Гар урлал сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг

2020-07-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЮУНЗУЛ

Монгол Улс гар урлал, нүүдэлчин ёс заншлаараа дэлхийд гайхагддаг орон билээ. Тэгвэл гар урлалын чиглэлээр “Ховор угалз” компанид суралцаж  байгаа гар урлаач Д.Энхтайванг “Урлан” булангийнхаа зочноор онцолсон юм. 


Түүний ажлын байр руу ороход үүдэнд нь нэг метрийн урттай том чихмэл тэмээ биднийг угтан авсан юм. Энэ бэлэг дурсгал нь урлангаар зочилсон хүн бүрийн анхаарлыг татдаг гэж урлаач маань хэлж байлаа. Уг бүтээлийг 14 хоногийн хугацаатай карказ зангидаж төмрөөр биежүүлэн гагнаас хийн их биеийг нь гаргасан байна. 14 хоногийн хугацаанд их бие болон бүтээлийнхээ харагдах үзэмжид илүү анхаарчээ. Энэ урланд хүний үзэж харах зүйл их. Тухайлбал, таван хошуу малаа чихмэлээр хийж бас эртний хатад ноёдоо хийсэн байх юм. Эднийх 10-18 төрлийн чихмэл тоглоом хийдэг аж. Тоглоомуудыг хийхдээ хонины ноосыг гараар самнаж угаагаад уур болон будганд оруулаад эсгийрүүлж чихмэл тоглоомоо хийдэг гэсэн. Мөн нэг арга нь битүү шивүүрийн аргаар хонины ноосоо эсгийрүүлдэг гэлээ. Тоглоомынхаа оёдлыг дандаа гараар оёдог байна. Дан ганц эсгий гэлтгүй арьс, сүлжмэл, торго даавуугаар хослуулан бүтээлүүдээ урладаг ажээ. 


Мөн хүүхдийн бүүвэйлэгч хийдэг гэв. Бүүвэйлэгчээ хүүхдэд харшил өгөхгүй хийхийн тулд хонины ноосоо сайн цэвэрлэж, үнэр гарахгүй байхад анхаардаг байна. Хүүхэд амандаа ямар нэгэн байдлаар үс аваад хийчихгүй байх талаас нь ноосоо илүү сайн бэхжүүлдэг аж. Чихмэл хийхдээ бэлдсэн эсгийгээ бүх төрлийн өнгөөр будаж, эсгүүрээ тавин бүх төрлийн хэлбэр, хэмжээ дүрсээр хайчилж илүү гарсан ноосоо дотор нь хийж битүүлнэ. Бүтээгдэхүүнийхээ санааг ном, сонин хүүхэлдэйн киноноос авдаг гэж байлаа. Хамгийн сонирхолтой бүтээл болох монгол тоглоом хатан ноёдоо үлгэрийн зурагнаас санаа авч хийдэг байна. Д.Энхтайван нь жижиг оврын бүтээлүүдээ ганцаараа хийдэг. Харин том хэмжээтэй бүтээлээ төвийнхөө гар урлаачидтай хамтарч хийдэг гэлээ. Том, жижиг гэлтгүй бүх зүйлд нь гар ажиллагаа их ордог болохоор том бүтээл болон их хэмжээний захиалгыг баг хамт олноороо хийж гүйцтгэдэг гэсэн. 


Анх гар урлалаа хийхийн тулд монгол ахуйгаа судалсан гэж байв. Түүний хувьд гар урлал нь сурч, судалж дуусашгүй их мэдлэг болж байна гэсэн юм. Гар урлал хийж сурснаар хүний сэтгэн бодох чадвар ямагт хөгжин дээшилж байдгийг тэрээр эдийн засагч хүнийхээ хувьд онцолж байлаа. Түүний цаашдын мөрөөдөл нь гар урлалаар хийж болох монгол гэсэн тодотголтой бүх зүйлийг хийж дэлхийн зах зээлд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. 

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2020.7.23  ПҮРЭВ № 140 (6365)

oyunerdene
бодит хэмжээтэй ойролцоо төл малын чихмэлийг хийх боломжтой юу
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин