Д.Чойжамц хамбын хэлсэн онцлох эшлэлүүд

2020-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН
“Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамцыг урьсан. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Бурхны шашны хөгжил дэвшлийг дэлхийн болоод Азийн оршин тогтнолтой нягт холбож үзэх ёстой. Шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшил Европоос эхлэлтэй. Тиймээс XIX, XX зуун европын хөгжилтэй орнуудын төр, шашин соёлын нөлөөнд Ази тив ч хамрагдана.

Коммунист орнууд шашин шүтэх нь битгий хэл хавчигдан шахагдаж, боловсрол мэдлэгтэй лам хуваргуудаа алдаж байсан учраас бурхны шашны хөгжил дэвшил хоцрогдож ирсэн. Харин ХХ зууны сүүл, XXI зууны эхнээс Азид орчин үеийн хөгжил дэвшил ирж бурхны шашнаа хөгжүүлж болох эрх, эрх чөлөө олдсон юм.

Манай шарын шашин Далай багш 1959 онд Энэтхэг рүү гарч, 1970-аад оны үеэс олон орноор явдаг болсноор дэлгэрэх болсон ч Монгол тэргүүтэй оронд буддын гүн ухааныг судлах эрдэмтэн мэргэд бэлтгэх, цол зэрэг хамгаалах, орон хийдээ хөгжүүлэх эрх чөлөөгүй 1990 оныг хүргэсэн. Тиймээс буддын шашин нэлээд гачаалтай, дэлгэрэхэд төвөгтэй

-Далай багш тэргүүтэй эрдэмтэн лам нар гадаад, дотоодод явж бурхан шашны нигүүлсэл, энэрэл, шинжлэх ухаанлаг байдал, тархи судлал, квант физикийн шүтэн барилдлагын талаар ярьж байна. Энэ утгаараа бурхан шашны хөгжил сайжирч эхэллээ.

Ёс суртахуун доройтож буян нүгэлийг ялгахгүй болж эхлэхтэй зэрэгцээд итгэл алдагддаг. Хүн амын ихэнх хэсэг ёс суртахуунтай, итгэл даадаг болоод ирвэл хамгийн сайхан нийгэм цогцолно. Харин ёс бус зүйл хийдэг хүмүүс олшрох тусам итгэлцэл сулардаг. Итгэл үнэмшилд биш өөрсдөдөө буруу өгөх хэрэгтэй.

Бурхны шашин болоод бидний уламжлалт соёл, зан заншил, нүүдэлчин амьдралд хүндэтгэл, ёс заншил, итгэл оршиж байдаг. Нүүдэлчин амьдрал итгэлцэл дээр тогтдог. Хошуугаараа мал маллаж хамтарч аж ахуйгаа өөд нь татдаг байсан. Үүн дээр бурхны шашин дэлгэрч ёс зүйтэй, буян нүгэлийг ялгах ёс суртахуун тогтоож өгсөн.

Бурхны шашинд багадаа 17-20 жил ном үзэж байж зэрэг цолоо хамгаалж байж ард түмэнд номоо түгээдэг байсан бол бидэнд тийм боломж байсангүй. Тиймээс шашны боловсролыг хурдавчилсан байдлаар зургаан жилийн сургуулийг тав, дөрвөн жил болгож, цогчин ангиудыг нээж зохион байгуулалтыг өөрчлөх ажлуудыг хийлээ.

Шинэ зүйлийг төлөвшүүлэх ажил хүндрэлтэй ч хичээж байна даа. Энэтхэгт ном эрдэмд шамдаж байгаа хүүхэд ч олон байна. Тэнд сурахдаа эх хэл, түүх, уран зохиолоо орхигдуулахгүйн тулд Монгол орчин нөхцлийг бүрдүүлж байгаа.

Шашны эрх, эрх чөлөө хоорондын тэмцэл гаргахгүй байхад хуулийн байгууллагууд онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам онцгой анхаарах ёстой. Насанд хүрээгүй хүүхдийг эцэг эхийн зөвшөөрөлгүй эргэл мөргөл, шүтлэг бишрэлийг сурталчилсан зүйлсийг хийх ёсгүй.

Шүтэх, эс шүтэх нь хүний эрх. Гэхдээ уламжлалт зан заншил, соёлыг заавал анхаарч үзэх учиртай юм болов уу. Далай багш Европт очоод “Нийгмээрээ Христосын уламжлал, зан заншил үйлчилж байгаа учраас та ганцаараа өөр шашин шүтэх нь нийгэмдээ сондгой хүн болох аюул гарч мэднэ. 
Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05