“Монгол Алтайн барагшун”үйлдвэрээ хаалгах зөрчил гаргаагүй гэв

2019-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.Оюунчимэг “Баянгол дүүргийн хорьдугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Монгол Алтайн Барагшун” компанийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрт хяналт шалгалт хийгдлээ. Шалгалтаар Шинэ эм хэрэглээнд гаргах шаардлага нөхцөлийг зөрчиж улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан, үйлдвэрийн барилга нь зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй ажлын байранд үйлдвэрлэл явуулж, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй зэрэг зөрчил илэрлээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож арга хэмжээ авлаа” гэсэн мэдээлэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цахим хуудаст байршиж мэдээллийн хэрэгслүүдээр гарав. Бид тус компанийн удирдлагаас зарим зүйлийг тодруулахын сацуу үйлдвэрлэлийн явц болон ажлын байртай нь танилцлаа. “Монгол Алтайн барагшун” компанийн захирал У.Энхболд “Манай үйлдвэр шингэн барагшун, цай зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Гэхдээ үйлдвэрлэх болон борлуулах зөвшөөрөлтэй” гэсэн юм. Тэрээр үйлдвэрлэлийн процессийн эхний алхам нь байгалиас түүсэн барагшун биологийн идэвхт бүтээгдэхүүн, тогтоц зэргээсээ шалтгаалаад чулуулаг байдлаар үйлдвэрт ирдэг хэмээн тайлбарлав. Тиймээс чулуулаг байдалтай барагшуныг бутлуурт хийж нунтаглан гурван шат дамжлагаар төмөр саванд хийж, чулуу, жижиг ширхэглэгт тоосноос нь цэвэрлээд лабораторид оруулан хэрэглэхэд бэлэн болсон өтгөвтөр барагшун болгон савладаг юм байна. Мэргэжлийн хяналтын байцаагч өнгөрсөн сарын 30-ны 15:00 цагийн орчим ирж шалгасан аж. Ингээд доод давхрын агуулах, лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээгдэхүүнийг ч шинжилсэн гэдгийг үйлдвэрийн ажилчид тайлбарлав. Тэдний хэлж буйгаар “Шалгалтаар зарим нэг зөрчил илэрсэн” гэснээс компанийн үйл ажиллагааг түр зогсоох тухай ямар нэг зүйл хэлээгүй бололтой. Мөн тус компанийн захирал У.Энхболд “Мэргэжлийн хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бичиг баримт болоод хүмүүсээ халдвартын эмнэлэгт шинжилгээнд хамруулсан гэдгээ учирласан боловч авч хэлэлцсэнгүй” гэж байлаа. Хамгийн гол нь барагшунтай наалт, тосон түрхлэг нь борлуулагдах зөвшөөрөлгүй байсныг мэргэжлийн хяналтынхан хэлж байна. Харин “Монгол Алтайн барагшун” компанийн борлуулалтын албаны дарга А.Эрдэнэсайхан “Бид тухайн хоёр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зөвшөөрлөө авсан байсан. Борлуулах зөвшөөрөл гараагүй байгаа нь үнэн. Тиймээс энэ үйлдэлдээ зохих хариуцлагаа хүлээе гэдгээ илэрхийлсэн. Гэвч энэ нь хаах хэмжээнд хүрэх асуудал биш гэж үзэж байгаа” гэсэн юм. Учир нь уг хоёр бүтээгдэхүүн эхний шатны шинжилгээгээр сөрөг нөлөөгүй, хэрэглээнд нэвтрүүлж болно гэсэн дүгнэлт гарчээ. Барагшуны үйлдвэрт хяналт шалгалт хийж үйл ажиллагааг түр зогсоолоо гэх мэдээлэл цацагдсанаас хойш борлуулалт “0” зогсолт хийсэн тухай үйлдвэрийнхэн хэлэв. Мөн харилцаатай бүх байгууллагууд нь бүтээгдэхүүнээ буцааж эхэлжээ. Энэ нь үйлдвэрлэгчдэд хүндээр тус байгаагийн зэрэгцүү үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихээс илүүтэй боомилж буй хэлбэр болж байгааг үйлдвэрийн ажилчид ярьж байв. Тус компанид 20 орчим хүн ажилладаг байна. Мэргэжлийн хяналтынхны борлуулахыг хориглож буй наалт, тосон түрхлэг нь хэрэглээнд шинээр нэвтрүүлэхээр зэхэж буй бүтээгдэхүүн гэдгийг борлуулалтын албаны дарга А.Эрдэнэсайхан хэлэв. Мөн ОХУ болон БНХАУ-тай бүтээгдэхүүн экспортлох гэрээ байгуулахаар хэлэлцэж байсан гэдгийг компанийн удирдлагууд учирлалаа. Тодруулбал, энэ удаагийн үл ойлголцсон мэдээлэл гадаад харилцаанд нь сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж буй аж. Хамгийн гол нь нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага ямар шалтгаанаар хугацаат үүрэг даалгавар өгөлгүй олон нийтэд мэдээлсэн талаар судалж, үүссэн асуудлыг шийдвэрлэхээр хуулийн баг гарган ажиллаж байгаа юм байна. Мөн өөрсдийн зүгээс гаргасан зөрчил буюу наалт, тосон түрхлэгийг борлуулах зөвшөөрлөө авах ажлаа эрчимжүүлж байгаагаа хэллээ. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 14 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 14 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 14 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 42 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 1 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 8 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 27 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 40 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09