Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль ба Монголын хуульчдын холбооны үйл ажиллагаа

2017-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ТҮВШИНТАМИР /Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч/ Манай улсад анх удаа хуульчдын нийтлэг эрх зүйн байдлыг зохицуулсан хууль буюу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2012 оны 03 дугаар сарын 07-нд баталсан. Ингэснээр хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдох бүхий л зөвшөөрөл, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх чиг үүрэг бүхий хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага болох Монголын хуульчдын холбоог байгуулах үндэс суурийг тавьсан билээ. Монголын хуульчдын холбоог 2013 онд үүсгэн байгуулснаас хойш 4 жилийн хугацаанд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуульчид болох шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчид тус байгууллагад заавал гишүүнчлэлтэй байж, зохион байгуулалт, чиг үүргийн бүтцийг нь Монголын хуульчдын холбооны дүрмээр зохицуулж ирсэн. Бид дэлхий нийтийн жишигт нийцсэн хуульчдын өөрөө удидах ёсны байгууллага буюу мэргэжлийн холбоотой  болсноор томоохон ахиц дэвшилд хүрсэн боловч холбооныхоо үйл ажиллагааг цаашид сайжруулах, эрх зүйн зохицуулалтыг нь илүү боловсронгуй болгох зайлшгүй шаардлагууд тулгарч байгаатай хэн ч маргахгүй биз ээ. Миний бие хуульч өмгөөлөгчийн хувьд 2013 оноос хойш тус холбооны өдөр тутмын үйл ажиллагааг хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага болох Зөвлөлийн гишүүнээр хоёр удаа сонгогдон, дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд манай холбооны үйл ажиллагаанд тулгамдаж буй дараах асуудлуудыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монголын хуульчдын холбооны дүрэмд зохих өөрчлөлтүүдийг оруулснаар үйл ажиллагаанд гарч буй зарим нэгэн доголдлуудыг засах боломжтой гэж үзэж байгаагаа та бүхэнд сонордуулья.  
  1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 47.2-т “Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна”, хуулийн 48.4-т “Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байна” гэж заасан.
Хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3 болон 46.2.4-д Ерөнхийлөгч болон Зөвлөлийн гишүүнийг сонгох, батламжлах бүрэн эрхийг Холбооны их хуралд олгосон зохицуулалтын улмаас жил бүр ээлжит болон ээлжит бус Их хурлыг хуралдуулсаар ирснийг нийт хуульчид маань гишүүдийн татварыг жил бүр Их хурал хуралдуулж, үргүй зардал их гаргаж байна хэмээн  шүүмжилсээр ирсэн юм. Үнэхээр ч бодит байдал дээр бид жил бүр нилээдгүй зардлаар Холбооны Их хурлыг хуралдуулж байгаа нь хэнд ч нууц биш. Анх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалаар 2 жил тутам шинээр сонгогдох ерөнхийлөгч маань 3 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай Зөвлөлтэй хамтран ажиллах зорилгоор хийгдсэн зохицуулалт бөгөөд хуулийн энэхүү зохицуулалт нь практик дээр хүндрэл авчирч байгааг дээрх шүүмжлэл харуулж  байна. Өнгөрсөн 4 жилд Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулагдаж, Зөвлөлийн хурлаар Мэргэжлийн хариуцлагын хорооны журам болон бусад үйл ажиллагаандаа дагаж мөрдөх бүхий л дүрэм, журмуудыг баталж мөрдүүлсэн нь тус холбооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн суурь болж байна. Холбооны Тамгын газарт сайн дурын хороод болон чиг үүргийн хороодыг хариуцсан мэргэжилтнүүд, бодлого зохицуулалт, хүний нөөц, гадаад харилцааны бие даасан хэлтсүүд ажиллаж байгаа боловч Тамгын газрын үйл ажиллагааг илүү хариуцлагатай, чадварлаг боловсон хүчинтэй, зохион байгуулалтын оновчтой бүтэцтэй, санхүүгийн чадавхитай болгон сайжруулснаар Холбооны үйл ажиллагааны залгамж шинж чанарыг алдагдуулахгүйгээр, шинээр сонгогдсон ерөнхийлөгчийг Зөвлөлтэй хамтран ажиллахад  бүрэн дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд Холбооны ерөнхийлөгч болон Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацааг нэгэн адил 2 жил болгох, эсвэл Зөвлөлийн бүрэн эрхийн хугацааг хэвээр үлдээж, нэг их хурлаар дараагийн 2 жилд сонгогдох ерөнхийлөгчийн сонгуулийг давхар хийдэг байх зохицуулалтыг оруулах ч боломж байгааг гадаад орнуудын Барын холбоодын туршлага харуулж байна. /Тухайлбал, Тайваны Барын холбоо/.  
  1. Хуульчийн эрх зүйн байдлын хуулийн 49 дүгээр зүйлд “Хуульчдын холбоо чиг үүргээ хороодоор дамжуулан хэрэгжүүлнэ” гэж зааснаар Холбооны тодорхой чиг үүргийг тусгайлан хариуцаж ажиллахаар хуульчдаас сонгогдсон гишүүдээс бүрдэх чиг үүргийн хороо, сайн дурын гишүүнчлэлтэй, салбар эрх зүйн чиглэлээр байгуулагдсан сайн дурын хороодтой байхаар хуульчилсан байдаг.
Хуульчдын холбооны дүрмийн 8.1-д зааснаар 7 чиг үүргийн хороо, дүрмийн 8.11-т зааснаар мэргэшлийн чиглэлээр байгуулагдах шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хороо болон дүрмийн 8.9, 8.10-т зааснаар төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэл болон салбар эрх зүйн чиглэлээр байгуулагдах 8 хороодтой байхаар эрх зүйн зохицуулалт хийгдсэний дагуу Холбоо хороодоор дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч өнөөдөр чиг үүргийн хороодын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хэдий ч төдийлөн идэвхигүй, зарим сайн дурын хороодын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэхэд хилсдэхгүй. Одоогийн байдлаар сайн дурын хороодоос Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх хороо болон Иргэний эрх зүйн хороо, Захиргааны эрх зүйн хороод л идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Холбооны үйл ажиллагааг идэвхитэй хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хороодын үйл ажиллагааны доголдол нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд сайн дурын хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх зохицуулалт үндсэндээ байхгүйтэй шууд холбоотой. Хуульд сайн дурын хороодыг татвартай байж болно, зөвлөлд төлөөлөх гишүүнтэй байна гэж зааснаас өөрөөр хороодын үйл ажиллагааг амьдруулах, дэмжих ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Бид хороодын үйл ажиллагааг дэмжих дараах арга замуудыг хууль, дүрэмдээ тусгах шаардлагатай байна. Үүнд: -Салбар эрх зүйн чиглэлээр байгуулагдсан сайн дурын хороодод тухайн чиглэлээр мэргэшсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан хуульчдад “Мэргэшсэн хуульч” нэршил хэрэглэх эрхийг олгох, шалгуур үзүүлэлтийг нь тогтоох, сертификат олгох, нийтэд зарлах эрхийг хуулинд, эсхүл Холбооны дүрмэнд суулгаж өгөх. /Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлд “Мэргэшсэн хуульч” нэршил хэрэглэх эрхийн талаарх зохицуулалт байгаа боловч энэ эрхийг хэн, хэрхэн олгох зохицуулалт нь тодорхой бус байна./ -“Хуульчийн багц цаг хангах сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулахдаа тухайн салбар эрх зүйн хорооны саналыг заавал үндэслэдэг байх. -Гишүүдийн холбоонд төлж буй гишүүнчлэлийн татварын 10 хувиас доошгүй хувийг тухайн салбар эрх зүйн хорооны үйл ажиллагаанд зарцуулах зохицуулалтыг бий болгох.  
  1. Монголын хуульчдын холбооны үйл ажиллагааг шүүмжлэгсэд олон байгаа боловч бодит байдал дээр хуульчид бид дотоод ардчилал сайтай, бүх албан тушаал нь цахим сонгуулиар явагддаг, цоо шинэ өөрөө удирдах ёсны тогтолцоотой, мэргэжлийн холбоог бий болгосон нь томоохон дэвшил болсон билээ.
Харин бид бий болгосон тогтолцоогоо цаашид боловсронгуй, зохион байгуулалт сайтай, чадварлаг, мэргэшсэн, дэлхий нийтийн жишигт хүрсэн мэргэжлийн холбоо болгохыг зорьж ажиллах нь хуульчид бидний өмнө тавигдсан зорилт  болов уу. Хэдийгээр хуульчдын дунд шүүгчид, прокурорууд энэ холбоонд гишүүнчлэлтэй байх нь зөв, буруу гэсэн маргаан, үзэл бодлын илэрхийллүүд гарсаар байгаа хэдий ч хуульчид маань зарчмын ноцтой зөрчилдөөнд хүрэлгүйгээр холбогдох асуудлуудаа Холбооны хүрээнд шийдвэрлэсээр ирсэн. Харин Холбоогоо илүү зохион байгуулалтын болон санхүүгийн хувьд бие даасан холбоо болгох зорилтыгхэрэгжүүлэхийн тулд бид илүү сайн менежменттэй ажиллах шаардлага байгаа гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Бидэнд өнөөдөр гишүүдийн татвар, кредит цагийн сургалтаас олсон орлогоор санхүүжсэн ядмаг төсвөөр бус илүү боломжийг эрэлхийлсэн санхүүгийн болон зохион байгуулалтын менежментийг бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа учраас Холбооны үйл ажиллагаанд доорх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, механизмыг бий болгох нь зүйтэй байна. Үүнд:
  1. Холбооны үйл ажиллагааг орон даяар буюу 21 аймагт хүртээмжтэй, идэвхитэй болгох үүднээс зөвхөн салбарын зохицуулагчаар хязгаарлахгүйгээр өөрийн байртай, салбар зөвлөлүүдийг бий болгох,
  2. Сайн дурын үндсэн дээр сонгогдон ажиллаж буй чиг үүргийн хороодын болон мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийн урамшууллыг нэмэгдүүлж, үйл ажиллагаа, нэр хүндийг нь өсгөх ажлыг зохион байгуулснаар тухайн хороонд ажиллах сонирхол идэвхийг хуульчдын дунд нэмэгдүүлэх,
  3. Тамгын газрыг чадварлаг мэргэжилтэн, хүний нөөцөөр хангах үүднээс ажилтнуудын дундаж цалин хөлсийг өсгөх, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх менежментийг хийснээр сонгон шалгаруулалтыг нийтэд ил зарлаж, Хуульчдын холбоонд ажиллах өрсөлдөөнийг бий болгох,
  4. Холбоог өөрийн байртай болгож, түрээсийн дарамтаас чөлөөлөх,
  5. Хуулийн төслүүд дээр ажиллах чадварлаг мэргэжилтнүүд бүхий секторыг бий болгох,
  6. Холбооны сэтгүүл болон холбоог сурталчилах бусад мэдээллийн хэрэгслүүдийг бий болгох,
  7. Төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг дэмжих санхүүгийн бодит боломжийг бий болгох, /иргэн, захиргааны хэргүүд дээр ажиллах хуульчдын ажлын хөлсийг шийдвэрлэх замаар илүү олон иргэдэд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх/
  Эрхэм хуульчид та бүхэнд миний бие өнгөрсөн 4 жилд Хуульчдын холбооны Зөвлөл болон Иргэний эрх зүйн хороо, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүнээр ажилласан туршлагадаа тулгуурлан гаргаж байгаа дээрх саналууд нь та бидний хийх ёстой ажлуудын өчүүхэн хэсэг нь бөгөөд цаашид өөрсдийн мэргэжлийн холбоогоо бэхжүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах, бие даасан хүчирхэг холбоо болгон өргөжүүлэхэд өөрийн санал бодлыг нэмэрлэж байгааг зөвөөр ойлгож, хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байна. Эх сурвалж: “ХУУЛЬЧ NEWS” сэтгүүл. 2017 оны 10 сарын 01. №05 (19)
ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

8 цаг 40 мин
Энхийн хэлэлцээ Истанбулд үргэлжлэх үү

Ялалтын баярын 80 жилийн ойг сүр жавхлантай тэмдэглэсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Туркийн

9 цаг 40 мин
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөж үүрэгт албан тушаалдаа орсноос хойш 100 хоногийн хугацаанд түүний засаг захиргаа ямар ажил хэмжүүлэв. 

9 цаг 40 мин
С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Нэг. Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны хуралдааны дараа “...Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан

9 цаг 40 мин
Д.Амгаланг явуулж “Авлигал” хорооллыг нураалгаач?!

Заримдаа, зарим нэг хүнийг харахаар “...Энэ хүн юу хийж байгаагаа мэдэж байгаа болов уу”

9 цаг 40 мин
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Өчигдөр 13 цаг 32 мин
МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 13 цаг 28 мин
Оросын гимнастикч, Олимпын аварга Алина Кабаевагийн төрсөн өдөр

Алина Маратовна Кабаева 1983 оны  тавдугаар сарын 12-нд  тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистаны Ташкент хотод хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн.

Өчигдөр 06 цаг 05 мин
УИХ-ын ажлын хэсэг “Ухаахудаг”-ийг урагшлуулах уу, удаах уу?!

УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг х

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Угтаа,  “…Баялгийн сан” хэмээх сэдэвтэй хаврын улс төр хахир өвлөөр л эхэлсэн. 2025 оны

Өчигдөр 06 цаг 00 мин