Ажилчдын хэдэн хувийг зайнаас ажиллуулахаа тодорхой болгох шаардлагатай боллоо

2021-04-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

 Цар тахалтай холбоотойгоор зайнаас ажиллах зохицуулалтыг Хөдөлмөрийн хуульд тусгах шаардлагатай байгааг “Корпорэйт трейнинг” компанийн үүсгэн байгуулагч, сургагч багш С.Баатарсүрэн хэллээ. Тэрээр  “Зууны мэдээ” сонины  “Leaderships forum” буланд ярихдаа “Сүүлийн 20 жилд хүн төрөлхтөн өмнөх цаг хугацаанд хийж бүтээж байснаасаа бараг хэдэн мянга дахин илүү хөгжлийг бүтээчихлээ. Үүнийг дагаад хувь хүмүүсийн хувьд IQ хөгжүүлэх, EQ төлөвшүүлэх, LQ –д суралцах түүгээр дамжуулаад GQ –г өөртөө бий болгох шаардлага үүсээд байна.  Өөрөөр хэлбэл бид глобаль түвшинд ажиллахад бэлэн үү. Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдсэн нь технологийн дэвшлийг ажил амьдралдаа ашиглах гарцаагүй байдлыг үүсгэлээ. Нийгэм тулгамдаж байгаа сорилуудыг шийдвэрлэж хувьсахын хэрээр шаардлагынх нь дагуу хөгжихгүй бол хоцрогддогтой адилаар бид зайнаас ажиллаж сурахаас өөр аргагүйд хүрээд байгаа. Зайнаас ажиллах үед ажилтан болоод байгууллага хуучин арга барилаараа ажиллах нь үр өгөөж төдийлөн өгч чадахгүй байна. Нэг ёсондоо шинэ тоглоомыг хуучин дүрмээр тоглохыг оролдвол бүтэлгүйтдэгтэй адил асуудал.

Зайнаас ажиллахад хэрэглэгчид төлөвшсөн, ажиллах технологи шийдэгдэж нөхцөл боломж нь бүрдсэн ч ажиллах хүчний чадавхи сул байгаа мэдрэгдэж байна. Бид өнгөрсөн арваннэгдүгээр сараас зайлшгүй онлайн буюу зайнаас ажиллах арга зүйд шилжихээс аргагүй боллоо. Гэтэл ажиллах хүчний чадавхи сул зайнаас гүйцэтгэх арга зүйд суралцаагүйгээс байгууллагууд зорьсон үр дүндээ хүрч чадахгүй нөхцөл байдал  үүсчихсэн.  Тиймээс  хүн төрөлхтөн газар зүй, цаг хугацаа хамааралгүй ажилладаг болсон энэ үед ажлаа урагшлуулахын тулд ажилтан суралцах, байгууллага нь бодлого болоод зохицуулалтаа хөгжүүлэх шаардлага үүсч байна. Зайнаас ажиллахад хүний нөөцийн чадвахи сул байгаа бол нэгдүгээрт бодлогын, хоёрдугаарт, түүнийгээ дагасан зохицуулалтын бичиг баримттай байх ёстой. Бодлогын бичиг баримт бол нэг, тав, 10, 20 жилийн дараа хаана байх, ямар түвшинд хөгжих вэ гэдгээ харж, төлөвлөх юм. Харин зохицуулалтын бичиг баримт бол тэдгээр харилцааг хэрхэн зохицуулах вэ гэдгээ томьёолсон байх ёстой. Гэтэл цар тахлын энэ үед зайнаас ажиллахыг зохицуулаагүйгээс үл ойлголцол гарч байна. Онлайнаар ажиллах туршлага байгаагүй учраас бүхий л улс орон зайнаас ажиллахыг эрхзүйн хувьд хэрхэн зохицуулах, цаашлаад нийт ажлын байрны хэчнээн хувь нь зайнаас ажиллах арга зүй рүү шилжих юм гэдгээ тодорхой болгох шаардлагатай боллоо. Тиймээс эдгээр асуудалд шийдэл хайж цаг алдалгүй бодлого боловсруулахгүй бол дэлхийгээс улам их хоцрох болно” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин