Үйлдвэрлэгчид ээ дахин ашиглагдах сав баглаа боодлоор өрсөлдье

2021-03-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Одоогоос хоёр жилийн өмнө нэг удаагийн нийлэг уутыг хэрэглээнээс халах тухай захирамж, тогтоол гарч, ААН, байгууллагуудад гялгар уут худалдаалахгүй байхыг үүрэг болгоод байсан билээ.  Тодруулбал, бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосон билээ.

Гэвч монголын хууль гурав хоногтоо гэгчийн жишгээр тус хуулийн хэрэгжилт нийлэг уутны үнийг өсгөснөөс өөр үр дүнд хүрсэнгүй. Өнөөг хүртэл иргэд, ААН, байгууллагууд хориглосон нийлэг хальсан уутыг хэрэглэсээр буй бөгөөд хяналт, шалгалт тавьдаггүй талаар худалдаа эрхлэгчид хэлсээр байгаа.

 

Манайд дахин ашиглагдах сав баглаа боодолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг  нь цөөн

 

Байгаль дэлхийд нийлэг уут сөрөг нөлөө үзүүлж буй тухай хоёр жилийн өмнө яригдаж байсан ч цар тахлын улмаас амны хаалт, нэг удаагийн бээлий нийлэг уутнаас ч илүү сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн талаар бид өмнөх нийтлэлдээ онцолсон.  Судлаачдын тооцоолсноор дэлхий дээр нэг минутанд гурван сая амны хаалт байгальд хаягдаж байна. Нэг удаагийн амны хаалт нь пластик утаснаас бүтдэг бөгөөд бусад хуванцар хаягдлын адил байгальд задардаггүй бүтэцтэй юм.

Түүнчлэн цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш хоол хүнс, ариун цэврийн цаас, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, гар ариутгагч зэргийн худалдан авалт өмнөхөөс хэд дахин өссөн. Мөн  хүмүүс онлайн худалдаагаар хэрэгцээт зүйлсээ авдаг болсны улмаас нэг удаагийн цаасан хайрцаг, тор, гялгар уутны үйлдвэрлэл, хэрэглээ өмнөхөөс хэд дахин ихэсч байгаа юм. Эмнэлгийн хог хаягдал ч элбэгшиж, эх дэлхий хогонд шумбах боллоо. Даавуун болон цаасан торны олдоц элбэг, үнэ хямд бол иргэд өөрсдийн ухамсраар нийлэг уутнаас татгалзаж болохоос гадна, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид үйлдвэрлэлдээ нийлэг уутыг биш, цаасан, эко сав баглаа боодлоор өрсөлдөж,  байгальд төдийгүй эдийн засгийн өгөөжөө нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм. Харамсалтай нь манайд дахин ашиглагдах, байгальд ээлтэй сав баглаа боодолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид тэр бүр байдаггүй юм.

 

Яагаад дахин ашиглагдах сав баглаа боодол гэж?

 

Дахин ашиглах боломжтой сав баглаа боодол нь нэгээс илүү удаа ашиглагддаг савлагаа юм. Бараа бүтээгдэхүүний борлуулалтад нөлөөлөх хүчин зүйлүүдийн эхний байруудад сав баглаа боодол гарцаагүй орно. Бүр гаднах хайрцагийг нь хараад авчихлаа гэсэн яриа байдаг. Тиймээс үйлдвэрлэгчид сав баглаа боодолд гойд анхаарлаа хандуулдаг.  Дахин ашиглах сав баглаа боодол нь бат бөх чанар, хэрэглэхэд хялбар, цэвэрлэхэд хялбар, засахад хялбар байдаг. Дахин ашиглагдах сав баглаа боодол нь олон дахин ашиглагдахын сацуу эдийн засгийн өгөөжийн хувьд ч хэмнэлттэй юм.

Тухайлбал хүн бүрийн мэдэх Солонгосын цахилгаан барааны үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани болох “Самсунг электроникс” бүх бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодолд нийлэг уут, болон хувцанцарыг ашиглахгүй гэдгээ мэдэгдэж, хэрэгжүүлж эхлээд хоёр жил болж буй юм.

Тус компани дэлхийн байгаль хамгаалах байгууллагуудаас сав баглаа боодлын стандартын гэрчилгээ авахаар зорьж байгаа ба энэхүү зорилтдоо хүрэхийн тулд дээрх төслийг санаачилсан байна. Хуванцрын оронд хог хаягдлыг дахин боловсруулж цардуул, чихрийн нишингэ зэрэгтэй хольж гарган авдаг био- хуванцар юм уу цаасыг ашиглахаар болсон байна. Био-хуванцар гэдэг нь байгальд ээлтэй шинэ төрлийн материал бөгөөд 2030 он гэхэд нийтдээ 500 мянган тонн био-хуванцрыг ашигласан байхаар төлөвлөж байгаа гэв. Тэгэхээр дэлхий нийт тэг хаягдалтай байгальд ээлтэй амьдралын хэвшилд хөл нийлүүлэн амьдрахын тулд манай дотоодын ААН, үйлдвэрлэгчид ч мөн адил нийлэг уут, хуванцар сав баглаа боодлоос татгалзан байгальд ээлтэй, дахин ашиглагдах сав баглаа боодлоороо өрсөлдөцгөөе.

Эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд байгалийн нөөцөө илүү их ашиглах, бус нэгэнт байгалийн нөөцийг шавхан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дахин боловсруулж, иргэд хэрэглээгээ уртасгаж, ухаалаг сонголт хийхгүй аваас хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж буй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.19 БААСАН № 53 (6530)

 

Тусгай элч Украины хямралыг Москва, Вашингтон цаашид хамтран ажиллах боломжтойгоор шийдвэрлэхийг зорьж байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер Axel Spring

30 мин
ЕХ-ны уулзалт тасрах аюултай болсон

ЕХ-ны Брюсселийн дээд хэмжээний уулзалт 2028-2034 оны олон жилийн т

Уржигдар 18 цаг 01 мин
Унгар ЕХ-ны төсөвт Украинд зориулсан 100 тэрбум евро-г хүлээн зөвшөөрөхгүй гэв

Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр Европын Холбооны 2028-2034 оны төсвийн тө

Уржигдар 17 цаг 59 мин
Монголын сэтгүүлчдийн “Цэвэр агаарын төлөөс” төсөл Пулитцер төвийн тэтгэлэгт шалгарлаа

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төв

Уржигдар 17 цаг 46 мин
Фото: 16 настнууд Монгол Улсын иргэний андгай өргөлөө

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунха

Уржигдар 17 цаг 23 мин
Эхийн сэтгэлээр ”Итгэл найдвар түгээе!” аяны хүрээнд хүнсний тусламж үзүүллээ

Дэлхийн өнцөг булан бүрд халуун дулаан сэтгэл, хайр түгээж ирсэн Бурханы сүм дэлхийн

Уржигдар 15 цаг 26 мин
Эзэдтэйгээ танилц, Эргэлт сэтгүүл хэвлэгдэн гарлаа

“Мак”-ийн Б.Нямтайшир, “Апу” П.Батсайхан, “МСS” Ж.Оджаргал, “Сахал”

Уржигдар 15 цаг 05 мин
Фото: Тээврийн цагдаагийн албаны 90 жил-Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэ

Уржигдар 14 цаг 46 мин
Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдын бүртгэл эхэллээ

Хууль зүйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 12 дугаар

Уржигдар 14 цаг 34 мин
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны

Уржигдар 14 цаг 31 мин