн мэргэжлийн сайхныг ойлгосон байна. Тиймээс аав ээж шигээ эмч болохыг мөрөөдөх болжээ. Гэвч юм бүхэн санаснаар болох биш. X анги төгсөх жилээ элсэлтийн шалгалтаа химийн хичээлээр өгөхөөр бэлдэж байхдаа өөртөө жаахан итгэхгүй байсан аж. Бэлдэж бэлдчихээд орж чадахгүй, огт сургуульгүй хоцорвол яана хэмээн айж  монгол хэлээр суурилсан шалгалт өгч Цэцэрлэгийн багшийн коллежид орж суралцжээ. Харин энэ үеэр түүний амьдралд эргэлт авчирсан зүйл тохиосон  байна.                           

 

Гэнэт зохиосон хамтын амьдрал

Алдарт эхийн хоёрдугаар одонгоо авсан өдөр. 2013.05.31

Б.Уянга II дамжаагаа төгсөөд зуны амралтаар гэртээ очихдоо Их дэлгүүрийн хажууд байх авга эгчийндээ баймааргүй байна гэжээ. Учир нь тухайн үед өөрийгөө том болсон гэж бодсон охинд айлд байх нь таагүй санагдаж бие дааж эрх чөлөөтэй баймаар санагдсан хэрэг. Гэвч аав нь “Чамайг оюутны байранд суулгахгүй” гэв. Харин тэр үед эмч нар хотод семинарт их суудаг байснаар аав нь долдугаар сард  долоо хоногийн сургалтад хот руу явах болсон байна. Ирээд охиндоо “Хоёулаа нэг юм яръя” гэж дуудав. Тэгээд аав нь сая хотод семинарт суух үеэр Төмөр, Мягмар ах хоёртой нь уулзаад ирлээ. Тэднээс “Охин маань III дамжаандаа манай эгчийнд суухгүй гээд байна. Би охиноо оюутны байранд суулгамааргүй байна. Танайх манай охиныг суулгах уу гэж асуусан. Хоёулаа миний охиныг гэртээ суулгахыг зөвшөөрсөн. Мягмар ахын чинь гэр I хороололд, Төмөр ахын чинь гэр 21 хороололд байдаг. Танай сургууль баруун дөрвөн замд байдаг. Мягмар ах чинь сургуулиасаа хол гэхгүй бол гэртээ байлгая” гэж байна. Тиймээс чи өөрөө сонголтоо хий гэж хэлжээ. Ингээд охин ирээдүйд бэр нь болох гэж байгаагаа ч мэдэхгүй аав, ээжийнх нь гэр бүлийн найз, хүүхэд байхаасаа таньдгаар нь Төмөр ахындаа сууя гэснээр энэ асуудал шийдэгджээ.

Ийнхүү наймдугаар сарын сүүлээр ааваараа Төмөрөө ахынхаа гэрт хүргүүлэн иржээ. Гурван өрөөтэй тэр айлын нэг өрөөнд ирээдүйн нөхрийнх нь эмэгтэй дүү, нөгөө өрөөнд нь гэрийн эзэд болох аав ээж хоёр нь амьдардаг.  Тэрбээр “Эднийд Мөнхбаяр гэж хүү байдаг даа. Хүү нь гэртээ байдаггүй юм байх даа. Ямар сонин юм. Хотод гэртэй байж” гэж боддог байжээ.

Тэгсэн нөгөө гэртээ үзэгдэж харагддаггүй  хүү нь их нүүрэмгий “Өө манайд Баяраа ахын охин амьдардаг болсон юм уу гээд өрөөнд орж ирээд сайн уу гээд түүнтэй хэзээний таньдаг юм шиг танимхайран мэндэлжээ. Ичимхий, хүнтэй мэндэлж чаддаггүй байсан охин “сайн”  гэж дуугарсан нь их юм. Гэтэл удалгүй  эргэж орж ирснээ “Чамд гэрэл зургийн цомог гэж байдаг уу” гэж асуужээ. Гэр орноо санадаг байсан болоод ч тэр юм уу байнга гэрэл зургийн цомгоо авч явдаг байсан охин юун айхтар нүүрэмгий юм гэж бодоод “байдаг”  гэхэд “Би үзэж болох уу” гэхэд нь гаргаж өгчээ. Охин түүнийг  хажууд нь суугаад гэрэл зургийн цомгийг нь үзэх юм байх гэж бодтол шууд өрөөнөөс нь авч гарав. Тэгэхэд нь “Шууд аваад гарчихдаг айхтар нүүрэмгий хүү байна даа. Ямар аймаар юм бэ” гэж бодсон өдрөөс хойш нөгөө гэртээ ирж хонодоггүй, үзэгдэггүй хүү нь гэрээсээ салахаа байсан гэдэг.

 

Интернэт кафе ажиллуулж эдийн засгаа өргөв

 

Түүнээс хойш жилийн дараа бүсгүй том охиноо төрүүлж гэр бүлээрээ цуглаад нэр өгөх болоход бүгд нэр санал болгосныг будаанд шигшин  сугалснаар охины аав Баяраа эмчийн бичсэн Мандухай гэдэг нэр таарчээ. Хүүхэд байхаасаа  эмч болохыг хүсдэг байсан охин нь АШУҮИС-НАСС-д  нүүр амны гажиг заслаар резидентэд суралцаж ээжийнхээ  биелүүлж чадаагүй хүслийг биелүүлжээ. Хоёр дахь охин М.Нэмүүлэн нь ЭЕШ өгч аавынхаа мэргэжлийг өвлөж программист болохоор шийдээд байгаа аж. Харин дөрвөн бага нь “Оюунлаг” бүрэн дунд сургуульд суралцдаг юм байна. Том охиноо хоёр нас хүртэл нь харсан бүсгүй тухайн үед ажил хиймээр санагдаж Солонгосын 100 хувь хөрөнгө оруулалттай “Монкер” боулингийн төвд 18 ажилтан шалгаруулж авна гэснээр очиж шалгуулахад тэнцжээ. Биеийн өндөр намыг нь харж авч байсан газрын боулингийн сургалт эхлэхэд нөхөр нь “Наадах чинь жаахан эвгүй. Онцгүй газар байна. Наана чинь чамайг ер нь ажиллуулахгүй. Хүүхэд харах хүнгүй байна. Чи гарчих” гэснээр сургалтнаасаа гарчээ. Гэвч ажил хийх хүсэл байсаар. Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын криминалистик шинжилгээний төвд шалгалт өгснөөр гарын мөрний лабораторид хоёр жил оператораар ажиллав. Нөхрийнхөө хэлснээр бас таньдаг захирлаар нь дамжуулж ажилд орсон бүсгүй  бүх гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийн хурууны хээг системд кодолж оруулдаг ажил хийдэг боллоо. Энэ программ өөрөө автоматаар харьцуулалт хийснээр нь хайсан хүнийх нь мэдээлэл гарч ирэхэд зориулсан баримт мэдээллийг шивдэг байжээ.

Гэвч энэ ажлаасаа нөхрийнхөө үгэнд орж ажлаасаа гарч 2000 онд  XI хорооллын Эвтийн том обьектийн барилгын эзэн нэг том зааланд 10 компьютер аваад тавьчихсан интернэт кафед ажиллаж эхэлжээ. Учир нь тэр хүн нөхрийнх нь багшаар ажилладаг байсан КТМС-ийн захирлаас интернэт кафег цааш нь ажиллуулаад явчих мэдлэгтэй боловсон хүчин сурагласнаар  тэд энэ ажлыг сонирхон хийх болж тус газрын орлого ч өсчээ. Түүнээс хойш удалгүй тус газрын эзэн тэдэнд интернэт кафегаа худалдаад авчих гэсэн санал тавьжээ. Саналыг нь хүлээж авсан тэд тэр хүний тусламжтайгаар банкнаас  зээл авч сар сараар нь төлж дахин томсгож өргөжүүлэхээр шийджээ. Ингэснээр 10 компьютер зээлж интернэт кафегаа томруулж талбайнхаа талыг тоглоом тоглуулдаг, интернэт үйлчилгээ үзүүлдэг болгон хуваасан байна. Мөн бичиг хэргийн бараа зардаг, канон авч бичиг баримт хувилах үйлчилгээ,  гадаад орон руу утсаар яриулдаг болжээ.

Гэвч тэдэнд энэ бизнесийг эрхлэх санал тавьсан хүнтэй үл ойлголцсоноор байрнаасаа нүүж явсаар Багшийн дээдийн тэнд нүүж очсноос хойш 2005 он хүртэл ажиллуулаад нөхрийнхөө дүүд “За бид хоёр хүүхэдтэй болсон тул ажиллуулж чадахаа болилоо. Чамд бүх юмыг нь өгье. Бид хоёр өөр юм олж хийхээ бодъё. Ах чинь ч ажил хийж байна гэснээр энэ бизнесээ эрхлэхээ больжээ. Харин тэрээр интернэт кафе ажиллуулж байхдаа хүмүүс тоглоом тоглох, интернэт ашиглаж байхдаа хажуудаа нэг хөнгөн маягийн зүйл идэж, ууж, ном сонин уншдаг тухтай орчинг бүрдүүлчихвэл зүгээр юм гэж боддог байсан нь өөрсдийн кофе шоп­той болох санааны эхлэл байсан аж.

 

Бага зардлаар тохьтой кофе шоп байгуулав

 

Хүмүүсийн ажиллах тав тухыг хангасан орчинтой газар бий болгохыг хүссэн мөрөөдөл нь 2013 онд тав дахь хүүхдээ төрүүлээд нэг нас хүрэхэд нь хоол, бялуу хийх хобби сонирхлоо хөгжүүлжээ. Өөрөөр хэлбэл, цахим орчин хөгжсөн энэ үед фэйсбүүкт гоё хоол, бялуу хийх сургалтыг хүмүүс хувиараа хийдэг болчихсон үед энэ хуудсуудыг дагамаар санагдсанаар “Good mom” сургалтад хамрагдсан байна. Анх бүтэлгүйтэж онцгүй хийдэг байсан ч сүүлдээ гоё хийдэг болсноор урам авсан байна. Мөн 120 мянгатад цайны газартай хуурай ах эгч нь бялуугаа авчирч зараач гэсэн саналыг тавьжээ. Энэ саналыг нь хүлээн авч ширхэг, зүсмээр зарсаар байгаад сайн зарагдвал долоо хоногт бүтэн хоёр бялуу өгчихдөг. Хажуугаар нь жигнэмэг хийж зардаг болжээ. Хоолны газрын эзэн Элбэгзаяа эгч нь манай нэг дүү хийдэг юмаа гэснээр амнаас ам дамжсан рекламнаас гадна фэйсбүүктээ хийсэн бялууныхаа зургийг тавьдаг болжээ. 2019 онд санхүүгийн чиглэлээр хамт сурсан нэг найз нь “Лавай” төв нээгдсэн байна. Тэнд нэг кофе шоп байгуулаад ажиллахад тохирох хөөрхөн талбай байна. Чи гоё бялуу хийдэг юм чинь хоёулаа 50:50 хувиа гаргаад хамтарч ажиллуулъя гэжээ. Гэвч удалгүй кофе шоп нээж ажиллах саналыг анх тавьсан найз нь би болилоо. Та хоёр дангаараа хий гэснээр кофе шопоо нээж ажиллуулах гараагаа эхэлжээ. Гэвч үйлчлүүлэгч татах, автовокзалын маркетинг яаж хийж байгаагаас хүний урсгал, тэр хол газар автовокзал нээгдсэн ч гурван аймгийн 10 хүрэхгүй чиглэлд явдаг автобустай  газар орлого багатай. Хөдөөний хүмүүс кофены соёл мэдэхгүй. 3500 төгрөгийн үнэтэй торт, бекири авахгүй. Тиймээс тэд сүүлдээ ширхэгийн хоол бууз, хуушуур зарж хүн татсан байна. Тиймээс тэр кофе шопоо хаагаад Нарны замын энэ Хайпер супермаркетад нээжээ. Энэ нь тэдний гэртэй ойрхон байсантай холбоотой. Энэ газар жилийн өмнө дэлгүүрийн ачаа бараа зөөдөг хүнсний тэргэнцэр битүү хураадаг газар байжээ. Тиймээс  кофе шоп нээх санаагаа нөхөртөө хэлсэн байна. Ингэснээр тэд “Миний дэлгүүрт” бид хоёр ийм туршлагатай хүмүүс, кофе шоп нээж ажиллуулах санал тавьсан аж. Харин өнгөрсөн жилийн наймдугаар сард  дэлгүүрийн удирдлагаас тэднийхийг сонголоо гэж мэдэгдсэн байна. Тиймээс  “Лавай” автовокзалаас түрээсийн барьцаанд үлдээсэн тавилгануудаа авчирч тохижуулаад өнгөрсөн жилийн есдүгээр сарын 17-нд кофе шопоо нээн ажиллуулжээ.

 

 Ерөнхийлөгчөөс хүртсэн “Алдарт эх”-ийн одон

 

Нийтлэлийн баатар маань хувиараа бизнес эрхлэхийн хажуугаар 2005 онд  Санхүү эдийн засгийн сургуулийн 2.5 жилээр сурдаг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бямбын ангид орж сураад төгсчээ. Нэгэнт төгссөн юм чинь мэргэжлээрээ ажиллаж нягтлан хийнэ гээд ярьж байсан ч бие давхар болсноор  гурав дахь хүүхдээ гаргасан байна. Харин 1997 онд том охин Мандухайгаа Дундговь аймагт төрөхөд залуу хосууд албан ёсоор гэр бүлээ батлуулжээ. Учир  нь охиноо ааваар нь овоглох гэхээр тэд  батлуулаагүй байсан  учраас болохгүй байжээ.Мөн тэр үед бүсгүй төрөөд удаагүй байсан учраас Баяраа эмч аймгийн иргэний бүртгэлийн болон улсын бүртгэгч Цогтсайхан гэдэг хүнийг гэртээ урьж батлуулж байжээ. Мөн үүнтэй холбоотой өөр нэг дурсамж нь түүний  хадам аав ээж хоёр нь залуудаа зүүдэг байсан мөнгөн хатан сүйх, хаан бугуйвч бөгжөө тэр хоёрт өгөхдөө “Зүүнэ үү, дурсгал болгож хадгална уу” өөрсдөө мэд. Сүртэй хурим хийгээгүй ч аав ээж хоёрт нь зориулж хийлгэсэн хуримын бөгж гэж хэлээд өгснийг тэд одоо дурсгал болгон хадгалдаг аж. Түүнээс хойш дөрвөн охинтой болоод байсан нөхөр нь “Алт эрдэнэсээс илүү дөрвөн охин төрүүлж өгсөнд баярлалаа. Хүү гаргаж өгсөнгүй гэж битгий санаа зовоорой. Эрүүл саруул хүүхэд төрүүлж өгч байхад надад хүү нэхэх эрх байхгүй. Харнууд овог хоёр эрэгтэй хүүхэдтэй. Ихээ дүүгээ авч явна биз” гэж хэлжээ. Нөхрөө ингэж хэлэхэд бүсгүй өөрөө эсрэгээрээ хүүтэй болмоор санагдсан аж. Ингэж хүссэн хүсэл нь биелж дөрөв дэх охиноосоо  нэг насны зөрүүтэй хүүгээ төрүүлсэн байна. Харин хүүдээ хань татаж эрэгтэй дүүтэй болгохыг зорьсон ч тэдний аз жаргал болсон охин төржээ. “Алдарт эх”-ийн одонгийн хувьд дөрөв дэх охин нь нэг нас хүрсэн жил хорооноос нь чи энэ жил “Алдарт эх”-ийн II авах юм байна гэж ярьсан байна. Хүүхэд чинь гуравдугаар сарын 2-нд төрсөн юм байна. Нэг нас хүрэнгүүт нь одонгийнхоо материалыг бүрдүүлж өгөөрэй гэж. Тэгээд хэзээ авахыг нь ч мэдэхгүй бүрдүүлж өгөөд гуравдугаар сарын 8-нд авдаг юм байх гэж бодсон таг чиг. Тэр талаар мартчихсан явж байтал 2013 оны тавдугаар сарын 30-нд хорооноос нь овог нэрийг нь асуугаад маргааш 13:00 цагт VIII хороон дээр бэлэн байгаарай. “Алдарт эх”-ийн II одон гардуулах ажиллагаа болно гэж хэлжээ. Тэгээд бэлдэж аваад  хороон дээр дөрвөн охиноо аваад очиход нэрийг нь дуудаж таарсан байна. Одонгийн гардуулах үеэр дөрвөн охин нь цэцэг өгөхөд тэр хорооны ажилтан хөөх дөрвөн охинтой залуу ээж байна. Дахиад нэг хүү, ер нь бараг I одон руу зүтгэх юм биш үү гэж хэлж байсан аж. Одонгоо авахад нээрээ би авчихаж байгаа юм байх даа. Манай эмээд байдаг одон гэж бодож зогсжээ. Харин 2019 онд “Алдарт эх”-ийн I одонгоо хорооноос  биш Ерөнхийлөгчөөс авна шүү гэсэн. Тиймээс өмнөхөө бодвол туршлагатай болчихсон, одонгийнхоо үнэ цэнийг ойлгож байсан учир бүх юмаа бэлдлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Та зургадугаар сарын 1-ний өглөө 09:00 цагт ордны төв хаалган дээр ирээрэй” гэснээр санаа нь амарчээ.Б.Уянга бүсгүй амьдралынх нь мартагдагшгүй агшин буюу Ерөнхийлөгчөөс одон авахад зүрх нь дэлсээд сандраад, надаар ямар үг хэлүүлэх гэж байгаа биш. Юундаа сандардаг юм бол гэж бодогддог юм билээ гэж тухайн үед төрсөн мэдрэмжээсээ хуваалцсан юм. “Алдарт эх” болсон тэр жилээ “Алдарт эх” цахим нэгдлийн гишүүн болж түүнтэй адилхан одонтой эхчүүдтэй танилцан нөхөрлөжээ. Мөн нэгдлээс нь зохион байгуулсан ээжүүд, нийгэмд чиглэсэн ажил, спорт зэрэг бүх ажиллагаанд оролцдог байна. Мөн энэ одонгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тус нэгдлийнхэн том үүрэг гүйцэтгэсэн гэсэн юм. Харин гэр бүлийн хүрээнд тэд анх хувь заяагаа холбохоор шийдсэн есдүгээр сарын 28-ныг уламжлал болгон гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэдэг аж. Түүнээс гадна дуутай хууртай Дундговь аймгийнхаа ИТХ-ын хуралд санал тавьсныг нь зөвшөөрснөөр эмнэлгийн төрөх тасгийг Баяраа эмчийн нэрэмжит болгожээ. Тиймээс жил бүр тэр жилдээ сайн ажилласан эмч, сувилагчийг аавынхаа нэрэмжит шагналаар урамшуулдаг байна. Хөл хорио тогтоогоод байгаа энэ үед эх үрсийн баяраар 100 хүүхдэд бэлэг өгдөг уламжлалаа таслалгүй өнөөдөр төрсөн нутаг руугаа явахаар бэлдэж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.31 ДАВАА № 109 (6586)

 

Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

42 мин
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

47 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

47 мин
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

47 мин
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

47 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

10 цаг 49 мин
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

10 цаг 54 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

16 цаг 38 мин
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

16 цаг 44 мин
21 жил яригдсан төмөр замыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин