Өмгөөлөгчдөд гэрчилгээ олгох, хүчингүй болгох, сэргээх эрхийг холбооны Ерөнхийлөгчид шилжүүлэв

2021-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Төрийн мэдэлд байсан чиг үүргүүдийг өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлсэн нь том дэвшил болсон гэдгийг салбарынхан нь онцолж буй. Энэ талаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ “Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” буланд ярилцлага өгөхдөө “Урьд нь Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг ХЗДХЯ-аас 2013 оныг хүртэл олгодог байсан бол Өмгөөллийн шинэ хуулиар төрөөс хараат бус аливаа нэг улс төрийн намын оролцоогүй Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ олгох эрх нээгдсэн. Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч нь Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ олгохоос гадна түдгэлзүүлж, хүчингүй болгох, сэргээх хуулийн зохицуулалттай болсон нь томоохон дэвшил юм. Ярилцлага өгч байгааг далимдуулаад нийт гишүүн өмгөөлөгчдөд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд зургаан жилийн хугацаанд түдгэлзүүлэхээр болсон. Хэрэв зургаан жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүчингүй болохыг эрхээ түдгэлзүүлсэн өмгөөлөгчид анхаарах хэрэгтэй. Өмнө нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хугацаагүйгээр олгодог байснаас үүдэж, эрхээ түдгэлзүүлсэн зарим өмгөөлөгч 10-15 жилийн дараа өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг ирүүлж байсан тохиолдол бишгүй гарсан. Гэтэл бодит амьдралд энэ олон жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлээгүй өмгөөлөгчийн хувьд эрхээ сэргээгээд шууд ажилдаа орно гэдэг учир дутагдалтай. Мэргэжлийн өмгөөлөгчид жилд нэг удаа зайлшгүй дөрвөн кредит багц цагийн хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдах ёстой байдаг бол дээрх эрхээ түдгэлзүүлсэн өмгөөлөгчдийн хувьд мэргэжлийн үйл ажиллагаагаа цааш явуулахад хүндрэлтэй зүйлүүд гарч байсан. Өмгөөллийн тухай хуулийн Дэд ажлын хэсэгт орж ажиллаж байсны хувьд шинэ хуулиар Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх хугацааг зургаан жил болгосон нь их зөв алхам гэж харж байна. Тиймээс эрхээ түдгэлзүүлсэн өмгөөлөгчид зургаан жилийн хугацааг хатуу бариарай” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 24 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 42 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 42 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин