Монголд анх удаа “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”- г нээлээ

2020-06-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Г.ПҮРЭВГОЧОО

 “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”- г ашиглалтад оруулж байгаатай холбоотойгоор УНТЭ-ийн ерөнхий захирал Т. Мөнхсайханаас тодрууллаа.

 

-Хоёр талт эмийн сан буюу амбулаторийн эмийн сангийн гол онцлог, ач холбогдол нь юу вэ?

-Манай Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь хагас бие даасан байдал руу шилжсэнтэй холбоотойгоор хийгдэж буй томоохон ажлуудын нэг бол “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”-г Монголд анх удаа ашиглалтад орууллаа. Манай эмнэлэгийн амбулаториор өдөрт дунджаар 2500 хүн үйлчлүүлдэг. Энэ тоо жил ирэх тусам өссөөр байна. Энд үйлчлүүлж буй хүмүүсийн 80-90 хувь нь эмийн жор бичүүлж авдаг. Тухайн эмчийн бичсэн жорын дагуу эмийн сангуудаар эмээ хайж авдаг байсан бол энэхүү хоёр талт буюу амбулаторын эмийн сангаас цаг алдалгүй, түргэн шуурхай, хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдэх юм.

-Монголдоо анхны амбулаторын эмийн сан болж байна. Цаашдаа хэрхэн үйл ажиллагаагаа явуулах вэ?

-Мэдээж цаашдаа улам боловсронгуй болгохын төлөө ажиллах болно. Илүү иргэдийнхээ ая тухтай байдал болон цаг хугацааг нь хэмнэсэн үйлчигээг үзүүлэх болно. Мөн манай улсын эмнэлгүүдэд өөрийн гэсэн эмийн сан байдаггүй. Дандаа гадны түрээслэгч байгуулагууд үйл ажиллагаагаа явуулдаг. Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн дундаж эмийн хэрэглээ 30 мянган төгрөг байна гэсэн тооцоо судалгаа гарсан байдаг.

-ЭМДЕГ-аас эмийн сангаар үйлчлүүлж буй иргэдэд чиглэсэн ямар ямар хөнгөлөлт урамшууллыг үзүүлж байна вэ?

-ЭМДЕГ-аас журам гаргаж, үйлчлүүлэгчдийн эмийн худалдан авалтын тогтоосон дундаж үнийн буюу 30 мянган төгрөгийн 40 хувийг ЭМД-аас 60 хувийг нь иргэн төлөхөөр зохион байгуулалтыг хийж ард иргэддээ илүү хөнгөлөлттэй үнээр цаг алдалгүй эм тариагаа авах боломжийг олгож байгаа юм. Өмнө нь энэ төрлийн эмийн сан нээгдээгүй байхад ард иргэд заавал дүүрэг, өрхийн эмнэлэг дээрээ очиж хөнгөлөлттэй эмийн жор бичүүлж, хөнгөлөлттэй авах, аль эсвэл 100 хувь мөнгөө төлөөд авдаг байсан бол одоо энэ төрлийн үйлчилгээ илүү ард иргэдэд ойртсон, санхүүгийн хувьд илүү дэмжлэгтэй болж байгаа юм.

-Гадны түрээслэгч байгуулагууд монополь буюу давуу байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа, улсын эмнэлгүүдэд өөрийн гэсэн эмийн сан байдаггүй гэж та хэллээ. Тэгэхээр энэхүү хувийн байгуулгуудыг гаргаад өөрсдөө үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг үү?

-Тийм биш. Түрээслэгч байгууллага, эмийн сангууд хэвийн үйл ажиллагаагаа явуулна. Улс, хувь хоёр үйлчилгээ, чанараараа хоорондоо өрсөлдөнө гэсэн үг. Энэ дундаас даатгуулагч үйлчлүүлэгч хожино. Тэдэнд зориулсан илүү ашигтай, илүү хямд, шуурхай үйлчилгээ нэвтэрч байгаа юм. Нөгөөтэйгүүр ховор эмийн үнийн хөөрөгдлийг барих, хязгаарлах зэрэг олон талын давуу талтай юм. УНТЭ-ээс амбулаторын эмийн санд зориулан  дөрвөн цонхоор, нарийн мэргэжлийн найман эм зүйч ард иргэдэд үйлчилнэ. Мөн нэмж хэлэхэд УНТЭ-ийн хувьд бүрэн цахимжсан төдийгүй эмчийн бичсэн жорыг эмийн санч цахимаар компьютер дээрээсээ хараад үйлчлүүлэгчдэд эмийг олгоно гэсэн үг юм.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05