Эрх баригчид хүсвэл зээлийн хүү буурч, өрх бүрд сая төгрөг очно

2021-01-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Өрх бүрд оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр нэг  сая төгрөгийн  дэмжлэг үзүүлэх Монгол Улсын ерөнхийлөгчийн  санаачлага ажил хэрэг болоосой. УИХ-аас уг тогтоолын төслийг баталж нааштай шийдвэр гараасай гэсэн иргэдийн итгэл тээсэн хүлээлт, түүнчлэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан аж ахуй нэгжийн зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл өргөн барьсан зэрэг нь өнгөрч буй долоо хоногийн хувьд эдийн засаг талаас таатай мэдээллүүд байв. Гэвч  Сангийн сайдын “оффшор бүсээс төрийн санд ямар ч мөнгө орж ирээгүй” гэж цахим хуудаснаа жиргэсэн албан бус мэдээлэл урам хугалсан гэж хэлж болно. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхэд 900 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Ямар ч байсан УИХ-аас тогтоолын төслийг баталбал энэ дэмжлэг ерөнхийлөгчийн сонгууль болохтой  зэрэгцээд хэрэгжих магадлалтай. Ингэснээр өрх бүрд томоохон дэмжлэг болох нь тодорхой.

Харин аж ахуйн нэгжүүд дампуурлаа зарлаж, ажилтнаа халахад хүрээд байгааг МҮХАҮТ мэдэгдлээ. Мэдэгдэлд  “COVID19 цар тахлын хатуу хөл хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр зээлд баригдуулж, ажлын байраа цомхотгохоос аргагүй байдалд хүрлээ. Компаниудын хувьд нөхцөл байдлыг харгалзан үзэж өнөөдрийг хүртэл бүтэн жилийн турш өөрсдийн хамаг нөөц боломжоо шавхаж, тэсэж тэвчиж ирлээ. Үүнээс цааш ажиллах, үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн боломжгүй болж, мухардалд ороод байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест богино хугацааны ажилгүйдлийн эсрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зээлийн хүүгийн 100 хүртэлх хувийг тодорхой хугацаанд төрөөс санхүүжүүлэхийг хүсчээ.

Энэ мэдэгдэл нь аж ахуйн нэгжүүд аргагүй байдалд орсон нь харагдаж байна. Үүнтэй зэрэгцэж УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан аж ахуйн нэгжүүдийн бизнесийн зээлийн хүүг 50 хувь хүртэл бууруулах тогтоолын төсөл УИХ-д өргөн барьсан нь цаг үеээ олсон гэж болно.

Одоогоор аж ахуйн нэгжийн зээлийн хүүгийн төлбөр 1.4 их наяд болоод байна.  Уг хуулийн төсөл батлагдах үндэслэл нь хагас жилийн зээлийн хүүгийн төлбөрийг 50 хувиар бууруулъя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зургаан сарын зээлийн хүүгийн төлбөр нь 700 тэрбум болно. Үүний 50 хувь буюу 350 орчим тэрбум төгрөгийг төрөөс дэмжлэг, татаас хэлбэрээр аж ахуйн нэгжүүдийг энэ хэцүү үед зээлийн хүүгийн дарамтаас нь чөлөөлөхийг зорьсон агуулгатай аж.Тодруулбал, 350-370 орчим тэрбум төгрөгийн бондыг Сангийн яам гаргаад, түүнийг нь Монголбанк худалдаж авах байдлаар хэрэгжүүлнэ. Монголбанк жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд 320 тэрбум орчим төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэх боломж байгаа гэж харжээ.

Нөгөөтэйгүүр, хувийн хэвшлийн ажилтнуудын цалингийн 50 хувийг төрөөс өгөх хэрэгтэй. Энэ мөнгөө ажиллахгүй байгаа төрийн ажилтнуудын цалингийн 50 хувиас олгох нь зөв. Мөн 2021 оны төсвөө яаралтай тодотгох хэрэгтэйг нэр бүхий эдийн засагч хэлсэн.  Энэ онд эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээлд эерэг өөрчлөлтүүд олон болно. Гагцхүү манайх үүнийг ашиглаж эдийн засгаа тэтгэх боломжоо хэр зэрэг ашиглахаас шалтгаална гэдийг олон улсын болон манай эдийн засгийн экспертүүд хэлсээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.11 ДАВАА № 6, 7 (6483, 6484)

 

"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

1 цаг 27 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

1 цаг 27 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

1 цаг 27 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

14 цаг 23 мин
Орос-Казахстан-Хятадын хийн хоолой: Хэлэлцээ үргэлжилж байна

Оросоос Казахстанаар дамжин Хятад руу шинэ хийн хоолой тавих яриа хэлэлцээ үргэл

14 цаг 24 мин
“Тогоруун цуваа” Расул Гамзатовын нэрийн хуудас болсон бүтээлийн нэг

Авар-Зөвлөлтийн яруу найрагч, зохиолч, нийтлэлч, Зөвлөлт ба Оросын нийгэм, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч

17 цаг 37 мин
Н.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт “ТВ9” тел

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Оджаргал: Тавантолгойн төсөлд 8.2 тэрбум төгрөг зарцуулсан

Тавантолгойн Ухаахудаг “Энержи ресурс”-ийн өмч үү, эсвэл нийтийнх үү гэдэг асуулт албан ёсоор

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ынхан шинэ бүтэцдээ бэлдэж фракцууд нь шинээр бүрдээд эхэллээ

АН-ынхан 2025 оны наймдугаар сарын 31-нд хуралдаж О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон. Тэ

Өчигдөр 06 цаг 00 мин
"Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулахыг баталгаажуулсан нь чухал ач холбогдолтой"

Уулсын оройгоор манан будантаж, үзэсгэлэнт байгаль, хязгаар нь үл мэдэгдэгдэх да

Уржигдар 06 цаг 00 мин