Т.Ганхуяг: Театрын зураачдад судалгаа их чухал

2018-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуягтай ярилцлаа. -УДЭТ-ынхан ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? -Би 1998 онд сургуулиа төгсч ирээд Ч.Найдандорж найруулагчтай “Тамгагүй төр” жүжгийг анх хийсэн. Үүнээс хойш театрт ажиллаж байна. 2009 оноос албан ёсны ерөнхий зураачаар ажиллаж эхэлсэн. Одоо манайх Э.Оюун гуайн 100 жилийн ойд зориулж “Би эндээс явна” жүжгийг нь тавьж байна. Энэ хүн Монголын шинэ цагийн театрын урлаг болон бусад соёлын бүх салбарт хувь нэмрээ оруулсан. Бид түүхгүй юм шиг болох гээд байна. Э.Оюун гуай театр урлагийн төлөө Б.Ринчен, Ц.Дамдин­сүрэнтэй тэнцэхүйц соён гэгээрүүлэгч байсан. Тиймээс энэ жүжиг дээр ажиллаж байна. -Зураач, театрын зураач байх хоёрын ялгаа их байдаг уу? -Их ялгаатай. Театрын зураач тайз, үзэгчидтэй харьцана. Тайз, хэлбэр дүрс, гэрэл, өнгө, дуугаар үзэгчдэд зохиолын утга санааг илэрхийлэхээс гадна хэлэх гэсэн санаагаа театрын хэлээр дамжуулж ярьдаг. Тэгэхээр театрынх нь нийлмэл юм. Тухайлбал, тайзны эд эсэд хүрч уран бүтээл бүтээдгээрээ онцлог. Харин зураач бол нэг өрөөнд суугаад зотон, өнгө, өөрийн бие сэтгэл, гарын ур чадвараар өөрийгөө илэрхийлдэг. -Зураач нар бүтээлээ хийхийн тулд урлантай байдаг. Таны хувьд? -Миний урлан хаа сайгүй л байна. Тухайл­бал, гуталчин дээр очиход бараг миний урлан болно. Гагнуурчин, дархан, оёдол гээд. Нэг жүжиг тавихад бодит үйлдвэрлэл хийдэг. Ямар цаг үе, юун тухай орон зайг илэрхийлж байна вэ гэдгээрээ бүх юм явдаг. Театрын зураач хэцүү, нарийн мэргэжил. Хүн болгон хийгээд байдаггүй. Тиймээс цөөхөн байдаг. Их тэвчээр шаардана. Ахмадууд ч гэсэн “Их тэвчээр шаардсан мэр­гэжил” гэж хэлдэг бай­сан. Театр бол тэр чи­гээ­рээ урлан. Бид үйлд­вэрлэл хийдэг. Мужаан, оёдлын цех, гагнуур, туслах зураач гэсэн өрөөтэй болохоор эндээ уран бүтээлээ хийнэ. -Та ажлын бус цагаа­раа ямар зураг зурах дуртай вэ? -Ажлын бус цагаар ихэвчлэн судалгаа их хийдэг. Уран бүтээл хийж байхад судалгаа хийх боломж гардаггүй. Тиймээс чөлөөт цагаараа уншиж, судалдаг. Тухайлбал, Э.Оюун гуайг амьд байхад нь би уулзаж байгаагүй болохоор энэ хүний талаар сайн судлах хэрэгтэй болсон. Энэ хүн хаана сургууль төгссөн, эцэг эх нь ямар хүн байв, Монголын театрт юу хийсэн, хэдэн жүжгийн зохиол бичсэн бэ гэдгийг нь сайн судалсны дараа нийгэмд ямар мэдээлэл хүргэх юм. Энэ цаг үед залуучуудад ахмад үеэ яаж сурталчилбал зүгээр юм. Зохиол нь 1960-аад оны сүүлээр бичсэн болохоор тэр үеийн зохиолын хэллэг, санааг одоо яг зохиолоор нь хийх хэцүү. Тэр үед байсан гэр бүлийн асуудал. Ямар ч нийгэмд гэр бүлийн асуудал байсан. Үүнийг орчин үед яаж авчирч шийдэх вэ гэдэг судалгаа хэрэгтэй байна. Тиймээс театрын зураачдад судалгаа их чухал. -Театрын бүтээлүүдээ­рээ үзэсгэлэн гаргасан уу? -Театрын зураач таван жилийн хугацаатай тайлан үзэсгэлэн гаргадаг. Анх Доржпалам гуайтай гаргаж байсан. Мөн театрынхаа 85 жилийн ойгоор Монголын урчуудын эвлэлийн хороонд сүүлийн 10 жил хийсэн уран бүтээлээр бие даасан үзэсгэлэн гаргасан. Манайд бүрэн хэмжээний үзэсгэлэн гаргах том танхим ховор болохоор “Гамлет”, “Парисийн дарь эхийн сүм”, “Орол­маа эх”, “Шөнө дундын бүжиг” жүжгийн тайз, хувцас, загваруудаа тавь­сан. Нийгэмд зураач гэж ийм ажил байдаг гэдгийг харуулсан. -Театрын зураач гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? -Театрын зураач гэхээр нийгэмд ойлгогддоггүй сонин мэргэжил. Жүжгийн зохиол цаасан дээр бичигддэг. Зохиолч ерөнхий орон зайг бичихээс хананы цаас цэцэгтэй байна, өрөөнд ийм хэлбэрийн гэрэл унжина, ийм сандал, чимэглэл байна гэж бичихгүй. Тэгвэл театрын зураач тэр зохиолыг цоо шинээр бий болгож дүрсэлж зурна. Өнгө будаг нь ямар байх, ямар цаг үеийн ямар хээ угалз, зүс царай, хувцас ямар байсныг зураач гаргаж өгдөг. Үүний дараа найруулагчтайгаа зохиолыг хэрхэн, яаж илэрхийлэх вэ гэдгийг ярилцдаг болохоор зураачийн ажил нарийн. Судалгаа сайтай, өргөн мэдлэгтэй байх ёстой. Театрын зураачийн нэг онцлог нь олон талын мэдлэг, боловсрол шаарддаг. -Тухайлбал? -Өнөөдөр нэг зураачид тайзан дээр ямар өнгийн хувцас гэрэл авах вэ гэдэг нь сонин биш. Гэтэл театрын зураачид ямар материал нь гэрэл авдаггүй вэ гэдгийг мэднэ. Мөн барилгын мэргэжилтэн болно. Хана хийхэд өргөхөд хэдий хэмжээний даацтай, юугаар хийх вэ. Яаж гагнавал гагнуур нь зөв байх вэ гээд гагнуурын мэдлэг заавал шаарддаг. Зураач гэсэн нэрийн цаана бүх мэргэжлийг эзэмшиж байна. Тэгэхээр тайз бас дүр болж өгдөг. Дүрийг бүтээхийн тулд зураачаас их авьяас, мэдлэг боловсрол шаарддаг. Жүжигчдийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа байх ёстой. -Уран бүтээлийн са­наа­гаа хаанаас олж авдаг вэ? -Уран бүтээлийн санаа их хэрэгтэй. Манай гоо зүйн багш “Монгол, Хятад хүн хоорондоо их өөр. Монгол хүн сэтгэлийн хирийг хэлж арилгадаг, сэтэрийн хирийг ариусгаж арилгадаг. Хятад хүн гурван үгнийхээ цаад үгийг нууж чадахгүй бол хятад хүн биш” гэж бидэнд сургадаг байсан нь 13 жилийн дараа хэрэг болсон. “Шөнө амталсан нулимс” жүжгийн утга санааг энэ үгнээс олсон. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин