
Монголын анхны Япон хоолны ресторануудын гол төлөөлөл болсон “Сакура Теппаняки “ ресторан 2012 оноос эхлэн алдарт вагю үхрийн махыг Монголын үйлчлүүлэгч нартаа гриллдэн шарж эхэлсэн нь анхдагч байсан төдийгүй аль хэдийнэ үйлчлүүлэгчдийн идэх дуртай зоог болсон юм. Ингэж дэлхийд гайхагдсан Япон үхрийн мах “Вагю”-г дэргэдээсээ амтлах боломжийг Монголчуудад нээсэн юм. “Сакура Теппаняки “рестораны вагю үхрийн махны төгс амтыг үйлчлүүлэгчид талархан хүлээж авдгийн үнэ цэнэ нь Япон улсын хөдөө аж ахуйн салбартаа тэргүүлэгч Мияазаки мужийн Мияаконожо хотоос албан ёсоор оруулж ирдэгт оршдог. Мияаконожо хот Вагю үүлдэрийн алдарт хар үхрийг өсгөж үржүүлдгээрээ хамгийн алдартай.
Аманд ороод уусах мэт өвөрмөц амттай үхрийн махны гол нууц нь маш энгийн. “Вагю” үүлдэрийн алдарт хар үхрийн арчилгаа, өгч буй тэжээлд нь байдаг гэлцдэг. Вагюг тугалласан мөчөөс нь эхлээд тусгай хяналтын төхөөрөмжийн тусламжтайгаар биеийн байдлыг нь байнга нарийвчлан хянахаас гадна үр тариагаар тэжээж шар айраг өгч, биед нь байнга массаж хийдэг. Ингэснээр өөх мах нь алагласан ихэд зөөлөн махтай болдог. Тиймээс вагю махыг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй тансаг зэрэглэлийн зоогийн газарт л хүртэх боломжтой. Энэхүү махны чиглэлийн хар үхрийг дэлхийд алдартай брэнд болгон хөгжүүлэхэд Япончууд олон жилийн шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулсан байдаг.
Та Сакура- Теппаняки рестораныг зорьж тохь тухай орчинд Япон маягаар гриллдэн шарсан “Мияазаки вагю” махыг амтархан идээрэй.
Хаяг: Зүүн 4 замд байрлах Кемпински Хаан Палас ХХК-н 2 давхарт байрладаг.
Цагийн хуваарь: Өдөр бүр 11:30-22:00
Утас: 11-463485