Вакцин гаргасан орнууд хамгийн том хөрөнгө оруулалтыг татсаар байна

2021-04-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ

Дэлхий нийтэд үүдэл эсийг эмчилгээ “мооданд” ороод байна. Олон сонирхолтой туршилтууд ч үр дүнгээ өгсөөр байгааг мэргэжилнүүд хэлж байна.  “Үүдэл эсийн судалгаа шинжилгээг олон талаас нь хөгжүүлж чадвал анагаахын шинжлэх ухаанд маш олон өөрчлөлтийг авчрах боломжтой. Ирээдүйд эдгээр эмчилгээ нь эмээр болон мэс заслын оролцоотойгоор эдгэрэх боломжгүй олон ноцтой, аюултай өвчнөөс салах цорын ганц арга зам болж магадгүй” гэдгийг эрдэмтэн судлаачид онцолсоор байна. Энэ нь мэдээж, шинжлэх ухааны хөгжилтэй холбоотой. Энэ талаар үүдэл эсийн мэргэжилтэн АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор Б.Хонгорзул “Зууны мэдээ” сонины 2021.4.12-ны дугаарт өгсөн ярилцлагадаа “Шинжлэх ухаандаа хөрөнгө мөнгө сайн хаяж байгаа орны эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж, иргэдийнх нь эрүүл мэндийн баталгаа бүрэн хангагддаг. Жишээ нь, Японы эрдэмтэн Шиняа Яманака 2006 онд нээсэн үүдэл эсийн нээлтээр 2012 онд Нобелийн шагнал хүртсэн. Түүнээс хойш Япон улс үүдэл эсийн эмчилгээ, судалгаа, шинжилгээн дээр маш их хөрөнгө мөнгө хаяж эрдэмтдээ дэмжсэнээр өнөөгийн өндөр түвшинд хүрсэн байдаг.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухааны салбарт ДНБ-ий гурав хүртэлх хувийг зарцуулдаг. Гэтэл манайд шинжлэх ухааны салбарт зарцуулж байгаа нийт хөрөнгө нь 0.5  хувьтай тэнцдэг, маш бага байдаг. Шинжлэх ухааны салбарт олгож буй санхүүжилт нь тэгш бус хуваарилалттай, нэг салбарт давхардсан санхүүжилтийг их өгдөг гээд шүүмжлэлтэй хандах зүйл их бий. Үүнээс болж юм хийх гэсэн залуу судлаачдад санхүүжилт олддоггүй. Дээрээс нь, энэ чиглэлээр ажиллах мэдлэгтэй, чадвартай эмч нар Монголд байгаа боловч улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарын маань ажлын ачаалал их. Судалгаа шинжилгээний ажилд зарцуулах цаг зав хомс. Судалгаа шинжилгээ, клиникийн салбарын хоорондын  уялдаа холбоог сайжруулах гэх мэт  олон асуудалд тодорхой зохицуулалтыг хийгээсэй  гэж боддог.

Ер нь бол ямар ч улс орон шинжлэх ухааны салбараа эн тэргүүнд тавьж, хөрөнгө оруулалтыг хийдэг. Жишээ нь, одоо COVID-19 цар тахлын үед вакцин гаргаж авахын тулд өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарынхан өрсөлдөж байна. Вакцин хамгийн түрүүнд гаргасан улс орон санхүүгийн хамгийн том хөрөнгө оруулалтыг татах боломжтой болж байгааг бид харах хэрэгтэй” хэмээн дурджээ.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 37 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин