Хятадын COVID-19-ийн эсрэг вакцины давуу тал

2020-12-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг зогсоох сүүлчийн итгэл найдвар болсон вакциныг үйлдвэрлэхийн төлөө олон орны эрдэмтэд хүчээ шавхаж байна. Одоогийн байдлаар Их Британи, ОХУ гэсэн хоёр орон хэдийнэ иргэдээ COVID-19 эсрэг вакцинд хамруулж  эхэлсэн.

 Вакцин үйлдвэрлэх энэ уралдаанд халдвар анх голомтлон тархсан БНХАУ онцгой байр суурь эзлэх нь гарцаагүй. Бээжинд төвтэй био эмийн “Sinovac”  компанийн туршиж байгаа “Coronavac” вакцин  өнөөдрийн байдлаар бусдаасаа илүү амжилттай явж байна. Вакцины сүүлийн шатны туршилт хараахан дуусаагүй ч Индонез улс бүх иргэнээ хамруулахын тулд нэгдүгээр сард 1.8 сая тун вакцин авахаар урьдчилсан захиалгаа өгчээ. Тиймээс энэ вакцины талаарх мэдээллийг хүргэж байна.

Coronavac” вакциныг 2-8 градуст хадгалж болно

Хятадын хамгийн амжилттай яваа “Coronavac” вакцин нь вирусын тоосонцрыг устгаж, хүний биед халдварт өвчний эсрэг хариу үйлдэл үзүүлэх дархлааны системийг бий болгодог юм. Харин Moderna болон Pfizer вакцинууд нь вирусын уургийг кодлож, генийг зөөвөрлөдөг mRNA агуулсан учир вакциныг тарьсны дараа хүний бие вирусын уургийг үйлдвэрлэж, хариу үйлдэл үзүүлэх дархлааны системтэй болдог юм.

"CoronaVac” бол галзуу өвчинтэй төстэй олон өвчнийг эдгээхэд амжилттай ашиглаж байсан уламжлалт арга хэрэгслээр бүтсэн. Харин mRNA бол өмнө нь ашиглаж байгаагүй шинэ төрлийн вакцин юм ” гэж Наньян технологийн их сургуулийн профессор Луо Дахай ярилаа. Энэ вакциныг Цельсийн 2-8 градуст энгийн хөргөгчинд хадгалж болдог нь том давуу тал юм. Учир нь Moderna вакциныг -20 градуст, Pfizer вакциныг -70 градуст хадгалах шаардлагатай. Харин Sinovac болон Их Британи болон Австралийн хамтран бүтээсэн AstraZeneca вакцинууд бага температурт удаан хугацаагаар хадгалж болдогоороо илүү ашигтай юм.

"CoronaVac” вакцины эхний туршилтын 144, хоёрдугаар туршилтын 600 хүний үр дүнгээр бол яаралтай ашиглахад тохиромжтой гэсэн хариу гарчээ. Тэд сүүлийн шатны туршилтаа Бразил улсад аравдугаар сарын эхээр эхлүүлсэн. Энэ үеэр арваннэгдүгээр сард нэг сайн дурын ажилтан нас барж, туршилтаа зогсоосон. Гэвч үхэл вакцинтай холбоогүй байсан  учир туршилтаа үргэлжлүүлсэн юм. Сүүлийн үр дүнг энэ сарын 15-нд нийтэд зарлана. Энэ талаар профессор Луо “Вакцины талаар мэдээлэл багатай учир үр нөлөөний тухай мэдээлэх боломжгүй. Гэхдээ сүүлийн шатны туршилтаар үр дүнтэй нь батлагдахыг бид хүлээх ёстой. Санамсаргүй байдлаар олон мянган хүнийг туршилтад хамруулах  нь  аюулгүй, үр нөлөөтэй вакциныг бүх хүнд тарих цорын ганц  гарц юм” гэв.

Хятадын “Sinovac” компани жилд 300 сая тун вакцин үйлдвэрлэх боломжтой

Одоогоор вакцины үнэ тодорхойгүй байна. Гэхдээ AstraZeneka  вакцины дөрвөн ам доллараас үнэтэй, Moderna-гийн 33 ам доллараас хямдхан байх аж. Moderna ирэх онд 500 сая тунг, AstraZeneca ирэх оны эхний хагас гэхэд 700 сая тунг үйлдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн. Харин Хятадын “Sinovac” компани жилд 300 сая тун вакцин үйлдвэрлэх боломжтойгоо мэдэгдсэн. Бусад вакцинтай адил нэг хүн хоёр тунг тариулах шаардлагатай гэж үзэхээр Хятадын нийт хүн амын 10 хувь буюу жилд 150 сая хүн  хамрагдах боломжтой гэсэн үг. Гэвч Бразил, Чили, Турк, Индонез улс урьдчилж захиалж, эхний тунгаа хүлээн авчээ. Түүнчлэн БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Африк тивд хоёр тэрбум ам доллар, Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад нэг тэрбум ам долларыг вакцин худалдаж авахад нь туслах зорилгоор зээлнэ гэдгээ мэдэгдсэн.

Хятадын өөр нэг “Sinopharm” вакцинд нэг сая орчим Хятад иргэн хамрагджээ. Тус компани одоогоор сүүлийн туршилтын мэдээллээ цацаагүй байна. Одоогийн байдлаар Хятадад халдварын тархалт буурч хэвийн амьдралдаа шилжээд байна.

Эх сурвалж:BBC

УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

23 цаг 24 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

23 цаг 24 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Уржигдар 17 цаг 57 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

Уржигдар 17 цаг 38 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Уржигдар 17 цаг 27 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Уржигдар 17 цаг 23 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Уржигдар 11 цаг 32 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

Уржигдар 11 цаг 23 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

Уржигдар 11 цаг 15 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Уржигдар 06 цаг 00 мин