Хятадын эдийн засаг 1992 оноос хойш анх удаа 18 хувиар өслөө

2021-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын  халдвар оргилдоо хүрч, үндэстэн даяар хөл хорио тогтоох үеэр 2020 оны нэгдүгээр улиралд 6.8 хувиар буурч байсан Хятадын эдийн засаг  энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 18.3 хувиар өсжээ. Энэ нь 1992 оноос хойших тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн том өсөлт юм. Ройтерс агнетлагаас явуулсан санал асуулгаар энэ дүн 19 хувь болж нэмэгдэх магадлалтай гэсэн урьдчилсан таамгийг шинжээчид гаргасан байна.

Энэ талаар Хятадын Үндэсний статистикийн хороо “Дээрх дүн манай улсын эдийн засгийн сайн эхлэл боллоо. Гэхдээ COVID-19 халдвар одоо ч дэлхий даяар тархаж, олон улсын эдийн засгийн байдал тогтворгүй, нэлээд хэцүү байх нь тодорхой байгааг бид ухамсарлах ёстой” гэж мэдэгдэв. 

Эдийн засгаа сэргээхийн тулд бизнес эрхлэгчдээ тогтмол дэмжсэн

Гэхдээ өнгөрсөн жил тус улсын эдийн засаг цар тахлын улмаас хямарсан үетэй одоогийн өсөлтийг харьцуулах нь тийм ч зохистой биш хэмээн судлаачид үзэж байна. Тухайлбал, аж үйлдвэрийн орлого гуравдугаар сард 14 хувиар өссөн бол жижиглэн худалдааны дүн 34 хувиар өссөн байна. Энэ талаар Оксфордын Эдийн засгийн хүрээлэнгийн ажилтан, Азийн шилдэг эдийн засагч Лоуис Куижс “Эхний хоёр сард тааруу байсан аж үйлдвэрлэл, хэрэглээ, хөрөнгө оруулалтууд бүгд гуравдугаар сард үр ашгаа өгснийг бид харж байна” гэлээ.

 Харин зарим шинжээч Засгийн газрын төсөв, мөнгөн дэмжлэг буурснаас шалтгаалан эдийн засгийн байдал буурах магадлалтай гэдгийг анхааруулав. “Economist Intelligence Unit” судалгааны байгууллагын Хятадын эдийн засагч Ю Сү “Гадаад худалдааны тэнцэл, дотоодын үйлдвэрлэлийн энэ өсөлт дотоодын эдийн засгийг сайжруулахад анхаараагүйн улмаас удаан үргэлжлэхгүй байж магад” гэв. Хятад улс цар тахлын улмаас хямарсан эдийн засгаа сэргээхийн тулд тасралтгүй арга хэмжээ авч, бизнес эрхлэгчдээ яаралтай тусламжийг үзүүлсээр ирсэн билээ.

Эх сурвалж:BBC

 

 

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

саяхан
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 33 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 51 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 51 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин