Владимир Путин: ЗХУ фашизмтай хийсэн тэмцэлд хүнд ачаа үүрснийг сануулах нь бидний үүрэг

2020-06-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Х.Оюунболд

Москва хотын  Улаан талбайд өчигдөр ЗХУ  аугаа эх орны дайнд Германы фашистыг  ялсны 75 жилийн ойг тэмдэглэсэн цэргийн жагсаал боллоо. Жирийн үед  тавдугаар  сарын 9-нд болдог баярын жагсаалыг хийх хугацааг  олон оронд тархаад байгаа коронавирусын улмаас хойшлуулаад байсан юм.  Энэ жилийн ялалтын баярт 13 мянга гаруй цэргийн анги нэгтгэл, орчин үеийн болон дээр үеийн 216 цэргийн техник хэрэгсэл оролцжээ.Тухайлбал,Терминатор  машин, өөрөө явагч “Колиция СВ”, “МСТА-СМ”,”Т-14”, “Т-90М, Т-80ВМ” танк, “Курганец-25” явган цэргийн  байлдааны машин, агаарын дайралтаас хамгаалах  пуужингийн систем “Бак М3”, ”ТОР М2”, С-400, “Торнадо-С” галлагч тийрэлтэт систем,“ТОС-2  хүнд их бууны систем багтсан байна.  Харин агаарын нисэх хүчний баярын жагсаалд аугаа эх орны дайнд ялснаас хойш өнгөрсөн жилийн тоог илэрхийлсэн 75 онгоц, нисдэг тэрэг оролцсон байна.Тодруулбал, “МИ-26, Ми-8АМТШ, МИ-35 М, КА-52, Ми28Н нисдэг тэрэг, А-50У, ИЛ 76МД, ТУ-95МС ТУ-160 зэрэг байлдааны онгоцнууд оролцжээ.  Ялалтын баярын жагсаалд орос цэргүүдээс гадна ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Азербайжан, Армян, Беларусь, Казахстан, Киргиз, Молдав, Тажикстан, Туркменистан болон  БНХАУ, Монгол, Энэтхэг, Сербийн цэргүүд Улаан талбайгаар алхсан байна. ОХУ-ын олон хотод болсон 25 гаруй баярын  жагсаалд нийт 64 мянган хүн,бараг 2000 цэргийн машин, 500 онгоц, нисдэг тэрэг 25 гаруй жагсаалд оролцсон гэж тооцоолжээ.

Аюулгүй байдлыг хангахад  шаардлагатай бүх  арга хэмжээг авчээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнгөрсөн долоо хоногт  Батлан хамгаалах яамнаас жагсаалын бэлтгэл, зохион байгуулах, тэмдэглэх үеэр халдварт өвчнөөс хамгаалах аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг авсан гэж мэдэгджээ. Харин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу” Жагсаалд халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй, коронавирусын дархлаатай цэргүүд  оролцсон” гэв.
ОХУ-ын ерөнхийлөгч  Владимир Путин саяхан эх орны II дайны тухай нийтлэл бичсэнийг  өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын “The National Interest” сэтгүүлд нийтэлжээ. Аугаа эх орны дайны 75 жилийн ойн бодит сургамж гэж нэрлэсэн  нийтлэлд Владимир Путин  олон зүйл онцолсны дотор Германы фашистыг унагаахад ЗХУ, Улаан арми шийдвэрлэх хувь нэмэр оруулсныг онцолсон байна. Тэрээр “ЗХУ энэ дайнд бараг 27 сая  хүнээ алдсан болохыг” сануулжээ. Түүнээс гадна ерөнхийлөгч Владимир Путин энэ дайны үр дүнг шинээр бичихийг зорьж байгаа барууны орнуудыг буруушаасан байна. Мөн  ОХУ сүүлийн жилүүдэд хийсэн шиг энэ дайнтай холбоотой мэдээллийг олон нийтэд  ил тод болгох үйл явцыг хурдасгахыг олон оронд уриалжээ. Тэрээр “ЗХУ-ын ард түмэн Европыг чөлөөлөхийн төлөө аймшигтай үнэ төлсөн. Тиймээс  ЗХУ-ын ард түмэн фашизмын эсрэг хийсэн тэмцэлд ачааны хүндийг үүрснийг сануулах нь бидний үүрэг” гэж баярын жагсаал эхлэхээс өмнө танилцуулсан илтгэлийнхээ үеэр хэлсэн байна
Аугаа эх орны дайны ялалтад зориулсан баярын жагсаалд Венесуэлийн ерөнхий сайд Хорхе Арреаза оролцлоо. Тэрээр “ЗХУ энэ дайнд фашист Германыг ялсаны 75 жилийн ойн баярт зориулсан баярын жагсаал эхлэх үеэр  Венесуэль болон ерөнхийлөгч Николас Мадурог төлөөлж байгаа нь нэр төрийн хэрэг” гэж энэ үйл ажиллагаа эхлэхээс өмнө твиттертээ жиргэжээ. Мөн энэ дайнд ЗХУ-ын 27 сая иргэн амиа зориулсан болохыг сануулсан байна. Түүнээс гадна баярын жагсаалд Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Сербийн  ерөнхийлөгч  Александр Вучич, Казахстаны ерөнхийлөгч Касим Жомарт Токаев нар оролцжээ. Тэд ерөнхийлөгч Владимир Путинтай жагсаалыг хүлээж авсан байна. 
Энэ үеэр Владимир Путин эх орны II дайнд фашистын Германыг ялахад ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг дурдсанаас гадна олон улсын улс төрийн сэдэвт энэ орнуудын хоорондын харилцааг бэхжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Бидэнд хамгийн чухал нь нөхөрлөл, манай ард түмний итгэлийг бэхжүүлэх болон олон улсын хөтөлбөрийн чухал асуудалд хамтран ажиллах, хэлэлцээр хийхэд нээлттэй байх нь чухал. Тухайлбал, нийтийн аюулгүй байдлын системийг бий болгох, одоо хувьсан өөрчлөгдөж байгаа ертөнцийн шаардлага тулгарч байгааг онцолсныг “Тасс” агентлаг мэдээлсэн байна. Харин Киргизстаны ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков баярын ажиллагаанд түүний Засгийн газрын хоёр гишүүн коронавирусын халдвар авсны улмаас ирж чадаагүй гэж “DPA” агентлаг уламжилжээ. Мөн ДЭМБ-аас олон удаа Москвад болох энэ жагсаал нь олон нийтийг хамарсан коронавирус тархах эрсдэлийг бүрдүүлж болно гэж сануулсан байна. Гэвч ОХУ-ын эрх баригчид энэ зөвлөгөөг нь анхаараагүй аж. Владимир Путин хамтарсан тохиолдолд дэлхийг шинэ аюул заналаас аварч хамгаалж чадах болохыг уриалсан байна. Мөн танилцуулсан илтгэлдээ яагаад зургадугаар сарын 24-нд энэ баярыг тэмдэглэхээр сонгож авснаа тайлбарлажээ. Учир нь 1945 оны энэ өдөр ЗХУ-ын цэргүүд Берлинд орж чадсан болон Сталинград, Ленинградын шугамыг хамгаалж чадсаныхаа дараа Улаан талбайд жагсч байсан аж.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 2020.6.25 № 123 (6348)

 

Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх, намын  дарга Ерөнхий сайд байх нь еэвэнгийн хоёр тал

-УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 цаг 44 мин
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн үү?

Сүүлийн үед “…Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ Монголд ашиггүй, алдаатай болсон

20 цаг 44 мин
Х.Тэмүүжиний ойрын хүмүүсийг баривчилжээ

“…УИХ-ын нэр бүхий зарим гишүүнд хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурор на

20 цаг 44 мин
“…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” компани Оросын талаа

20 цаг 44 мин
Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

Уржигдар 14 цаг 25 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

Уржигдар 11 цаг 20 мин
"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

Уржигдар 06 цаг 00 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

2025-09-09