2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

39 мин
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв. Өчигдөр болсон улс төрийн үйл явдлаас “Улстөрчдийн хэн нь юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: Монгол Ардын Нам арай ч ийм тоглоомын нам байгаагүй

 

-Ямар нэгэн ажил, албан тушаал, эрх мэдлийн төлөө шантааж хийж байгаа бол олон нийт шүүмжлэх нь зүй ёсны зүйл. Тэгэхээр эрүүл үзэгдлийн төлөө, магадгүй улс орны хэмжээнд парламентаар шийдэгдээд урт хугацаанд хохирол үзүүлж болзошгүй зүйлс дээр дан ганц нам гэлтгүй улстөрчид өөрсдөө бойкот хийх хэрэгтэй.

 Энэ утгаараа бид 126 гишүүнтэй парламентыг байгуулах процессыг 2022 оноос эхлүүлж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Улмаар таван нам орж ирсэн.

 Улс төрийн нам бол мэргэжлийн томоохон институт байх ёстой. Улсыг удирдах гэж байгаа нам институт болж чадахгүй байгаа учраас төрийн үйл ажиллагаанд үймээн самуун ихтэй, төрд гарч байгаа этгээдүүд улс төрийн намаар дамжин албан тушаал, эд хөрөнгийн төлөө явдаг нийгэм үүссэн.

 Тиймээс улс төрийн намыг мэргэжлийн институт болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, би өөрөө улс төрд найман жил нэр дэвшээгүй.

 Төрийн мөрдөс зүүсэн генерал нар хэний даалгавраар гарч ирж хэвлэлийн хурал хийсэн нь ойлгомжтой шүү дээ. Үзэл бодол нийлээгүй, цөөнх болсон нэгнийгээ намаас хөөж, хуулийн байгууллагаар айлгадаг болсон. Монгол Ардын нам улс төрийн зөвлөлөө хуралдуулахгүй бол болохгүй гэдгийг намын дарга байсан хүмүүс ярьж байна.

 Засгийн газрын эсрэг дуугарсан хүнийг намаас хөөх заалт хаана ч байхгүй. Я.Содбаатарын ширээний нүдэн дэх намын дүрэмд ч байхгүй. Ардын нам арай ч ийм тоглоомын нам байгаагүй

 Төсвийн тодотголоор маш олон зүйл нууж оруулж ирдэг учир хэл ам дагуулдаг, нухацтай хандах ёстой.

 "МАН-ынхан арай ч ийм байгаагүй" гэсэн гомдол, санал маш их ирүүлж байна. Би Ерөнхий сайдтай уулзах гээд явж байна. Ганцхан хүн гарч ирж, хэн нэгний мөрдөн байцаагч юм шиг ажилласан. Намайг МАН-ын даргад нэр дэвшчих вий гэж зорилготойгоор гутаасан.

 

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: Аймгуудад байвгайн унтуулгын буу авч өгнө

 

- Хэнтий аймагт орж ирсэн баавгайд задлан хийхэд хоол тэжээлийн дутагдалтай, хорхойтсон баавгай орж ирсэн байна гэх задлангийн дүн шинжилгээ гарсан. Нэлээд ядруу тарга тэвээрэг авч чадаагүй, зарим баавгайнууд шарх сорвитой байна.  Засгийн газрын хуралдаанд Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум гаруй төгрөг гаргаж унтуулдаг буу болон зайнаас цацдаг цацлага авахаар мөн бензин шатахууны зардал, хоол тэжээлийн зардлыг гаргах асуудлыг танилцуулах ба нэг унтуулгын буу 32 сая төгрөгтэй байна.  Мөн аймгуудад буу авч өгөх асуудлыг шийднэ. Баавгай 30-40км-т үнэрлэх чадвартай учраас суурин газруудын хогийг үнэртэж орж ирж байна. 

 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: 12 тэрбум бага мөнгө биш

 

-Энэ төсвийн нарийн задаргаа, гэдэс дотрыг ил гаргах боломж олгохгүй байна. Энэ төсвийн агуулга руу өнгийх боломжийг өгөхгүй байна. Нийт 50 тэрбум төгрөг Өргөдлийн байнгын хороонд ирснээс хувийн таван сургуульд 12 тэрбум зарцуулна гэх баримт нэр устайгаа байсан. Энэ мэдээлэл нь худал бол үүнийг залруулсан мэдээлэл Өргөдлийн байнгын хороонд өгөөгүй байгаа. Боловсролын яам нь ч, Сангийн яам нь ч тэр. Тэгсэн хэрнээ асуудлыг өөр тийш нь гуйвуулаад байна. 12 тэрбум гэдэг бага мөнгө биш. За яах вэ дээ нэг тэрбум, за яах вэ дээ 2 тэрбум гэж бид хандмааргүй байна.

 

Ардчилсан намын гишүүн, ТЕГ-ын дарга асан Б.Хурц: О.Цогтгэрэл даргад огцор гэж хэлэхээр ирлээ

 

-Хар тамхины асуудал өнөөдөр нийгэмд дэндэж байгаа нь үнэн. Хар тамхи худалдан борлуулж байгаа хүмүүс болон тэдгээрийг хамгаалж, хаацайлж байгаа хуулийн этгээдүүд Монгол Улсыг ийм нөхцөл байдалд хүргэж байна.ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайханы хар тамхитай холбоотой ярьж байгаа асуудлууд үнэн. Би сүүлийн жилүүдэд нэг л зүйлийг ярьж байгаа. Хар тамхи зарж, борлуулж байгаа хүмүүст 10 жилийн ял, тэдгээрийг хаацайлж, хамгаалж байгаа хуулийн этгээдүүдэд 20 жилийн ял оноох хэрэгтэй.О.Цогтгэрэл даргатай уулзах гэж 40 минут хүлээлээ. Би түүнд "огцор" гэж хэлэх гэж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд 54 тендерийг Ардын намаас авсан гэж байна. Ийм асуудал яригдаж байгаа нөхцөлд ийм даргатай байж болохгүй гэж үзэж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Х.Баасанжаргал гишүүнд шүүхийн тухай ярих эрх байхгүй

 

-Х.Баасанжаргал гишүүн шүүгч нөхөртэй. Ялангуяа шүүгчийн цалингийн нэмэгдлийн тухай асууж байгаа нь ашиг сонирхлын зөрчил болно. Г.Тэмүүлэн сайд гишүүдээ судлаад хэн ямар ашиг сонирхлын зөрчилтэйг мэдэж, зарим асуултыг хариулах хэрэггүй. Баасанжаргал гишүүн өмнө нь шүүхийн талаар хэд хэд асуухад нь "Та ашиг сонирхлын зөрчилтэй шүү" гэж би сануулж байсан. Сонирхлын зөрчлийн тухай хуулийг үүгээр сануулж байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 179 (7921)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

39 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

39 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

39 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

39 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

16 цаг 35 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

16 цаг 39 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

16 цаг 42 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

16 цаг 49 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин