Хувийн мэдээллээ хамгаалах талаар эксперт Э.Билгүүн-Эрдэний хэлсэн эшлэлүүд

2021-03-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа  хүргэдэг билээ. 2021.3.29 ДАВАА № 61, 62 (6538, 6539) дугаарын зочин  Zeroday LLC мэдээллийн аюулгүй байдлын компанийн гүйцэтгэх захирал Э.Билгүүн-Эрдэнийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 -Хувь хүн, мэдээлэл, кибер аюулгүй байдлын хуулийг олон жилийн өмнөөс ярьж, боловсруулсан ч хууль тогтоох байгууллагаас байнга буцааж ирсэн. Зөвхөн дан ганц хууль биш техник, боловсон хүчин гээд бүх талаараа мэдээллийн аюулгүй байдлын тал дээр бусад улс орноос хол хоцорсон гэж хэлж болно.


-Шинэ Засгийн газар гарч ирээд цахим үндэстэн болохоо зарлаж Мэдээллийн аюулгүй байдал, Хувийн нууцын тухай хуулийг дахин оруулж ирлээ. Харин одоо шуурхайлж, олон улсын жишигт нийцсэн маш чамбай хууль гаргах хэрэгтэй.


-Хакерууд дотроо олон төрөлтэй. Хар төрлийн буюу ёс зүйгүй хакерууд  бол иргэний мэдээллийг цуглуулж өөр нэг этгээдэд худалдан борлуулна. Үүний нэг жишээ нь сонгуулийн үеэр ажиглагддаг. Фэйсбүүкийн ухаалаг байдлыг ашиглаад ямар нэг илүү зардалгүйгээр эрх ашгаа гүйцэлдүүлж байна гэсэн үг.


-Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын нэрсийн жагсаалт, утасны дугаар, хаягийг ямар нэг хэлбэрээр ашиглахдаа өгөгдлийн эзнээс зөвшөөрөл авах ёстой. Тухайн хүн зөвшөөрөхгүй бол мэдээллээ хасуулах, устгуулах эрхтэй.


-Хувийн хэвшлийн байгууллагууд цахимаар санхүүгийн харилцаагаа зохицуулахдаа дундаас нь луйвардуулах үзэгдэл түгээмэл боллоо. Мөнгөн эрсдэлээрээ маш өндөр хувийг эзэлж байна.Тухайлбал, хоёр компанийн харилцаан дээр хакерууд ажиллахдаа мэдээллийг дундаас нь олж аваад дансны дугаарыг нь сольж бичээд явуулчихдаг. Үүний чухал оролцогч нь тухайн байгууллагын нягтлан. Хэдийгээр байгууллагын санхүү хариуцаж байгаа хүмүүсийн мөрдөх дүрэм журам олон байдаг ч нийтлэг нэг л зүйл байдаггүй нь мэдээллийн аюулгүй байдлын санхүүд зориулсан бодлого журам байдаггүй.


-Гүйлгээний бүх үйл явц банкаар дамжиж байгаа учраас банкны зүгээс тухайн байгууллагын тогтмол харилцдаг мэдээлэл гэнэт солигдоход анхааруулах санамж өгөх хэрэгтэй. Энэ мэтээр банк мэдээллийн аюулгүй байдлыг хэрэглэгчдэд түгээх, ойлгуулахад хойрго хандаж болохгүй. Тиймээс компанийн дотоод дүрэм журамд мэдээллийн аюулгүй байдлын зохицуулалтыг нэмж өгөхөөс гадна банк ч мөн адил үйлчлүүлэгчээ хохироохгүй, алдахгүйн тулд нэмэлт мэдээлэл өгөх хэрэгтэй.


-Мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах нь иргэн хүний ч үүрэг. Тиймээс хувийн мэдээллээ хаана, хэнд ямар зорилгоор өгч байгаа. Тухайн газар нь найдвартай хамгаалж чадах уу гэдгийг нягталж байх ёстой.


-Улс орнууд кибер армитай. Нэг технологийн шийдэл гарч ирэхэд л эрсдэл нэмэгдэж байдаг. Netflix, Gmail, Linkedin-ийн нууц үг болон ерөнхий мэдээлэл хакеруудын гарт орж зарагдаж эхэлсэн мэдээлэл ч гарч байна. Сүүлийн үед дэлхий нийтэээрэ хошуурч байгаа clubhouse гэхэд аюулгүй байдал тийм ч сайн биш. Нэг л өдөр таны дуу хоолой алдагдаж deepfake технологи ашиглан өмнөөс чинь яриад эхэлбэл  яах вэ. Gmail, Facebook, Yahoo хүртэл датагаа алдсан байдаг. Харин одоо voice дата цуглачихвал таныг бүрэн хувилаад гаргаад ирнэ гэсэн үг.


-Clubhouse, Facebook, tiktok, podcast дээр хүний зураг, мэдээлэл, дуу хоолой хадгалагдаж байгаа. Мэдээллийг Deepfake рүү шилжүүлээд боловсруулж зураг, дүрс, бичлэг, дуу хоолой гээд бүрэн хувилаад ямар ч байдлаар ашиглах боломжтой. Тухайлбал, яг энэ технологиор холливудын одод олноороо хохирсон. Тухайн жүжигчний нүүр царай, дуу хоолойг ашиглаад зүй бус бичлэг сайтуудаар тараасан.


-Технологийн шийдлээр бий болж байгаа эрсдэлд өртөхгүйн тулд хувь хүн өөрөө л эрх чөлөөгөө тохируулах хэрэгтэй. Хувийн мэдээллээ оруулахдаа хязгаартай хандаж, хэрэглээгээ хянах л хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, сошиал сүлжээний талаар тодорхой хэмжээний мэдлэг, боловсрол, ойлголттой байх шаардлага тулгарч байна.


-Сошиал хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлын ирээдүйн төсөөллийг харвал боловсролын системдээ анхаарах цаг үе ирсэн. Өсвөр насныхныг эрсдэлээс сэргийлэхийн тулд орчин үеийн шаардлагад нийцсэн мэдлэг, ойлголтыг багаас нь л чанартай өгөх шаардлага тулгарч байна.


- Өсвөр насныхан хамаагүй хаяг нээж, хувийн дүрс мэдээллээ солилцож байгаа нь хакеруудад том өгөөш болдог. Хувийн мэдээллээ баг багаар өгсөөр байгаад сүүлдээ маш том эрсдэл рүү оруулж байгаа кейсүүд их байна.  Тиймээс хуулиас гадна хүмүүсийн боловсрол маш чухал юм.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

38 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 11 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 29 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 29 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин