2021.03.26: Нийслэл болон 12 аймагт 5895 иргэн COVID-19-ийн халдвар авлаа

2021-03-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Монгол Улсад COVID-19-ийн дотоодын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш энэ сарын 25-ны 11:00 цагийн байдлаар  5895 иргэн халдвар авлаа.  Тухайлбал, лхагва гаригт 218 хүнээс халдвар илэрсэн бол өчигдөр 285  тохиолдол бүртгэгдсэнээр тархалт дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон  хүн халдвар авсан юм. Мөн пүрэв гаригийн байдлаар нийслэлээс гадна  12 аймагт халдвар голомтлон тархаад байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 16 лабораторид 13456 хүнд шинжилгээ хийхэд 285 хүнээс халдвар илэрлээ. Үүний 267 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 18 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Завханд нэг, Баянхонгорт нэг, Дорноговьд хоёр, Орхонд гурав, Архангайд хоёр, Дархан-Уулд долоо, Төв аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн. Халдварын нөхцөл байдал улс орон даяар хүндэрч байна. Эдийн засгаа эрчимжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах бодлогыг явуулж байгаа  ч дэлхий дахинд халдварыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь хөл хорио тогтоох юм” гэв.  Сүүлийн хоногт 97 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 4044 боллоо. Нийт 1391 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1169, хүндэвтэр 195, хүнд 21, нэн хүнд зургаан хүн байна.

Халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжиж, Эрдэнэбулган, Хангай, Хашаат, Тариат сумын орох, гарах хөдөлгөөнийг  тодорхойгүй хугацаагаар хаалаа. Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” рашаан сувиллаар үйлчлүүлсэн  таван иргэн Баянхонгор аймагт нэвтэрснээс  нэг иргэнээс халдвар илэрч  улбар шар түвшин рүү шилжлээ. Ийн аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, төрийн болон үйлчилгээний байгууллагуудыг тусгай цагийн горимд шилжүүлэв.

 

Э.Тэмүүлэн:  НИЙГМИЙН ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ БУЮУ 25-44 НАСНЫ ХҮМҮҮС ИХЭЭР ӨВЧИЛЖ БАЙНА

 

Хөдөө орон нутагт халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл өглөө. Тэрээр “Аймгуудад халдвар тархаж байгаатай холбоотойгоор аймгууд өөрсдийнхөө зүгээс хэрэгжүүлж болох арга хэмжээг маш сайн авах хэрэгтэй. Хэдийгээр 72 цагийн хугацаанд сөрөг гэсэн шинжилгээний хариутай иргэнийг нэвтрүүлэх ёстой гэсэн боловч сөрөг хариу нь тухайн хүнийг халдваргүй гэдгийг илэрхийлж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй. Тодруулбал, сөрөг гэсэн шинжилгээ нь тухайн аймаг, орон нутаг руу явахад хамт зорчиж байгаа хүмүүст халдвар тараахгүй байх нөхцлийг үүсгэж байгаа болохоос тухайн хүний халдваргүй гэснийг батлахгүй. Тиймээс аймаг орон нутгийн удирдлагууд халдварын голомт болсон Улаанбаатар хотоос зорчин ирж буй иргэдээ 14 хоног гэрийн хяналтад байлгаж, маш сайн хянах нь орон нутагтаа халдвар алдахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Халдварын нөхцөл маш их хүндэрч байна. Ялангуяа нийгмийн хамгийн идэвхтэй буюу 25-44 насны хүмүүс ихээр өвчилж байна. Хүйсээр нь ангилбал энэ дотор халдвар авсан эмэгтэйчүүд олон байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.26 БААСАН № 60 (6537)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

46 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 19 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин