НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтын хэлсэн онцлох эшлэлүүд

2020-08-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтыг урьж, ярилцлаа.  Түүний ярилцлагаас онцлон хүргэж байна. 

  • Баянзүрх дүүрэгтэй ажил үүргээрээ холбогдоод хэдийнэ найман жил өнгөрчээ. Анх 2012 онд 27 дугаар хорооноос дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож байлаа.   Улмаар  журмын нөхдийнхөө итгэлийг хүлээж Засаг даргын Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан орлогч гэсэн хариуцлагатай албанд ирсэн.  Өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 
  • Манай Баянзүрх дүүргийн хувьд  340 мянган хүн амтай. Зэргэлдээх Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг 150-200 мянган хүн амтай. Тэгсэн атлаа 340 мянган хүн амд үйлчилж байгаа манай дүүрэгтэй ижил төрийн албаны орон тоо, хэлтэс, албатай байдаг.   Тэгэхээр Засаг захиргааны нэгжийн тухай хуулиар энэ асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсч байна гэж хардаг.
  • Бид дүүрэгт найман жилийн хугацаанд ажиллахдаа нэг л зүйлийг зарчим болгож байв. Энэ бол хороо, дүүрэг бол үйлчилгээний байгууллага шүү гэдгийг баримталж ажилласаар ирсэн.  Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэхэд хүртээмжийн асуудал, тухайн иргэнд хүрсэн үйлчилгээг үнэлэх хэмжигдэхүүн зэрэг маш олон тодорхойгүй асуудлууд байсан.
  • Баянзүрх дүүрэг төрийн үйлчилгээг энэ жишиг рүү оруулах эхний алхмаа хийсэн гэсэн үг. Бид өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн стандартын хөтөлбөртөө хамрагдан боловсон хүчнүүддээ сургалт, зөвлөгөөнд хамруулж тавдугаар сард стандартаа нэвтрүүлэн албан ёсны баримт бичиг, бүртгэлээ хүлээж аваад байна. Үүгээрээ жишиг дүүрэг боллоо.
  • Иргэдэд хамгийн их үйлчилгээ үзүүлдэг нэгж болох Халамж, Хөдөлмөр хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Газрын алба зэрэг нэгжүүд нь Засаг даргын дэргэдэх гэх бөгөөд салбарын яамдаас шууд удирдлагаар хангуулж өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг нь анхан шатан дээр төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын хувьд маш том эрхзүйн гажуудал юм. Тэгэхээр Баянзүрх дүүрэгт нэвтрүүлсэн Олон улсын үйлчилгээний стандарт бол одоогийн байдлаар дээрх дэргэдэх хэлтэс, алба нэгжүүдэд нэвтрээгүй байна.
  • Иргэдэд өдөр тутамд үйлчилгээ үзүүлж байгаа хороо, дүүрэг, нийслэлийн статусыг арай өөр түвшинд харах цаг болжээ.   Иргэд нэг асуудлаа шийдүүлэх гэж маш олон газарт ханддаг. Зарим тохиодолд асуудлаа шийдүүлж чадахгүй хана мөргөдөг.  Цаг хугацаа ч их алддаг. Тэгэхээр иргэдэд үйлчилдэг анхан шатны нэгж буюу хороо руу чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. 
  • Баянзүрх гэр хороолол ихтэй дүүрэг. Гэр хорооллын асуудлыг шийдэхэд олон арга, бодлого, хөтөлбөр хэрэггүй. Янз бүрийн зүйл санаачилж үр ашиггүй мөнгө, цаг хугацаа үрж байна. Нэн тэргүүнд  дэд бүтцийн шугамуудыг бага гэхгүйгээр л тавих хэрэгтэй.
  • Тухайлбал, БНСУ  дэд бүтцээ хөгжүүлэхдээ газраа сонгоод замаа тавьдаг. Үүнийгээ дагасан шугамуудаа байрлуулдаг. Ингээд төрөөс тогтоосон стандарт, шаардлагын дагуу хувийн хэвшлүүд барилга, бүтээн байгуулалтын ажлаа хийдэг.  Харин манайд эсрэгээрээ байна.
  • 2012 онд “Гэр хорооллын дахин төлөвлөлт” нэртэйгээр маш том компанит ажлыг эхлүүлсэн. Гэтэл өнөө л нэг манай төрийн ажлын нэг гацаа болсон нам, засаг солигдохоор төрийн ажлын залгамж холбоо алдагддаг зарчмаар таг зогссон.
  • Монгол Улсын хөгжлийн бодлогод маш гажуудсан нэг үзэгдэл шат шатандаа бараг л хэвшил боллоо. Нэг нам гарч ирэхээрээ нөгөө намынхаа ажлыг үгүйсгээд, зогсоогоод байдаг. Хөгжлийн цикль нь сонгуулийн цикльтэй адилхан дөрвөн жилээр хэрэгжээд, зогсоод байж болохгүй. 
  • Бид одоо хөгжлийн бодлогын асуудалд бодитой хандаж хүрэх цэгээ, Улаанбаатар хотын хөгжлийг 20,30,40 жилээр нь тодорхойлж түүнд нийцсэн бодлого, мөрийн хөтөлбөрөө эрх барьж байгаа нам, эвсэл нь боловсруулдаг байх нь зүйтэй байна.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

18 цаг 41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

19 цаг 25 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

19 цаг 27 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

19 цаг 29 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

19 цаг 29 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин