С.Асланбек: Бэлгийн дарамтын зөрчлийг чатбот, платформ, аппликейшн байдлаар авахаар бэлдэж өгсөн

2021-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Бэлгийн дарамт учруулсан талаарх  гомдол, мэдээлэл гаргах, зөвлөгөө авах зэрэг платформыг датад үндэслэн бий болгожээ. Энэ талаар хуульч С.Асланбек “Зууны мэдээ” сонинд ярихдаа “Бэлгийн дарамт учруулах үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлд зааснаар зөрчил болно. Энэ зөрчлийг хэрхэн шийдэх талаарх зохицуулалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байгаа. Тус хуулийн 6.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авахаар хуульчилсан байгаа. Тэгэхээр зөрчлийн талаарх мэдээлэл, гомдлыг харилцааны холбооны хэрэгслээр дамжуулан хүлээж авахыг хуулиар зөвшөөрсөн гэсэн үг. Харилцааны холбооны тухай хуулийн 3.1.10 дахь хэсэгт зааснаар ”харилцаа холбоо” гэж цахилгаан холбоо, радио телевиз, шуудан, мэдээллийн технологийн бүх төрлийг ойлгоно гэж заасан. Үүний дагуу манай баг энэхүү бэлгийн дарамт учруулах зөрчлийн талаарх мэдээлэл, гомдлыг мэдээлэл технологийн харилцаа холбооны хэрэгслээр хүлээж авах шийдлийг бий болгосон. Тодруулбал, хуульд зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг цахимаар авахыг зөвшөөрсөн мөртлөө өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа. Тэгэхээр бид гомдол, мэдээлэл авах үйл явцыг чатбот, платформ, аппликейшн байдлаар авахаар бэлдэж өгсөн. Үүнээс гадна сэтгэл зүйч, хуульч, Хүний эрхийн Үндэсний комисстой холбогдох зэргээр нэмэлт хөгжүүлэлт хийсэн байгаа. Бэлгийн дарамт учруулах зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг эрх бүхий байгууллага хүлээн авах цахим орчин байхгүй. Бидний явуулсан асуулгаар цахимаар зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл өгөхийг дэмжиж байгаа буюу шаардлага байгаа тухай хариу гарсан. Цаашлаад энэ талаарх гомдол, мэдээллээ харьяалах цагдаад очоод өгдөг, хэвлэдэг, бичдэг гээд хүндрэлтэй байдаг тухайг асуулгаас харсан. Хоёрдугаарт, бэлгийн дарамт учруулах зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хийж байгаа. Хүний эрхийн чиглэлийн ТББ-ууд энэ асуудлаар их идэвхтэй ажилладаг. Гэхдээ бүр боловсронгуй болгох цахимжуулах шаардлага байгаа гэж үзсэн учир цахимаар эцэг эх хүүхдээ шалгах, эмэгтэйчүүд зөвлөгөө авах гэсэн сэтгэл зүйчийн хэсгийг чатботод хөгжүүлэлт хийсэн" гэж ярьсан байна. 

Эх сурвалж: www.polit.mn

Хошгор
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 24 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 42 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 42 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин