Б.Оюу-Эрдэнэ: Байцаалт авч байсан мөрдөгч, прокурорууд маргааш нь өмгөөлөгч болчихсон байдаг

2021-04-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Өмнөөллийн салбар шинэ хуультай, шинэ Ерөнхийлөгчтэй болоод байгаа. Тэгвэл  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч  Б.Оюу-Эрдэнэ “Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” буланд ярилцлага өгөхдөө “Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд өмгөөллийн шалгалт гэж байхгүй болсон. Үүнтэй холбогдуулан хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульч бүр Хуульчдын холбооноос батламж, Улсын Дээд шүүхээс Шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ, үнэмлэх авч өмгөөлөгч болж байсан. Хуульч болсны бонус нь “өмгөөлөгч” болж байсан гэхэд хилсдэхгүй. Өмгөөлөгчийн шалгалт авахаа больсноос хойш өмгөөлөгчдийн тоо эрс өсөж, тэр хэрээр өмгөөллийн салбарын нэр хүнд унаж, өмгөөлөгчийн ёс зүйн асуудал хөндөгддөг  болсон. Үүнд өмгөөлөгчөөс болж хохирсон иргэдийн гомдол бишгүй их байсан. Бид үүнийг засаж сайжруулахын төлөө ажиллаж байна. Өмгөөлөгчийн гишүүнчлэлийн сарын хураамжийг 30 мянган төгрөг болгосонтой холбоотойгоор зарим өмгөөлөгчид гишүүнчлэлийн хураамжийг шууд 3251 өмгөөлөгчдөд автоматаар үржүүлж, сард 90-ээд сая төгрөгийн орлого олдог гэсэн буруу ташаа мэдээлэл тараадаг. Гэтэл яг идэвхтэй өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмгөөлөгчдийг тооцвол 2000 орчим бий. Шинэ хуулиар Өмгөөлөгчдийн Холбоонд бүртгэлтэй өмгөөлөгчид гишүүнчлэлийн хураамжийг заавал төлөх үүрэг хуулиар хүлээсэн. Үүнийгээ өмгөөлөгчид ялгаж салгах хэрэгтэй. Өмнөх ТББ-ын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байсан сайн дурын гишүүнчлэлтэй Өмгөөлөгчдийн Холбоотой харьцуулж болохгүй. Үнэн хэрэгтээ Өмгөөлөгчдийн Холбоо гишүүнчлэлийн хураамжаас өөр төсөвгүй байгууллага. Тиймээс Удирдах зөвлөлөөс гишүүнчлэлийн хураамжийг эхний улиралд багтааж төлөх журмыг гаргасан нь гишүүдийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Гэвч Өмгөөлөгчдийн Холбоо хэвийн үйл ажиллагаагаа явуулахад өмгөөлөгчид гишүүнчлэлийн хураамжийг цаг тухай бүр төлж байх нь гишүүний үүргээ биелүүлээд зогсохгүй, Холбооны цаашдын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх арга зам гэдгийг ойлгох хэрэгтэй.

2018 оноос хойш Өмгөөллийн тухай хууль яригдаж эхлэхэд өмгөөлөгчийн шалгалттай болохоос өмнө гээд шүүх, прокуророос халагдсан, тэтгэвэрт гарсан ихэнх хүмүүс Улсын дээд шүүхээс Шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ авч “хадгалчихсан” гэдэг нь үнэн шүү дээ. Өчигдөрхөн хэрэг маргаанд байцаалт аваад сууж байсан мөрдөгч, прокурорууд маргааш нь нөгөө талд өмгөөлөгч болчихсон явж байх жишээтэй. Энэ бүх гажуудлыг цэгцлэхийн төлөө Өмгөөлөгчдийн Холбоо үйл ажиллагаа явуулж байна. Өмгөөллийн салбар бол шүүх, прокурор, цагдаад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарахдаа очдог сүүлчийн хорогдох газар биш. Хуульчдын сор нь өмгөөлөгч гэдэг үг бий. Гадны улс орнуудад хамгийн өндөр мэдлэг боловсролтой, нэр хүндтэй, хүний эрх, шударга ёсны төлөө тэмцдэг хуульчид бол өмгөөлөгч байдаг. Гэтэл хуульгүй байсан энэ олон жилийн хугацаанд манай өмгөөллийн салбар “бүл ч сайн нэмлээ”. Тэр хэрээр нэр хүнд, ёс зүйн асуудал ч нийгэмд ихээр хөндөгдөж ирлээ. Одоо Өмгөөллийн тухай хуулиар эхлээд хуульч болсны дараа өмгөөлөгчийн шалгалт өгч байж мэргэжлийн өмгөөлөгч болдог хуулийн зохицуулалттай болсон. Мэргэжлийн хариуцлагын хороо өмнө нь ХЗДХЯ-ны харьяа байсан бол одоо Өмгөөлөгчдийн Холбооны дэргэд үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Мэргэжлийн хариуцлагын хорооны долоон гишүүний дөрөв нь өмгөөлөгч, үндэсний статистикийн хорооноос санал болгосон нэг иргэн, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, ХЗДХЯ-аас нэг нэг төлөөлөл орж ажиллана. Ирэх тавдугаар сарын эхээр Мэргэжлийн хариуцлагын хороо албан ёсоор хурлаа хийхээр төлөвлөсөн. Намайг ажлаа авснаас хойш 103 өмгөөлөгчид холбогдох 93 гомдол ирсэн. Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хуульчдын холбооноос 200 гаруй гомдол ирнэ. Тэр бүгдийг нэгтгээд Мэргэжлийн хариуцлагын хороо асуудлуудыг цаг тухай бүрд нь шийдвэрлээд явна. Мөн залуу хуульч, өмгөөлөгчдөөс ирж байгаа саналын дагуу Мэргэшлийн хороо тун удахгүй байгуулагдаж, өмгөөлөгчийн шалгалт авах ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй үйл ажиллагаа явуулж байна” гэж ярилаа.  

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

 

ийм л нөхдүүд өмгөөлөгч болчихоод урд эрхлэж байсан ажилтайгаа уялдуулан хор найруулаад өмгөөлөгчийн нэр хүндийг унагаад байгаа юм биш үү. Хорчингууд гэж
Gochoo
Энэ их мундаг хүн байна шүү
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 16 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 34 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 34 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин