Биткойны “цунами” хэр удаан үргэлжлэх бол...

2021-01-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Биткойн нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем. Энэхүү системд оролцогч дурын хэрэглэгч биткойн гүйлгээнд гаргах боломжтой юм. Цахим мөнгөний хамгийн том хэрэглэгчээр БНХАУ,  АНУ -ыг нэрлэж болно. Харин  Япон, Канад, ОХУ, Аргентин, Перу, Бразиль, Австрали Солонгос удаалж байгаа бол Энэтхэг, Монгол Улс эхлэлийн шангаа татлаа. Өдгөө дэлхий нийтэд  биткойны “цунами” улам хүчтэй болж сая, сая хэрэглэгч үүн рүү тэмүүлж байна. Эдүгэ криптовалютыг дэлхий нийт үгүйсгэх бус үр дүнг нь харахаар  зах зээлээ тэлж байна. Хөгжлийн шийдлээ аль эрт олсон орнуудыг хүртэл хошууруулаад буй криптолвалютын ханш нүд ирмэхийн зуур өсч, уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг хүртэл ардаа орхиж байгаа. Бид энэ удаа биткойны  ханшийн өсөлтийн талаар онцолж байна.

Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш өнгөрсөн долоо хоногт анх удаагаа 30 мянган ам.долларын босго давж, 33 мянган ам.долларт хүрсэн байна. Харин өчигдрийн байдлаар төгрөгөөр 119.899.000.000 сая төгрөгтэй тэнцэж байна. Биткоины үнэ ханш өнгөрсөн 2020 онд 300 гаруй хувийн өсөлттэй байсан бөгөөд хоёр долоо хоногийн өмнө 20 мянган ам.долларын босго анх удаагаа давж байв. Энэ хугацаанд 50 гаруй хувиар өссөн нь энэ юм. Томоохон банк, санхүүгийн байгууллагууд биткойныг цаашдаа “дижитал алт” болно хэмээн таамаглаж, худалдаж авах болсон нь ийм өсөлтөд хүргэж байна. Түүнчлэн цар тахлын үед биткойн нь илүү найдвартай хөрөнгөд тооцогдох болсон учир ийнхүү үнэ нь өсч байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

 

“Ханш нь хэлбэлзэж байдаг учраас цахим мөнгө гэсэн тодорхойлолтод ордоггүй”

 

Нөгөө талаас  манай улсад биткойны арилжааг хянах боломжгүйгээс гадна, хэрэглэгчдийг ч хянах боломжгүй талаар Монголын хамгийн анхны криптовалютын цахим бирж Trade.mn вэб сайтын үүсгэн байгуулагч “Дижитал Эксчейнж Монголиа” компанийн захирал Э.Гантиг онцолж байсан.  Монголбанкны ТТГ-ын Бодлого зохицуулалтын үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан крипто валютын талаар “Цахим мөнгө бол зуун хувь төгрөгөөр баталгаажсан албан ёсны төлбөрийн хэрэгсэл юм.  Харин биткойн зэрэг криптовалют нь 100 хувь төлбөрөөр баталгаажсан гэх шаардлагыг хангадаггүй. Өөрөөр хэлбэл, ханш нь хэлбэлзэж байдаг учраас цахим мөнгө гэсэн тодорхойлолтод ордоггүй. Криптовалют нь өндөр эрсдэлтэй учраас болгоомжтой ашиглахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулдаг. Хэрэв крипто валютыг ашиглаж байгаад залилуулсан тохиолдолд буцаан олж авахад маш хүндрэлтэй” гэдгийг ч хэлж байсан. Тэгэхээр криптовалют нь мөнгөн тэмдэгт шиг шууд юм худалдаж авч чадахгүйн зэрэгцээ үнэ нь байнга савлагаатай, тогтворгүй гэдэг утгаараа ѳнѳѳдѳр мөнгөний үүргийг гүйцэтгэж чадахгүй учраас монголчуудн хувьд эргэлзээтэй хэвээр байсаар байгаа юм.

 

“Дэлхийн шинжээчид цаашид өндөр өсөх хүлээлттэй байна гэв”

 

Тэгвэл дэлхийн  крипто шинжээчид болоод туршлагатай санхүүчид энэ онд  биткойны үнийн талаар өөрсдийн таамаглалыг дэвшүүлсэн талаар Крипто доогтэр сайт онцолжээ . Биткойн хэмээх цахим мөнгө нь дэлхийн нийт криптовалютын зах зээлийн 69.15 хувийг эзэлдэг ажээ.

Тэдний зарим нь биткойн зургаан оронтой тоогоор үнэлэгддэг болно гэж  үзэж байгаа бол нөгөө хэсэг болох шүүмжлэгчид биткойныг төрөл бүрийн зохицуулалтуудыг тойрч гарч чадахгүй бүр 0 болж унана  гэж үзэж байгаа аж. Citibank-ийн шинжээч Том Фицпатрик энэ оны арванхоёрдугаар сар гэхэд биткойн  318.000 доллар болж өсөх боломжтой гэж үзэж байгаа нь өнөөгийнхөөс 102 дахин өндөр болно гэсэн үг юм. Жилийн дараа гэхэд  хөрөнгө оруулагчид эдийн засгийн тодорхойгүй байдал, урьд өмнө байгаагүй төсвийн бодлогын  хэрэгжилтээс  үүдэлтэй эрсдлээс өөрсдийн хөрөнгийг хамгаалах  хоргодох байр болгон биткойныг сонгох болно гэсэн үндэслэлийг дэвшүүлжээ.  Bloomberg-ийн шинжээч Майк МакГлун биткойны өсөлтийн хувьд өндөр зорилт дэвшүүлжээ. Мөн институцийн хөрөнгө оруулагчдын өсөн нэмэгдэж буй дэмжлэгээр биткойн нь 2021 онд эхлүүлсэн өсөлтөө үргэлжлүүлж, зах зээлийн үнэлгээгээ нэг их наяд ам.доллароос дээш гаргаж  үнэ нь 50.000 долларт хүрнэ гэсэн байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.8 БААСАН № 5 (6482)

 

"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

1 цаг 27 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

1 цаг 27 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

1 цаг 27 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

14 цаг 23 мин
Орос-Казахстан-Хятадын хийн хоолой: Хэлэлцээ үргэлжилж байна

Оросоос Казахстанаар дамжин Хятад руу шинэ хийн хоолой тавих яриа хэлэлцээ үргэл

14 цаг 24 мин
“Тогоруун цуваа” Расул Гамзатовын нэрийн хуудас болсон бүтээлийн нэг

Авар-Зөвлөлтийн яруу найрагч, зохиолч, нийтлэлч, Зөвлөлт ба Оросын нийгэм, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч

17 цаг 37 мин
Н.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт “ТВ9” тел

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Оджаргал: Тавантолгойн төсөлд 8.2 тэрбум төгрөг зарцуулсан

Тавантолгойн Ухаахудаг “Энержи ресурс”-ийн өмч үү, эсвэл нийтийнх үү гэдэг асуулт албан ёсоор

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ынхан шинэ бүтэцдээ бэлдэж фракцууд нь шинээр бүрдээд эхэллээ

АН-ынхан 2025 оны наймдугаар сарын 31-нд хуралдаж О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон. Тэ

Өчигдөр 06 цаг 00 мин
"Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулахыг баталгаажуулсан нь чухал ач холбогдолтой"

Уулсын оройгоор манан будантаж, үзэсгэлэнт байгаль, хязгаар нь үл мэдэгдэгдэх да

Уржигдар 06 цаг 00 мин