Энэтхэг 30 сая тонн коксжих нүүрс авах сонирхолтой

2021-02-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

“Монголын нүүрс ассосация”-аас Энэтхэгийн “Нүүрс баяжуулах нийгэмлэг”-тэй хамтарч Энэтхэг Монголын нүүрсний хамтын ажиллагаа сэдвээр цахим хурлыг энэ сарын 10-нд зохион байгуулсан юм. “Нүүрс-кокс-ган-хими”  сэдэвт тус хурлаар Монголоос коксжих нүүрс Энэтхэг рүү экспортлох боломж, Энэтхэгийн коксжих нүүрсний зах зээлийн чиг хандлага, тус улсын кокс болон гангийн төсөл, нүүрс баяжуулах асуудлуудыг хөндсөн юм. Энэтхэгийн талаас “Indian Coal Preparation Society”, “Tata steel”, “Cotecna India”, “Talcher Fertilizers”, “Central Institute of Mining and Fuel Research” зэрэг байгууллагууд оролцож илтгэл тавив.

Мөн Энэтхэгээс МонголУлсад  суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга О.Р Мееna, Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа элчин сайд Г. Ганболд  нар оролцжээ. Энэтхэг улс нүүрсний нөөцөөр дэлхийд тавдугаар, хэрэглээгээрээ мөн дээгүүрт явдаг орон. Ирээдүйд хэрэглээ нь улам өсөн нэмэгдэх төлөвтэй. Нүүрсэнд тулгуурласан түлш эрчим хүчний үйлдвэр ихтэй. Иймээс нүүрсийг стратегийн чухал ач холбогдолтой салбар гэж үздэг.

Тус улс геологийн 300 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс 150 орчим тэрбум тонн нь батлагдсан нөөц юм. 2020 онд гадаадаас импортоор 250 сая тонн нүүрс авсан. Үүний 52 сая тонн нь коксжих  нүүрс. Манай улсын хамгийн том зах зээл Хятад улс гэхэд жилдээ 70 орчим сая тонн коксжик нүүрс импортоор авдаг. Тэгэхээр Энэтхэг Хятад улс дэлхийн коксжих нүүрсний том импортлогч.

Энэтхэг 2025 он гэхэд коксжих нүүрсний хэрэглээг 80 сая тонн хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа энэ хурлын үер онцолж байсан. Тус улсын эдийн засаг, бүтээн байгуулалт өсөхийн хэрээр коксжих нүүрсний хэрэглээгээ дотоодоосоо хангах боломжгүй. Учир нь нүүрсний нөөц ихтэй ч агуулга нь үнслэг байдал эрдэс ихтэй тул нэлээн хүнд нөхцөлд баяжуулах шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл манай нүүрсний үнслэг байдал арван хувиас ихгүй байдаг бол эднийх 40-50 хүртэл хувь нь үнслэг аж.

Тиймээс гаднаас коксжих нүүрсээ нэмэгдүүлэх  бодлого барьж байгаа аж. Австрали, АНУ, Канад, ОХУ-аас авах коксжих нүүрсээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсаас авахаа удаа дараа илэрхийлдэг. Энэ хүрээнд 2019 онд хоёр улсын төрийн бус байгууллагууд санамж бичиг байгуулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаа дэмжиж ажиллана  гэдгээ энэ үеэр тодотгосон.

 

Манай гангийн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах боломжтой

 

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал хэлэхдээ “Энэтхэг улс Монголын талаас 30 сая тонн коксжих нүүрс импортоор авья гэдэг. Гэвч энэ нь дэд бүтэц тээврийн зардлаас шалгаална. Өнгөрсөн жил зарим судалгааны байгууллага тээврийн зардлыг тооцсон. Гэвч коксжих нүүрсний үнэ өсөлттэй байх үед боломжтой. Үнэ унах тохиолдолд тээврийн зардлаа даахгүй болно. Өөрөөр хэлбэл, ашиг алдагдлын цикль дээр байгаа.

Ирээдүйд өсөн нэмэгдэх коксжих нүүрсний хангамжаа найдвартай болгох зорилт эднийд байна. Манай Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Энэтхэгтэй хамтарч нэг тонн нүүрсний зардлыг тооцуулахаар явуулсан. Дахин 50 сая тонныг туршилтад явуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Хол газар тээвэрлэх учраас чанартай байх нь чухал. Тиймээс баяжуулах зайлшгүй нөхцөл үүсч байна” гэсэн юм.

Энэ үеэр Энэтхэг, Монголын  баяжуулах үйлдвэрүүд туршлагаа солилцлоо. Сонирхуулахад, Энэтхэгийн хими бордооны “Talcher Fertilizers”компани Хятад улстай хамтран  чанар муу нүүрсээ хийжүүлж химийн метонол, хуванцар, бордоо зэргийг гарган авах төсөл хэрэгжүүлж буй гэдгээ хэлсэн. Мөн Энэтхэгийн гангийн үйлдвэрийхэн Монголын гангийн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийж ганга гарган авах талаар санал тавьсан байна. Энэтхэгт гангийн үйлдвэрүүд хангалттай ч түүхий эд болох коксжих нүүрсний дутагдалд орох магадлалтай тул манайд хөрөнгө оруулалт хийх сонирхол байгаа гэдэг нь анзаарагдаж байлаа. Монгол нүүрс ассоциаци ийнхүү Хятад, Энэтхэг улстай нүүрсний зах зээлийн талаар цахим хэлэлцүүлэг хийсэн бол цаашид ОХУ, Солонгос зэрэг улсуудтай хэлэлцүүлэг хийж гадаад харилцаагаа үргэлжлүүлнэ гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.17 ЛХАГВА № 30, 31 (6507, 6508)

 

"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

32 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

32 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

32 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

13 цаг 29 мин
Орос-Казахстан-Хятадын хийн хоолой: Хэлэлцээ үргэлжилж байна

Оросоос Казахстанаар дамжин Хятад руу шинэ хийн хоолой тавих яриа хэлэлцээ үргэл

13 цаг 29 мин
“Тогоруун цуваа” Расул Гамзатовын нэрийн хуудас болсон бүтээлийн нэг

Авар-Зөвлөлтийн яруу найрагч, зохиолч, нийтлэлч, Зөвлөлт ба Оросын нийгэм, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч

16 цаг 43 мин
Н.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт “ТВ9” тел

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Оджаргал: Тавантолгойн төсөлд 8.2 тэрбум төгрөг зарцуулсан

Тавантолгойн Ухаахудаг “Энержи ресурс”-ийн өмч үү, эсвэл нийтийнх үү гэдэг асуулт албан ёсоор

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ынхан шинэ бүтэцдээ бэлдэж фракцууд нь шинээр бүрдээд эхэллээ

АН-ынхан 2025 оны наймдугаар сарын 31-нд хуралдаж О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон. Тэ

Өчигдөр 06 цаг 00 мин
"Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулахыг баталгаажуулсан нь чухал ач холбогдолтой"

Уулсын оройгоор манан будантаж, үзэсгэлэнт байгаль, хязгаар нь үл мэдэгдэгдэх да

Уржигдар 06 цаг 00 мин