С.Баатарсүрэн: Байгууллагууд ажилтан төвөөс альянс хэлбэр рүү шилжиж байна

2021-04-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

 Зайнаас ажиллах талбар ажлын байранд шинэ хэв маяг, чиг хандлага бий болгож байгаа талаар “Корпорэйт трейнинг” компанийн үүсгэн байгуулагч, сургагч багш С.Баатарсүрэн  “Зууны мэдээ” сонины  “Leaderships forum” буланд ярихдаа “Байгууллагууд хүний нөөцийн суурь бодлогын асуудал буюу аль хэсгийг нь гаднаас “аутсорсинг”, аль хэсгийг нь дотооддоо хийхээ зохицуулах шаардлага үүслээ. Бизнесийн байгууллагууд ажилтан төвтэй талбараас альянс хэлбэр рүү шилжиж байна. Энэ нь компани болгон менежментийн бүхий талбарын ажлаа дотооддоо гүйцэтгэхээ больж  альянс буюу нэгнийхээ гүйцэтгэж чадахгүйг нөхдөг аутсорсингийн компаниуд бий болж, ажилтантайгаа үр дүнг  гүйцэтгүүлэх гэрээ контрактаар төсөл ажилбаруудыг шилжүүлэн өгч хамтран ажилладаг боллоо. Тухайлбал, бүгдийг дотооддоо хийх биш мэргэжлийн хүмүүст даатгадаг болсон энэ нөхцөлд хүний нөөцийн удирдлагын хоёр том үндсэн хэлхээ гэгддэг бодлого, зохицуулалтаа чамбайруулах ёстой.

Систем цаг хугацааны аясаар цэгцэрч байдаг. Ер нь аливаа бүтэц хэзээ амжилттай ажилладаг вэ гэхээр оролцож байгаа хүн бүр нэг ойлголттой болсон цагт үр бүтээлтэй оршин тогтнож чаддаг. Өөрөөр хэлбэл, байгууллага болоод ажилтан хоёул хамт хөгжиж суралцах ёстой гэсэн ойлголт дээр нэгдэх ёстой. Яагаад гэвэл орчин цагт бүх л ажлын байр мэдлэг шаарддаг болсон. Судалгааны зарим баримтад монгол хүний суурь чадамж 1990 онд 34 хувь байсан бол 16 хувь болж буурсан нь дэлхийн өөрчлөлтийг дагаж хувьсч, боловсорч чадахгүй байгаатай холбоотой. Дэлхийд ажиллах хүчний чадамжаараа хамгийн өндөр нь АНУ 78 хувьтай байдаг бол урд хөрш маш хурдацтай өсч жил бүр хоёр функтээр нэмэгдэж байна. Хойд хөрш ч мөн эрчимтэй өсч байна. Тиймээс бид энэ цаг үед дэлхийд өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж чадаж байгаа эсэхээ эргэж харах хэрэгтэй. Ирээдүйд өндөр ур чадвар шаардсан бодлогын түвшний ажилтнуудаа гаднаас авахгүйн тулд дотоодынхоо хүний нөөцийн чадварт анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, бага дунд, ерөнхий, дээд боловсрол буюу суурь боловсролын чанарын асуудалдаа анхаарна гэсэн үг. Сүүлийн үед дотоодын сургуулиудын чанар сайжирч, гадагшаа сурах залуучууд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Харин боловсролын байгууллагууд нь энэ эрчээ алдахгүй урагшлах, бизнесийн байгууллага бүр ирээдүйн ажлын байрныхаа дүр зургийг тодруулж түүндээ тохирсон ажилтнуудаа сургаж бэлтгэдэг бүрэлдүүлээд авах хэрэгтэй. Ингэж чадвал гаднаас мэргэжилтэн урих биш монгол залуучуудынхаа бүтээмжийг аутсорсинг хийх боломжтой болно.  Нэг ёсондоо ирээдүйд тохирсон хүн бэлтгэх шаардлага тулгарч байна” гэлээ.  

Эх сурвалж: www.polit.mn

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

47 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

47 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

47 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин