Б.Энхцэцэг: Махны экспорт дахь луйврын баримтуудыг дэлгэнэ

2020-07-31
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ЗОТОЛ

"Финанс холдинг" компанийн захирал Б.Энхцэцэг өчигдөр  олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Монголын төр махны экспортын бодлогоо эргэж харахгүй бол жижиг, дунд үйлдвэрлэгчид хүнд байдалд орлоо. Манай компани бэлтгэсэн 2000 тонн махаа гаргаж чадахгүй болж хохирол хүлээлж байна” гэв. Түүнээс цөөн асуултад хариу авлаа. 

-Махны экспортын бодлогыг монголчууддаа ээлтэйгээр шийдвэрлээч гэсэн асуудлыг хөндөж байгаа юм байна. Танд ямар тооцоо, судалгаа байна? 
-Сүүлийн жилүүдэд манай улсын малын тоо толгой тогтвортой өсөхийн зэрэгцээ бэлчээрийн даац ч хэтэрч байна гэдэг. Монголчууд жилд 10-12 сая толгой малыг хүнсэнд хэрэглэдэг. Үүнээс гадна жилдээ есөн сая орчим толгой мал буюу 180 мянган тонн мах экспортлох боломжтой  гэсэн судалгаа байдаг. Нөөц боломж нь байгаа бол малынхаа махыг экспортолж байх нь зөв гэж би  боддог. Гагцхүү экспортын үр ашиг нь Монгол Улсад,  монгол хүнд үлдэх нь л чухал. Иймд энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нь 100 хувь  Монголын хөрөнгө оруулалттай байх ёстой гэсэн  бодлого гаргаж болдоггүй юм уу. Засгийн газар экспортын бодлогоо анхаараач  гэсэн асуудлыг  дэвшүүлж байгаа юм.  
-Мах  экспортлох квотыг их төлөв Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд авчихдаг гэсэн мэдээлэл байдаг. Хэн ийм эрх олгоод байдаг юм бол? 
-Монгол компанид хууль, дүрэм үйлчилж аж ахуйн нэгж,  иргэдийг  элдэв дарамт, торгуулиар хохироодог. Тэгсэн атал  хууль, дүрэм нь  хятадуудад үйлчилдэггүй. Мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтэн албан хаагч нар нь Хятадын гар хөл болоод байгаа асуудлыг шалгаж таслан зогсоох ёстой. Монголд мах экспортлох эрхтэй 27 аж ахуйн нэгж  байдаг. Бодит байдалд эдгээр компани мах  экспортлох эрхгүй. Тэд үйлдвэрт бэлтгэсэн махыг хууль дүрэм зөрчин компанийнхаа нэр дээр экспортолдог. Өөрөөр хэлбэл, ХХААХҮЯ-наас авсан квотоо бусдад зарж, өөрсдөө зуучлалын үйл ажиллагаа явуулж хууль зөрчиж байна. Үүнийг ХХААХҮЯ болон хяналт тавих үүрэг бүхий МХГ, гаалийнхан бүгд мэддэг ч өөрсдөө оролцож, хувь хүртэж байдаг нь нууц биш. Энэ мэт завхралыг өмнөх сайд Ч.Улаан мэддэг байсан ч таслан зогсоох талаар ямар ч арга хэмжээ авалгүй өөгшүүлсэн. Одоо  шинэ сайд З.Мэндсайханы хамгийн түрүүнд цэгцлэх ёстой ажлын нэгдүгээрт,  энэ асуудал орох ёстой гэж үзэж байна. 
-Энд ярьж байгаа хууль бус асуудлууд бүгд  баримттай гэсэн үг үү? 
-Би бүх баримтыг  дэлгэж чадна. Мэргэжлийн хүмүүсийнх нь булхай луйврыг ч дэлгэхэд бэлэн. Надад  олон баримт бий.   Би бизнесээ алдахгүйн тулд бүх хөрөнгөө, орон гэрээ ч барьцаанд тавьж алдаад дуусч байна. Дөрвөн  настай охинтойгоо гудамжинд гарахдаа тулчихаад байгаа өрх толгойлсон, аргаа барсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл болж би энэ асуудлыг сөхөж байна. Надад хэлэх зүйл олон байна. Тиймээс Монголын хэвлэл, мэдээллийнхэн, үнэний мөрөөр эрэн сурвалжлага хийх сэтгүүлчид надтай  хамтарч Монголын махны экспортын булхай луйврыг ил болгохын төлөө ажиллаж туслахыг хүсч байна. Өнөөдөр би олны өмнө гарч мэдээлэл хийлээ. Амь нас, аюулгүй байдал маань  эрсдэлтэй байгаа тул энэ асуудлыг нийгмийн анхааралд хүргэхийг зорилоо. Надад дарамт шахалт их ирж байна. Цаашдаа юу болохыг таашгүй. Өмнө нь хятадууд заналхийлж, хүн хөлсөлж айлгаж, дарамтлуулж байсан удаа ч бий. 
 -Танай компани хэдэн оноос мах экспортлох чиглэлээр ажилласан бэ? 
-"Финанс холдинг" компани  2008 оноос малын гаралтай түүхий эдийн бизнес, гадаад худалдаа эрхэлж ирсэн.  2010-2014 онд махны бизнес рүү орж, 2016 оноос мах худалдан авч бэлтгэн БНХАУ руу экспортлогч аж ахуйн нэгжээр  дамжуулан худалдаа эрхэлж ирсэн юм.  Гэтэл 2019 оноос мах экспортлох квот олдохоо больсон. Учир нь хятадууд мах ихээр авах болсон. Учир нь  Хятадад гахайны өвчин гарч Монголоос мах авах эрэлт өссөн. Ингээд 2019 оноос өнөөг  хүртэл надад махаа гаргах квот олдохгүй би үйлээ үзэж явна. Надад квот өгөхгүй байгаа шалтгаанаа мэргэжлийн байгууллагууд тайлбарлахдаа “Мах экспортлох эрхгүй үйлдвэрт бэлтгэгдсэн байна” гэдэг. Гэтэл гадагшаа гарч байгаа бүх мах яг над шиг тийм л экспортлох эрхгүй үйлдвэрт махаа боловсруулж экспортоор гаргаж байгаа. Гэтэл хятадуудад хууль журам нь үйлчлэхгүй байгаад  би  гомдолтой байна. Монгол компанийн  үйл ажиллагааг  таслан зогсоож, шалгаж, торгоод байдаг хэрнээ хятад иргэд болохоор шалгуулах нь битгий хэл зарим нь бүр дотооддоо ч эрхгүй, экспортлох эрхгүй компанид махаа боловсруулж шөнө орой ч хамаагүй ямар ч хараа хяналт, шалгалтгүйгээр мах экспортлох эрхтэй байгаад байна шүү дээ.    Намайг яагаад өмнө нь хэлэхгүй одоо хэлж байгаа юм бэ гэх байх. Би ч гэсэн өмнө нь яг тэдний нэгэн адил зөвшөөрөлтөй компанийн нэр дээр махаа гаргадаг байсан. Бүгдээр адилхан. Гэтэл гэнэт өнгөрсөн оноос квот олдохгүй болсон. 
-Мах экспортлоход хоёр  улсын хоорондын гэрээ хэлэлцээрт заасан дүрэм журам гэж бий. Тэр нь хэр хэрэгждэг юм бол? 
-Тэр журам хэзээ ч хэрэгжиж байгаагүй. Одоо асуудал ярихаар тэрийг ярьж ам хаах гэж оролддог. Би өөрт тулгарсан асуудлаа шат шатны байгууллагуудад хандаад шийдүүлж чадаагүй.  Аргаа бараад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад  захидал хүртэл хүргүүлж үзсэн. Үүний  дүнд 18 дугаар  тогтоол гарч, тэр тогтоолын гуравдугаарт  зааснаар манайхтай адилхан байдалд орсон аж ахуйн нэгж,  компаниудад нэг удаагийн боломж олгох шийдвэрийг салбарын сайд, дарга нарт үүрэг болгосон байна гэж ойлгосон.  Гэтэл хэрэгжүүлэгч байгууллага яам, МХЕГ нь ажиллахгүй байна. Монголын  махны экспортлох  квотыг хятадууд аваад байгаагаас болж  монголчуудын бизнесийн орчин хумигдаж байна. Надтай адил мах экспортлох эрхгүйгээсээ болоод н.Ариунболд гэгч залуу  хятадад 800 сая төгрөгийн  махыг алдаж хохироод үлдсэн тохиолдол ч  байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.31  БААСАН № 146 (6371)

 

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

9 цаг 14 мин
"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

10 цаг 22 мин
Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

10 цаг 30 мин
Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

12 цаг 33 мин
“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

15 цаг 15 мин
Л.Амартүвшин: Дэрэн сум сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжинө

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшинтэй ярилцлаа.

17 цаг 38 мин
Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт

17 цаг 43 мин
Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буланд

17 цаг 48 мин
“Оюу толгой I улиралд  9.0 сая тонн хүдэр олборлож  629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

“Оюу толгой” 2024 оны I улирлын тайлангаа танилцууллаа.  Гүний уурхайн олборлолт э

17 цаг 53 мин
ЖДҮ-ийн сангаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  олгохоор боллоо

Аль ч улсын  эдийн  засгийн хөгжлийн тулгуур амин сүнс нь үндэсний  үйлдвэрлэл. Тэр дун

17 цаг 58 мин