Хятадын эрх баригчид ДЭМБ-ын судлаачдад дахин саад учруулав

2021-01-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Ухань хотоос гаралтай цар тахлын эх үүсвэрийг судлах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачдыг Хятад улс хилээрээ нэвтрүүлээгүй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл дахин ярилцаж, хүсэлт гаргасны дагуу ДЭМБ-ын судлаачдын баг өчигдөр Хятад улсын Ухань хотод очжээ. Гэвч тэд дахин бэрхшээлтэй учирсан байна. Учир нь коронавирусын эсрэг шинжилгээ хийхэд эсрэг биет илэрсэн гэсэн шалтгаанаар хоёр судлаач Сингапурт саатаж, Хятад руу очиж чадсангүй. Харин үлдсэн 13 судлаачийг хоёр долоо хоногийн турш Уханьд тусгаарлагдахыг Хятадын эрх баригчид шаарджээ.

Эрдэмтдийг очиход төрийн мэдлийн бүх хэвлэлүүд нь мэдээлж байсан. Гэвч тэднийг газардсанаас хоёр цагийн дараа хоёр эрдэмтнийг нь хүлээн авах боломжгүй гэж мэдэгджээ. Тиймээс тус хоёр эрдэмтэн Сингапурт үлдсэн юм. Тэд нисэхээсээ өмнө шинжилгээ өгөхөд бүгдийнх нь хариу сөрөг гарсан. Тиймээс энэ хоригийг Хятадын улс төрийн хяналтын нэг хэлбэр хэмээн үзэж байна.

ДЭМБ-ын баг вирус амьтнаас хүнд хэрхэн халдаж байгааг л судлах гэж ирсэн. Энэ нь дараа дахин шинэ вирус амьтнаас хүнд халдахгүй байхаас сэргийлэх боломжийг эрэлхийлэх зорилготой юм. Гэвч тэд хариултаа тийм хялбархан олж авч чадахгүй бололтой. Хятадын Засгийн газар тэднийг маш нарийн, нягт шалгаж, нэвтрүүлэхгүй байх аргуудыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хайсан.  Тухайлбал, долдугаар сард очсон хоёр судлаачийг 14 хоног тусгаарлаж, зайнаас вирусын эх үүсвэрийг шинжлэх ажлаа хийхийг шаардсан. Мөн хамгийн чухал Ухань хотод нэвтрэхийг зөвшөөрөөгүй билээ. Үүний дараагаар  Хятадын Эрүүл мэндийн хүрээлэнгийн удирдагчид шинжээчдийн багийг бүрэлдэхүүнээрээ очих хугацааг олон сарын турш хойшлуулсан нь тэднийг ихэд бухимдуулсан. Хамгийн сүүлд энэ сарын эхээр шинжээчид очсон боловч визний асуудлаас үүдэн буцаасан. Хятадын энэ бүдүүлэг үйлдэлд урам нь ихэд хугарч байгаагаа ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдэж байсан.

Үүнээс гадна Хятадын Засгийн газар энэ судалгааны ажилд нь хяналт тавихыг өөрийн улсын эрдэмтдээсээ шаардсан нь ДЭМБ-ын судалгааны явцыг хязгаарлаж байгаа үйлдэл юм. Харин Хятадын Гадаад харилцааны консулын эрүүл мэнд хариуцсан ахлах мэргэжилтэн Ванзон хуан “Та бүхэн судалгаагаа улс төрөөс хараат бус, бие даасан, ил тод байлгахыг хүсч байгаа. Гэхдээ  бодит байх ёстой” гэв. Тулгарсан бэрхшээлээс үл харгалзан ДЭМБ-ын баг ил тод судалгаа хийх болно гэж мэдэгдлээ.

"COVID-19 сарьсан багваахайнаас гаралтай гэхээс өөр зүйл мэдэхгүй "

Судалгааны багт хүн, амьтны халдварт өвчин, вирусын талаар гүнзгий мэдлэгтэй Британи, Герман, Япон, Орос, АНУ-ын эрдэмтэд багтсан. Гэхдээ тэд COVID-19 амьтнаас тэр дундаа сарьсан багваахайнаас гаралтай гэхээс өөр зүйл мэдэхгүй учир эх үүсвэрийг нь тодорхойлох амаргүй байх болно. Вирус анх хамгийн олон илэрсэн гэх Ухань хотын махны захаас дээж цуглуулж шинжэлнэ гэсэн таамаглал байна. Мөн тэд хятадын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн цуглуулсан дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжтой. Иймээс судалгааны хэдэн сар үргэлжлэх төлөвтэй байна.

Цар тахлаас үүдэн Хятадын нэр хүнд унасан. Олон орны удирдагч тэднийг халдварыг эрт үед зогсоож чадаагүйд бухимдаж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс нэр хүндээ сэргээх үйлсдээ ДЭМБ-ын багийнхнийг ашиглаж байгаа дүр зураг харагдав. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “ДЭМБ Хятадын нөлөөнд автсан бололтой. Хэрэв үгүй бол бүтэн нэг жилийн дараа ч Ухань руу нэвтэрч чадахгүй байж болох уу” гэж твиттертээ бичжээ. Харин Синьхуа агентлаг  “Хятад улс нээлттэй, илэн далангүй, чин сэтгэлээс хандаж байгаа” гэж  лхагва гаригт мэдээлэв.

Хятадын Засгийн газраас вирус өөр улсаас импортоор орж ирсэн савласан бүтээгдэхүүн эсвэл Энэтхэгт анх дэгдсэн гэсэн үндэслэлгүй мэдээллийг өнөөдрийг хүртэл түгээсээр байна.  ДЭМБ-ын шинжээч “Вирусын гарал үүслийн талаарх мэдээллийг улс төржүүлж байгаа нь хамгийн ихээр санааг минь зовоож байна. Тиймээс бид хараат бус, бодитой, шинжлэх ухааны судалгаа хийх ёстой” гэж ярилаа.

Эх сурвалж: New York Times

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

22 цаг 21 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

22 цаг 25 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

22 цаг 34 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05