Тедрос: Баян орнуудын “Би хамгийн түрүүнд” гэсэн хандлага цар тахлыг сунгаж болзошгүй

2021-01-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Асар хурдацтайгаар тархаж байгаа цар тахлыг зогсоох цорын ганц арга нь вакцин хэмээн үзэж байсан. Тиймээс анагаах ухааны салбар нь сайн хөгжсөн хэд хэдэн орон вакциныг хурдан хугацаанд үйлдвэрлэж, хэдийнэ иргэдээ хамруулж эхэлсэн. Түүнчлэн ДЭМБ-аас “Pfizer” вакциныг баталгаажуулж, аль ч орон хэрэглэх боломжийг бүрдүүлээд байгаа билээ.

Гэвч хөл хорио тогтоож, иргэдээ гэрээс гарахыг хориглоод ч Европын орнууд халдварыг хумьж чадсангүй. Тиймээс тэд бүх итгэл найдвараа вакцинд даатган аюулгүй гэдэг нь баталгаажсан вакцинуудыг улс орнуудаас хэдэн саяар нь урьдчилан захиалж байна. Тэгвэл саяхан COVID-19 эсрэг вакцинтай боллоо хэмээн дэлхий нийтээр сүр дуулиантай зарлаж байсан бол вакцины тэгш бус байдал нь ёс зүйн асар том асуудал дагуулж байгааг ДЭМБ өчигдөр зарлалаа.

“Шулуухан хэлэхэд бид ёс суртахууны сүйрлийн ирмэг дээр ирлээ”

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус даваа гаригийн хэвлэлийн бага хурлын үеэр “Өнөөдрийн байдлаар баян 49 орны иргэд 39 сая тун вакцинд хамрагдсан бол нэг ядуу оронд ердөө 25 тун вакцин ногдож байна. Ядуу үндэстнүүдийн эмзэг бүлгийн хүмүүсээс өмнө баян орнуудын эрүүл, залуу хүмүүс вакцинд хамрагдаж байгаа нь шударга бус зүйл. Шулуухан хэлэхэд бид ёс суртахууны сүйрлийн ирмэг дээр ирлээ.  Үүнийг ядуу орны иргэд амь насаараа төлнө. “Би хамгийн түрүүнд” гэсэн баян орнуудын хувиа хичээсэн хандлага вакцины үнийг нэмэгдүүлэх болно. Энэ нь нийгэм, эдийн засгийн асуудал, хөл хорио болон цар тахлын үргэлжлэх хугацааг уртасгаж болзошгүй юм. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 7 гэхэд гишүүн бүх орон вакцинаа хүлээн авчихсан, дэлхийн эрүүл мэндийн асуудлын үндэс болсон тэгш бус байдал болон цар тахлыг хоёуланг нь ялснаа тэмдэглэнэ гэсэн итгэл дүүрэн байна” гэж ярилаа.

Вакциныг улс орнуудад хуваалцах “Covax” хөтөлбөр энэ сараас хэрэгжиж эхлэх юм. Энэ хөтөлбөрт 180 гаруй орон нэгджээ. Үүний 92 нь бага болон дундаж орлоготой буюу вакциныг тусламжаар авах шаардлагатай. Бага орлоготой 70 орны 10 хүн тутмын нэг нь вакцинд хамрагдах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар таван үйлдвэрийн хоёр тэрбум вакциныг баталгаажуулснаас хоёрдугаар сард нэг тэрбум тун вакциныг улс орнуудад түгээж эхлэхээр төлөвлөжээ. ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн Америк Германы хамтран бүтээсэн “Pfizer” вакцинаас гадна Хятад,Энэтхэг, Орос, Их Британи, АНУ өөрсдийн оронд үйлдвэрлэсэн вакциндаа иргэдээ хамруулж эхлээд байна.

Эх сурвалж:BBC

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

11 цаг 1 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

11 цаг 6 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

11 цаг 8 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

11 цаг 15 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

19 цаг 6 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

19 цаг 6 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

19 цаг 6 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин