Бондуудын өгөөж 3-10 хувьтай бол хадгаламжийнх хоёр хувьтай байна

2021-02-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Энэ сарын 8-наас эхлэн долоо хоног бүрийн эхний өдрүүдэд дотоодын хөрөнгийн зах зээлийн тоймыг  “Golomt capital” Үнэт цаасны компаниас танилцуулж байхаар болсон. Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 5-ны өдөр  Монголын хөрөнгийн биржид  24 сая ширхэг хувьцаа арилжаалагдаж хаагдсан байдаг. Дотоодын  хөрөнгийн биржийн зах зээлийн хоёрдогч арилжаагаар ТОП-20 индекс 2017 оноос хойш анх удаагаа 22 нэгж функтээр  өссөн нь түүхэнд байгаагүй өсөлт аж. Мөн “Богд” банк анхны олон нийтийн эзэмшлийн банк болохоор бүртгүүлсэн үйл явдал нь хөрөнгийн зах зээлд болж буй таатай мэдээлэл байлаа. Түүнчлэн эдийн засгийн мэдээлэл хөрөнгийн зах зээлд нөлөөлөх байдлаар үйл явц өрнөдөг. Мөн макро түвшинд нөлөөлж байдаг. Арилжааны мэдээллийн дэлгэрэнгүйг тус компанийн сайтуудаас нь харж болно. 

Хөрөнгийн зах зээлд IPO хийсэн компаниуд ногдол ашиг тараана

Энэ долоо хоногийн эхэнд нэгэн таатай мэдээлэл гэвэл дотоодын хөрөнгийн биржид IPO гаргаад гурван жил болж буй “Түмэн шувуут” ХК, “ЛЭНД.МН” ББСБ хувьцаа эзэмшигчиддээ энэ жил ногдол ашиг тараахаар болсон. “Түмэн шувуут” ХК 2020 оны цэвэр ашгийнхаа 40 хувийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараана. Тус компанийн нэгж хувьцааны үнэ 210 төгрөг байгаа нь дутуу үнэлэгдсэн хэмээн үзэж байгаа. Эднийх 2025 он гэхэд дотоодын өндөгний хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьж байгаа. Тиймээс хувьцааны үнэ ирээдүйд хоёр дахин өсөх тооцоог гаргаад байна. “ЛЭНД.МН” ББСБ нь ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2020 оны цэвэр ашгийн 20 хувь буюу нийт 447.843.214.92 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон хуваарилахаар боллоо. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон гаргаж,  дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгохоор шийдвэрлэжээ. 
Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй “Эрдэнэс сольюшинс” ХК нь “Эйс ассошиэйтс “ББСБ ХХК-ийн энгийн хувьцааны 85 хувийг худалдан авсныг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрсөн байна. Мөн цахим өгөгдөл цуглуулах, баримт бичигт дүн шинжилгээ хийх, олж авах D3 ARS системийн зохиогчийн эрхийн гэрчилгээг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газраас авсан байна.

МИК-ын бондын үнэлгээ сайн байгаа нь манайд хөрөнгө оруулагчдын итгэл буураагүй

Энэ сарын 1-нд Монголын ипотекийн корпораци /МИК/ дахин нэг шинэ бонд гаргаснаа олон нийтэд зарласан. Гурван жилийн хугацаатай жилийн 8.85 хувийн хүүтэй нийт 250 сая ам.долларын бондыг амжилттай гаргасан байна.  Бондод “Mudes” агентлагаас В гэсэн үнэлгээг өгсөн байна. Тус корпораци 2019 онд 300 сая ам.долларын бондын үлдэгдэлтэй байсан ч гэсэн дараагийн бондоо ийнхүү амжилттай гаргаад зогсохгүй хүүгээ бууруулж чадсан нь онцлог байлаа хэмээн зах зээл шинжээч н.Мишээл онцолсон юм. Өөрөөр хэлбэл, өмнөх бондын хүү 9.75 хувьтай байсан бол энэ удаагийнх 0.9 хувиар буужээ. Энэ нь Монголд хөрөнгө оруулагчдын үнэлгээ буураагүй сайн байгаагийн нэг жишээ гэлээ. Бондын өгөөж есөн хувьтай төдийгүй шинэ бонд гаргаснаар өмнөх бонд төлөлтийн хугацааг хойшлуулж хүүгээ бууруулж байгаа нь сайшаалтай. Өөрөөр хэлбэл, “МИК”-ын бондын өгөөж есөн хувьтай. Харин манай Засгийн газрын  болон бусад бондын өгөөж 3-10  хувьтай байгаа бол банкны хадгаламжийн хүүгийн өгөөж хоёр хувьтай байна. 

Долоо хоногийн онцлох хувьцаагаар  “KUAISHOU” тодорч байна

Өнгөрөгч долоо хоногийн онцлох хувьцаагаар Хонгконгийн хөрөнгийн биржид IPO гаргасан  “KUAISHOU” компанийнх байлаа. 
“Golomt capital” нь Монголын брокерийн компаниудаас анх удаа Хонгконгийн хөрөнгийн биржид зарлагдсан IPO-д оролцох саналыг харилцагчдадаа тавьсан юм. Тодруулбал, хамгийн таатай ханшийг санал болгож, гадаад гуйвуулгын шимтгэлээ 50 хувь хөнгөлөн, хувьцаа авч чадаагүй байсан ч гуйвуулга болон арилжааны шимтгэлээ 100 хувь эргүүлэн авах боломжийг олгосон юм. 
“KuaishouTechnology” компани нь Хонгконгийн бирж дээр нийт 5.32 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлэх, нэгж хувьцаа нь 115 хонгконг доллараар үнэлэгдсэн IPO гаргасан бөгөөд 1.280 дахин давсан захиалга ирсэн юм. 
2021 оны хоёрдугаар сарын 5-ны  өдөр хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдэхэд ханш нь 338 хонгконг доллар буюу 200 хувийн өсөлттэй байгаа нь дэлхийн томоохон хөрөнгийн биржид зарлагдсан IPO-д оролцох нь өндөр өгөөжтэйг батлан харуулсан. Тус IPO-д оролцсон нь  “Golomt capital” компани төдийгүй харилцагчид их зүйлд суралцсан, туршлага хуримтлуулсан алхам байсан хэмээн тус компанийн мэргэжилтэн онцолж байсан юм.  Мөн тэрээр “ Манай харилцагчид дэлхийн хөрөнгийн зах зээлд голлох тоглогчдын нэг болж хөгжих бүрэн боломжтойг баталсан нотолгоо боллоо. Тиймээс ч бид Хонгконгийн хөрөнгийн биржид зарлагдах IPO-д оролцох боломжийг харилцагчдадаа үргэлжлүүлэн олгосоор байх болно” хэмээн онцолж байв. 2020 онд дэгдсэн “Covid-19” цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг төдийгүй хөрөнгийн зах зээлд хүндхэн цохилт өгсөн.  Гэсэн хэдий ч Хонгконгийн хөрөнгийн бирж нь тус онд тэргүүлэгчдийн байр сууриа хадгалж IPO гаргалтаараа дэлхийд хоёрт орсон билээ. Тодруулбал, 2020 онд Хонгконгийн биржид нийтдээ 140 гаруй компаниуд IPO гаргаж нийтдээ 389.9 тэрбум Хонкконг долларын хөрөнгийг татан төвлөрүүлсэн байна. Тус хөрөнгийн бирж нь 2018, 2019 онд IPO гаргалтын хэмжээгээрээ бусад хөрөнгийн биржүүдээс тэргүүлж буюу нэгт орж байжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.10 ЛХАГВА № 29 (6506)

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

12 цаг 32 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

12 цаг 59 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

13 цаг 2 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

13 цаг 5 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

13 цаг 9 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

13 цаг 26 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

19 цаг 34 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

19 цаг 39 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

19 цаг 45 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

19 цаг 55 мин