Э.Цэнд-Аюуш: Соёлын элч нар "Хотын соёл"-ыг танилцуулна

2020-07-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

А.МАРАЛМАА

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 5-наас “Хотын соёл” олон нийтийн аян хэрэгжиж эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн дарга Э.Цэнд-Аюушаас тодрууллаа.

 

-“Хотын соёл” аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулахгүй юу?

-Нийслэлийн засаг даргын захирамж гарч “Хотын соёл” бүх нийтийн аянг өрнүүлж байна. Энэ хүрээнд хэд хэдэн ажил төлөвлөж, хэрэгжүүллээ. Аяны хүрээнд хийсэн нэг том арга хэмжээ бол нийслэлийн бүх хороодод олон нийтийн цагдаа ажиллаж эхэлсэн. Өмнө нь цөөн тооны олон нийтийн цагдаа, хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар ажиллаж байсан бол нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарыг албан ёсоор олон нийтийн цагдаагийн статустай болгосон. Ингэснээр Нийслэлийн хэмжээнд 2000 орчим олон нийтийн цагдаа иргэдийн соёлд анхаарч ажиллаж байна. Мөн хүүхэд, залуучуудад “Хотын соёл” аянаа танилцуулах зорилгоор онлайн наадмыг “Жи энтертаймент” компанитай хамтран зохион байгуулсан. Мөн Нийслэлийн соёлын элч нарыг ажиллууллаа. Соёлын элч нар нь олны танил 75 хүнтэй гэрээ байгуулж, бүтэн жилийн хугацаанд хотын соёл, олон нийтийн аяны хүрээнд ажиллах юм. Энэ хүмүүс “Хот соёлтой бол гоё” уриан дор өөрсдийн үзэл бодол, саналуудаа контентоор хүргэж байна.

-Вирус гарсантай холбоотойгоор жил бүр болдог арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Нийслэлийн соёл, урлагийн газраас жилд 10-аад томоохон соёл, урлаг олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд цар тахал гарсантай холбогдуулан УОК, НОК-ын зөвлөмжийн дагуу олон нийтийн үйл ажиллагаанууд цуцлагдсан. Харин эсрэгээрээ бид олон улсын жишигт нийцүүлж телевизийн суваг, цахим хуудсыг ашиглан үйл ажиллагаануудаа онлайнаар зохион байгуулах боломжийг хайж байна. Мөн улсын баяр наадмын үеэр иргэдэд хүргэх “Монгол өв соёл” нэртэй онлайн тоглолтыг бэлтгэж байна. Үүнд язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлыг өвлөн уламжлагчдын нэгдсэн тоглолт багтах юм. Үндэсний урлаг соёлын биет бус өвийг сурталчилан таниулсан энэ тогтолтыг НЗДТГ, Нийслэлийн соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна.

-Аяны хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс иргэдэд өгөх уриалга?

-Хотын соёл өргөн цар хүрээтэй ойлголт. Иргэн бүр өглөө сэрээд тухайн өдрийнхөө амьдралтай хөл нийлүүлэхээс эхлээд орой унтах хүртэлх бүх хугацаанд хотын соёл хамт явдаг. Бидний хийж байгаа ажлууд зөвхөн нөлөөллийн ажил юм. Тиймээс иргэдийн ухамсар соёлын асуудал болж байна. Иргэд хэдий чинээ хариуцлага, соёл, ухамсартай байна төдий чинээ хотын соёл нэмэгдэнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ "сонин

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05