
С.САРУУЛ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2020.7.9/ боллоо. Энэ үеэр олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.
“ДЦС-2”-ЫН С.БЯМБААХҮҮГИЙН ХОЁР ЖИЛЭЭР ХАСАВ
“Дулааны цахилгаан станц-2”-ын гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, тус байгууллагын ерөнхий нягтлан Б.Даваадуламд хуурамч бичиг баримт ашигласан, эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. С.Бямбаахүүг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 7.4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн АТГ-аас шалгалт явуулахад С.Бямбаахүүгээс 14 сая төгрөг олдсон бөгөөд энэ мөнгийг хурааж улсын орлого болгосон байна. Б.Даваадуламд 5.8 сая төгрөгийн торгууль ногдуулж, дөрвөн сая төгрөгийг хураажээ.
САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ ХЭРГИЙГ ТУСГАЙЛАН ШҮҮНЭ
Салхитын мөнгөний орд гэх тодотголтой Ш.Мөнгөншагай тэргүүтэй 14 хүнд холбогдох хэргийн тухайд шүүгдэгчийн биеийн байдал муудсан тул н.Өнөрцэцэг, н.Сайханцэцэг нарыг тусгайлан шүүхээр шийдвэрлэсэн.
Б.УНДАРМАА, Г.СОЛТАНД ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ
Улс төрд нөлөө бүхий этгээд нь бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Б.Ундармаад хэрэг үүсгэсэн. Тухайлбал, тэрбээр УИХ-ын гишүүний албан тушаалаа урвуулан ашиглан ХХААХҮЯ-ны сайд байсан Б.Батзоригт нөлөөлж, өөрийн хамаарал бүхий компанид 800 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас авсан нь тогтоогдсон. Одоогоор түүнд хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг дээрх үндэслэлээр шалгаж байгаа. Шүүх хурлыг долдугаар сарын 20-нд товложээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл олгожээ. Түүнд мөн хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Б.БАТСАЙХАНЫГ ХОЁР ЖИЛ ХОРИНО
Батлах хамгаалах яамны Төрийн нарий бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч байсан Л.Балдан-Очир, тус ангийн Санхүүгийн албаны дарга Н.Сугар нарт Эрүүгийн хуулийн 22.1.2-т заасны дагуу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаЖ, улсад онц их хэмжээний хохирол учруулслан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэх хүсэлт ирүүлснийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээж авсан. Тус хэргийг тавдугаар сарын 5-нд хэлэлцээд Б.Батсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жилээр хасах, хоёр жилээр хорих, Л.Балдан-Очирыг мөн томилогдох эрхийг нь хоёр жилээр хасах, 5.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, Н.Сугарыг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзжээ. Дээрх иргэдийг эрх мэдлээ урвуулан ашиглан 017 дугаар ангид 109 сая 415 мянган төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ.
Эх сурвалж: www.polit.mn